Sunday, December 19, 2010

Архангай аймгийн нэрэмжит барилдаанд аймгийн хурц арслан Пүрэвдагва түрүүллээ

Ардын хувьсгалын ойн жилүүдийн наадмаас 13 түрүү, 19 үзүүрийг хүртсэн (Арван засгийн наадам болоод, цэргийн наадмыг оруулахгүйгээр) хүчтэний өлгий, арын сайхан хангай нутаг Архангай аймгийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн 12 сарын ээлжит 256 бөхийн барилдаан /2010.12.18/ боллоо.

Уг барилдаанд аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, Т.Баттөмөр, Б.Одгэрэл, аймгийн арслан М.Эрдэнэбат, А.Алтанхуяг, Ч.Эрдэнэчулуун, Р.Түвшинбаатар нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, “ЭЭН” группын бөх аймгийн хурц арслан Ренчинбямбын ПҮРЭВДАГВА

Үзүүр: Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийгмийн хэв журам хамгаалах газар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн бөх а.а Сүхбаатарын БАТСУУРЬ

Их шөвөгт: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар СХ, “Жавхлант” бөхийн дэвжээ, “Энгүүн тал”, “Монгол трейдинг” компанийн бөх аймгийн хурц арслан Шарын МӨНГӨНБААТАР, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ-ны бөх а.а Цэрэндоржийн НЯМДОРЖ нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:

1. а.а Р.Пүрэвдагва - с.з Г.Болдгэрэл

2. а.а Ш.Мөнгөнбаатар – с.з Т.Сайханжаргал

3. а.а Б.Одгэрэл – с.з О.Үйтүмэн

4. а.а М.Эрдэнэбат - а.н Ц.Бямба-Очир

5. а.а А.Алтанхуяг – а.н Ж.Дагва-Очир

6. а.а Р.Түвшинбаатар - а.х Б.Ганбаатар

7. а.а Ч.Батчулуун - а.х Б.Ганхуяг

8. а.а Ц.Нямдорж – а.х О.Гантулга

9. а.а Б.Баатарцол - а.з Б.Хашбат

10. а.а С.Батсуурь - а.з Т.Занданбат

11. а.а С.Идэрсүрэн - а.а Ц.Одбаяр

12. а.а Ж.Сүхбат - а.а Л.Цэрэнтогтох

13. а.а Д.Эрдэнэбилэг - а.а П.Батмөнх

14. а.а Л.Шинэбаатар - а.а Давж.Батбаяр

15. а.а Н.Ганзориг - а.а С.Мөнхсүх

16. а.а Л.Лха-Очир - а.а Н.Адъяабат

Тавын даваа:

1. а.а Р.Пүрэвдагва – а.а Ц.Одбаяр

2. а.а Ш.Мөнгөнбаатар – а.а Д.Эрдэнэбилэг

3. а.а Б.Одгэрэл – а.х Б.Ганбаатар

4. а.а М.Эрдэнэбат - а.н Ж.Дагва-Очир

5. а.а Ц.Нямдорж – а.х Б.Ганхуяг

6. а.а Б.Баатарцол - а.а Л.Шинэбаатар

7. а.а С.Батсуурь - а.а Л.Цэрэнтогтох

8. а.а Н.Ганзориг - а.а Л.Лха-Очир

Зургаагийн даваа:

1. а.а Р.Пүрэвдагва – а.х Б.Ганбаатар

2. а.а Ш.Мөнгөнбаатар – а.н Ж.Дагва-Очир

3. а.а Ц.Нямдорж – а.а Л.Лха-Очир

4. а.а С.Батсуурь - а.а Л.Шинэбаатар

Долоогийн даваа:

1. а.а Р.Пүрэвдагва – а.а Ш.Мөнгөнбаатар

2. а.а Ц.Нямдорж – а.а С.Батсуурь

Наймын даваа:

1. а.а Р.Пүрэвдагва – а.а С.Батсуурь

1 comment:

  1. АХ-ын жилүүдэд төрөн гарсан АВАРГА цолтой 19 бөхийн 4 нь, АРСЛАН цолтой 48 бөхийн 13 нь, ЗААН цолтой 134 бөхийн 28 нь, ХАРЦАГА цолтой 35 бөхийн 7 нь, НАЧИН цолтой 325 бөхийн 51 нь АРХАНГАЙ аймгаас төрөн гарсан бөгөөд, Улсын цолтой бөхийн тоогоороо улсдаа тэргүүлж байна.

    ReplyDelete