Цагаан сарын барилдаанаас өөр улс, аймгийн алдар цолтонгууд оролцсон 256 бөхийн /миний мэдэхээр, 1998.12.25-26-нд МБӨ-ний нээлтэд зориулсан 380 бөхийн барилдааныг эс тооцвол, мөн АЦЦБЗБ-ыг.../ барилдаан болдоггүй байлаа. Энэхүү барилдаан нь зохиогдож эхэлснээрээ хоёр сар тутамд улсын болоод аймгийн цолтонгуудын бэлтгэл сургуулилалт, чанар чансааг илтгэн харуулах төдийгүй, бөхийг шимтэн үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болтлоо өргөжиж нэгэнт чадсан байна.
“Баянзүрх хайрханы хишиг барилдаан” анхлан зохион явагдахад /2007.10.27/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ-Овоо” ХК-ийн бөх у.ар Д.Азжаргал түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Хас” банкны бөх у.х Т.Мөнгөнцоож үзүүрлэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Ноёд” группын бөх өсөх идэр начин Г.Эрхэмбаяр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Эргүүл хамгаалалттай газрын бөх өсөх идэр начин Ш.Уламбаяр нар их шөвөгт шалгарч байв. Харин улсын цолгүй бөхчүүдээс Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ а.а Т.Энх-Амгалан тун сайн барилдаж дунд шөвөгт үлдэж байлаа.
“Баянзүрх хайрханы хишиг барилдаан”-ы 2 дахь /2008.10.11/-д: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бридж” группын бөх дал.а Г.Өсөхбаяр /даян.а/ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Авзага трейд” ХХК-ийн бөх у.г И.Доржсамбуу үзүүрлэн, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Газар холдинг” ХХК-ийн бөх у.з Б.Соронзонболд, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Жигүүр гранд” группын бөх у.н М.Өсөхбаяр /у.з/ нар их шөвөгт шалгарч байв. Харин у.ар Д.Азжаргал, у.з М.Баяржавхлан, у.н Ду.Батбаяр, у.н Ш.Тогтохбаяр нар барилдааны дунд шөвөгт шалгарч байсан байна.
/Баянзүрх уулын хишиг барилдаан-2 (2008-10-12 21:12:53) jalkhanz.bblog.mn-нд нийтлэгдсэн/
“Баянзүрх хайрханы хишиг барилдаан”-ы 3 дахь /2009.10.11/-д: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Газар холдинг” ХХК-ийн бөх у.з Б.Соронзонболд түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хүч СХ-ны бөх у.н Д.Лхагвадорж үзүүрлэн, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Итгэлт-Орших” группын бөх у.х А.Даваабаатар, Увс аймгийн Давст сумын харьяат, “Олимп” дэвжээний бөх а.н П.Бүрэнтөгс /а.а/ нар их шөвөгт шалгарч байв. Харин у.ар Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, у.з М.Өсөхбаяр, у.х Ө.Бат-Орших нар их шөвөгт шалгарч байсан билээ.
/Баянзүрх уулын хишиг барилдаан-3 (2009-10-11 19:33:45) jalkhanz.bblog.mn-нд нийтлэгдсэн/
Ийнхүү дээрхи барилдаанд улсын заан Баттулгын СОРОНЗОНБОЛД нэг түрүүлж, нэг удаа их шөвөгт, улсын арслан Дагвадоржийн АЗЖАРГАЛ нэг түрүүлж, хоёр удаа дунд шөвөгт тус тус шалгарсан нь дээд амжилтууд байна.
сайхан барилдааныг санаачилсан МҮБХ-нд талархаж байна. Монгол бөхийн хөгжлийн шинэ шат эхэлж байна гэж хэлж болно. Манай бөхчүүд ч гэсэн улам их шинийг санаачлах хэрэгтэй. Өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.
ReplyDelete