Sunday, December 05, 2010

МҮБХ-ны 20 жилийн ойн барилдаанд ц.а Санжаадамба түрүүллээ


МҮБХ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярт зориулсан үндсэний бөхийн барилдаанд МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, улсын заан Д.Рагчаа, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, улсын харцага Г.Элбэг, Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар, М.Батжаргал, Ө.Бат-Орших тэргүүтэй хүчтэнүүд зодоглолоо. Энэхүү барилдаанд улсын цолтон 62 (даян аварга-1, арслан-3, гарьд-2, заан-6, харцага-9, начин-41), аймаг, цэргийн цолтон 236 (арслан-86, заан-40, харцага-16, начин-94), сумын цолтон 214 тус тус оролцон барилдав.

Бөхийн барилдааны гурвын даваанд у.н А.Цацабшир аймгийн хурц арслан Р.Пүрэвдагвыг, өнгөрсөн наадмаар хоёрын даваанд хүч үзээд өвдөг шороодсон хурц арслан Ш.Мөнгөнбаатар а.а Б.Дэлгэрсайханыг тус тус амлан барилдсан нь өвөрмөц содон ам авалтууд байлаа. Харин гурвын даваанд “Увс нуур” бөхийн дэвжээний хоёр бөх болох а.з Бадрахын Ганзориг, а.н Намсрайжавын Батсуурь нар тунав.

Ийнхүү нэгийн даваанаасаа эхлээд онц сонирхолтой, үзүүштэй олон сайхан барилдаанаар дүүрэн, хоёр өдрийн турш үргэлжилсэн МҮБХ-ны 20 жилийн ойн баярт зориулсан, Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанаас ч чансаа өндөртэй 512 хүчтэний бяр, хүч, ухаан бодол, уран мэхийг уралдуулсан барилдаанд:

Түрүү: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 310-р анги, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА
Үзүүр: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 089-р анги, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, “Бридж” группын бөх МУГТ, далай даян аварга Гэлэгжамцын ӨСӨХБАЯР

Их шөвөгт: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Алдар СХ, “Булганхангай” бөхийн дэвжээ, “Авзага трейдХХК-ийн бөх улсын гарьд Ишдоржийн ДОРЖСАМБУУ, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хилчин СХ, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 0108-р анги, “Булганхангай” бөхийн дэвжээ, “Хасвуу” группын бөх улсын харцага Дашзэвэгийн БААСАНДОРЖ.

Дунд шөвөгт: Архангай аймгийн Булган сумын харьяат, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, “Макс” группын бөх улсын заан Дамбийн РАГЧАА, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин СХ, “Булганхангай” бөхийн дэвжээ, “Жигүүр гранд” группын бөх улсын заан Мөнхсайханы ӨСӨХБАЯР, Увс аймгийн Хяргас сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Алдар СХ, ЗХ-ний 032-р анги, “Таван хан” бөхийн дэвжээ, “Ноёд” группын бөх улсын залуу начин Чотонгийн БАЯНМӨНХ, Увс аймгийн Давст сумын харьяат, “Олимп” сургууль, БХИС-ийн оюутан, “Увс нуур” бөхийн дэвжээ, “ДЦС IV” ТӨХК-ийн бөх аймгийн арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:
1. даян.а Г.Өсөхбаяр – а.н Д.Амарсайхан
2. у.ар Д.Ганхуяг – а.н Н.Батсуурь
3. у.ар Б.Ганбат – а.х О.Гантулга
4. у.ар Д.Азжаргал – а.а П.Бүрэнтөгс
5. у.г И.Доржсамбуу – а.а Л.Алтанхуяг
6. у.г Н.Ганбаатар – а.а Давж.Батбаяр
7. у.з Д.Рагчаа – а.а Бо.Батжаргал
8. у.з Д.Бумбаяр – а.а Б.Суманчулуун
9. у.з Б.Сайнбаяр – а.а Л.Лха-Очир
10. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Амарзаяа
11. у.з Д.Амгаланбаатар – а.а А.Батмөнх
12. у.з Б.Соронзонболд – а.а Б.Сангисүрэн
13. у.х Д.Баасандорж – а.а С.Батсуурь
14. у.х Т.Мөнгөнцоож – а.а О.Баярхүү
15. у.х М.Батжаргал – а.а Т.Мягмаржав
16. у.х Ө.Бат-Орших – а.а Р.Түвшинбаатар
17. у.х А.Бямбажав – а.а А.Сүмбээ
18. у.н М.Жамьянпүрэв – а.а Ш.Жаргалсайхан
19. у.н И.Ёндонсамбуу – а.а А.Алтанхуяг
20. у.н Г.Эрхэмбаяр – а.а М.Эрдэнэбат
21. у.н Ц.Лхагвасүрэн – а.а Б.Одгэрэл
22. у.н Ш.Уламбаяр – а.а Ш.Мөнгөнбаатар
23. у.н Т.Өсөх-Ирээдүй – ц.а Ч.Санжаадамба
24. у.н Ш.Зоригт – у.н Б.Заяамандах
25. у.н Да.Батбаяр – у.н Т.Санчир
26. у.н Б.Бадам-Очир – у.н Ч.Баянмөнх
27. у.н Н.Бүрэнбаатар – у.н Н.Батзаяа
28. у.н Б.Баянмөнх – у.н Ш.Тогтохбаяр
29. у.н Ду.Батбаяр – у.н А.Цацабшир
30. у.н Ж.Гансүх – у.н Л.Нямсүрэн
31. у.н Д.Лхагвадорж – у.н Б.Баянжаргал
32. у.н Д.Ганбат – у.н П.Ганхүү

Тавын даваа:
1. даян.а Г.Өсөхбаяр – у.н Да.Батбаяр
2. у.ар Б.Ганбат – у.н Ж.Гансүх
3. у.г И.Доржсамбуу – а.а Л.Лха-Очир
4. у.г Н.Ганбаатар – у.н Н.Бүрэнбаатар
5. у.з Д.Рагчаа – у.н Ц.Лхагвасүрэн
6. у.з М.Өсөхбаяр – у.н П.Ганхүү
7. у.х Д.Баасандорж – у.н Б.Заяамандах
8. у.х Т.Мөнгөнцоож – а.а Б.Суманчулуун
9. у.х М.Батжаргал - у.н Ду.Батбаяр
10. у.х Ө.Бат-Орших – а.а А.Батмөнх
11. у.х А.Бямбажав – у.н Ш.Уламбаяр
12. у.н И.Ёндонсамбуу – а.а Ш.Жаргалсайхан
13. у.н Г.Эрхэмбаяр – у.н Ш.Тогтохбаяр
14. у.н Д.Лхагвадорж – а.а П.Бүрэнтөгс
15. у.н Ч.Баянмөнх – а.а Б.Сангисүрэн
16. ц.а Ч.Санжаадамба – а.н Н.Батсуурь

Зургаагийн даваа:
1. даян.а Г.Өсөхбаяр – у.н Н.Бүрэнбаатар
2. у.ар Б.Ганбат – у.н Ч.Баянмөнх
3. у.г И.Доржсамбуу – а.а Ш.Жаргалсайхан
4. у.з Д.Рагчаа – у.н Ш.Уламбаяр
5. у.з М.Өсөхбаяр – у.н Ду.Батбаяр
6. у.х Д.Баасандорж – а.а А.Батмөнх
7. у.х Т.Мөнгөнцоож – а.а П.Бүрэнтөгс
8. у.н Ш.Тогтохбаяр – ц.а Ч.Санжаадамба

Долоогийн даваа:
1. даян.а Г.Өсөхбаяр – у.н Ч.Баянмөнх
2. у.г И.Доржсамбуу – у.з М.Өсөхбаяр
3. у.з Д.Рагчаа – у.х Д.Баасандорж
4. ц.а Ч.Санжаадамба – а.а П.Бүрэнтөгс

Наймын даваа:
1. даян.а Г.Өсөхбаяр – у.г И.Доржсамбуу
2. у.х Д.Баасандорж - ц.а Ч.Санжаадамба

Есийн даваа:
1. даян.а Г.Өсөхбаяр - ц.а Ч.Санжаадамба

/Жич: 512 бөх барилдсан нь улсын баяр наадмын бөхийн тоо учир, энэ барилдаанд а.а Ш.Жаргалсайхан, А.Батмөнх нар начны, у.н Ч.Баянмөнх, а.а П.Бүрэнтөгс нар харцагын, у.х Д.Баасандорж зааны, харин цэргийн хурц арслан Ч.Санжаадамба 5-ын даваанаас эхлэн тунасаар арслан цолны болзлын давааг алхлаа... Харин у.н Ш.Уламбаяр дахин цолоо батлах, у.н Н.Бүрэнбаатар, Ду.Батбаяр, Ш.Тогтохбаяр нар анх удаагаа цолоо батлах давааны амжилтыг үзүүлсэн байна гэж хэлж болох... Мөн түрүү бөхийг 5 сая, үзүүр бөхийг 3 сая, их шөвгийн бөхийг тус бүр 1 сая төгрөгөөр байлсан нь сүүлийн үед болсон хамгийн өндөр байтай барилдаан болов/

4 comments:

  1. Anonymous12/05/2010

    Санжаадамба ч ирээдүйн аварга юм аа. Сайхан ч барилдаж байна. сайхан ч залуу юм. За миний дүү, сайхан барилддаг юм шүү. Энэ олон түмэн чинь бүгд бөх үзэх гэж ирсэн юм шүү дээ.............

    ReplyDelete
  2. Anonymous12/05/2010

    sanjaadamba sain l daa. naadmaar l sain barildaarai daa.., deerh nuhur goy helsen bna shuu, yag dalaitseren shig l bgaa yumdaa sanjaadamba..,

    ReplyDelete
  3. Anonymous12/06/2010

    нээрээл тийм дээ

    ReplyDelete
  4. Anonymous12/06/2010

    hiimori ene ter chini medeellee endees awdag yum bn sh dee. Goyo blog bn. Medej awlaa. bainga orj buhiin medeelel awch bn aa. Uuniihee linkiig ene tend uldee. Googlees l olloo... Amjilt hu.

    ReplyDelete