Saturday, December 04, 2010

МҮБХ-ны 20 жилийн ойн барилдаан эхэллээ

МҮБХ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярт зориулсан үндсэний бөхийн барилдаан эхэллээ. Энэхүү барилдаанд хүчит 512 бөх зодоглож буй бөгөөд, анх удаагаа ийм тооны бөх МБӨ-нд барилдаж буй юм. Урьд өмнө, 1998.12.25-26-нд МБӨ-ний нээлтэд 380, 2008.12.06-07-нд МБӨ-ний 10 жилийн ойгоор 480 бөх тус тус барилдаж байсан нь хамгийн олон бөх барилдсан тохиолдлууд юм.

Өнөөдрийн барилдаанд сумын начин цолтой бөх 4, бусад нь сумын харцагаас дээш цолтой бөхчүүд байсан нь энэхүү барилдааныг улсын баяраас ч чансаа өндөртэй болохыг бэлхнээ илтгэж байна. Энэ барилдаанд у.ар Х.Мөнхбаатар, у.з М.Баяржавхлан, Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, у.х Т.Амартүвшин, Д.Батболд, С.Мөнхбат, Ө.Даваабаатар, у.н Ц.Содномдорж нарын зэрэг олон олон хүчтэнүүд зодоглосонгүй...

Харин МУГТ, даян.а Г.Өсөхбаяр, у.ар Д.Ганхуяг, Б.Ганбат, Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд тэргүүтэй хүчтэнүүд зодоглож байна. Өнөөдөр бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөж, хоёрын давааны эхний 4 дүйзийн барилдаан явагдлаа. Маргааш хоёрын давааны үргэлжлэл 14 цагаас үргэлжлэн явагдана. Хоёрын давааны дунд үеэс л эхлээд гал гарсан олон олон барилдаан гарах төлөвтэй байна. Барилдаан ч сайхан болох нээ...

No comments:

Post a Comment