Saturday, December 11, 2010

Ардчилсан хувьсгалын өдөрт зориулсан уламжлалт барилдаанд арслан Ганхуяг түрүүллээ

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр /2010.12.10/ амжилттай болж өнгөрлөө.
Уг барилдаанд у.ар Д.Ганхуяг, Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, Ө.Бат-Орших, А.Бямбажав, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Г.Эрхэмбаяр, Ш.Уламбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Отгонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглов. Онцлохул, нэгийн даваанд у.н Н.Бүрэнбаатар Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат с.з Б.Шаравнямбууд, хоёрын даваанд у.х А.Бямбажав а.н Э.Элбэгбаярт тус тус өвдөг шороодлоо. Харин энэхүү барилдаанд:

Түрүү: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 124-р анги, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, АПУ ХК-ийн бөх у.ар Доржпаламын ГАНХУЯГ

Үзүүр: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, “ЭЭН” группын бөх аймгийн хурц арслан Ренчинбямбын ПҮРЭВДАГВА

Их шөвөгт: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Авзага трейд” ХХК-ийн бөх у.г Ишдоржийн Доржсамбуу, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хутагтын хүчтэн” бөхийн дэвжээ, “Ус орчин” ХХК-ийн бөх у.н Алтанбаганын ЦАЦАБШИР нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.ар До.Ганхуяг – а.а А.Давааням

2. у.ар Д.Азжаргал – а.а П.Гантөгс

3. у.г И.Доржсамбуу – а.з Б.Хашбат

4. у.г Н.Ганбаатар – а.з Т.Занданбат

5. у.з Д.Рагчаа – а.н Х.Гантулга

6. у.х Т.Мөнгөнцоож – а.а Б.Батхуяг

7. у.х Ө.Бат-Орших – а.а Го.Отгонбаатар

8. у.н И.Ёндонсамбуу – а.а Б.Пүрэвсайхан

9. у.н Г.Эрхэмбаяр – у.н Да.Батбаяр

10. у.н Т.Өсөх-Ирээдүй – у.н Ж.Отгонбаяр

11. у.н П.Ганхүү – а.н Э.Элбэгбаяр

12. у.н А.Цацабшир – а.а М.Эрдэнэбат

13. у.н Т.Санчир – а.а С.Батсуурь

14. а.а Р.Пүрэвдагва – а.а А.Алтанхуяг

15. а.а Ч.Батчулуун – а.а Б.Сангисүрэн

16. а.а Б.Амарзаяа – а.а Бо.Батжаргал

Дөрвийн даваа:

1. у.ар До.Ганхуяг – а.н Х.Гантулга

2. у.ар Д.Азжаргал – а.н Э.Элбэгбаяр

3. у.г И.Доржсамбуу – а.а Б.Батхуяг

4. у.г Н.Ганбаатар – а.а Б.Амарзаяа

5. у.х Ө.Бат-Орших – а.а Б.Сангисүрэн

6. у.н И.Ёндонсамбуу – а.а Р.Пүрэвдагва

7. у.н Г.Эрхэмбаяр – у.н Т.Санчир

8. у.н Т.Өсөх-Ирээдүй – у.н А.Цацабшир

Тавын даваа:

1. у.ар До.Ганхуяг – а.а Б.Сангисүрэн

2. у.г И.Доржсамбуу – у.н Г.Эрхэмбаяр

3. у.г Н.Ганбаатар – у.н А.Цацабшир

4. а.а Р.Пүрэвдагва – а.н Э.Элбэгбаяр

Зургаагийн даваа:

1. у.ар До.Ганхуяг – у.н А.Цацабшир

2. у.г И.Доржсамбуу – а.а Р.Пүрэвдагва

Долоогийн даваа:

1. у.ар До.Ганхуяг – а.а Р.Пүрэвдагва

1 comment:

  1. Anonymous12/14/2010

    Dorjsambuugiin senjig ih asuudaltai bhaa ain? Hun barij chadahgui yum. Shalgaad zugeer bn gej dugnesen yum gesen. Gehdee l haraad bhad neg l bish ee...

    ReplyDelete