Friday, October 29, 2010

Саруул сайжрах заан Махгалын Баяржавхлан

ТЕГ-ын "Эрч" СХ-ны бөх, Монгол улсын өсөх идэр, улам нэмэх, үнэн зоригт, саруул сайжрах заан Баяржавхлан нь 1978.06.18-нд Завхан аймгийн Нөмрөг суманд малчин ард Махгалын отгон хүү нь болон мэндэлсэн.

Тэрээр 10 ангиа сумандаа суралцаж төгсөөд, 1997 оноос “Аварга” клубт үндэсний болоод самбо, жудо бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй. Түүний ах М.Баярсайхан нь аймгийн заан цолтой (2010 онд Завхан аймагт харцага, Дорнод аймагт заан цол тус тус хүртсэн).

Заан Баяржавлан нь 1997 оноос эхлэн улсын баяр наадамд барилдаж эхэлсэн бөгөөд тэр жилийнхээ наадмаар 1 даваад, у.н Г.Жалаа (Архангай/Хашаат)-д өвдөг шороодсон байдаг. Харин 1999 онд 2 давж у.н О.Одгэрэл (одоо МУГТ у.з, Увс/Хяргас)-д, 2000 онд МУСГЗ, у.н А.Ганбаатар (Өмнөговь/Баян-Овоо) агснаар 2 давж у.н Д.Пүрэвсүрэн (Өвөрхангай/Хархорин)-д өвдөг шороодсон. Заан нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа 2000 оны улсын наадмын гурвын даваанд у.н Д.Пүрэвсүрэнтэй хийсэн барилдааныхаа тухай харамсан ярьсан байдаг. Мэдээж энэ барилдаан нь түүнд басхүү багагүй сургамж болсон нь зүйн хэрэг биз ээ...

2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойд зодоглосон хүчит 1024 бөхийн цуваа дансанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат залуу бөх Махгалын Баяржавхлан хэмээн дуудуулсаар... Бөхийн барилдааны гурвын даваанд а.а Ц.Бямбааг (Увс аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн харьяат), дөрвийн даваанд у.н И.Мөнхбаатарыг (Ховд/Чандмань), тавын даваанд МУГТ, у Ц.Баярсайханыг (Төв/Баян-Өнжүүл) дараалуулан орхиж Төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тавантаа тойров. Зургаагийн даваанд шинээр начны болзол хангасан а.а Ц.Магалжавтай (одоо у.х, Сүхбаатар/Мөнххаан) тунан барилдаж, 6 даван "Өсөх идэр" чимэгтэй НАЧИН цолонд хүрэв. 2002 онд а.з Ч.Бямбадорж (Төв/Сэргэлэн), Б.Батгэрэл (Баянхонгор/Галуут), у.н Ч.Чулуунбаатар (одоо у.х, Увс/Тэс) нарыг 2-4-ийн даваанд өвдөглүүлж у.з И.Доржсамбуу (одоо у.г, Булган/Гурванбулаг)-д унав.

2003 оны АХ-ын 82 жилийн ойгоор а.н Т.Энхтуяа (одоо у, Өмнөговь/Баян-Овоо), у.н Ц.Мягмарсүрэн (одоо у.з, Ховд/Мөст) нараар 6 давж, Увс аймгийн Тэс сумын харьяат а.а Эрдэнийн Батбаатарын хамт Монгол улсын анхны ХАРЦАГА цолтонгууд болж байсан түүхтэй. Харин 2004 онд 4 давж начны даваанд Р.Ганхуягт (одоо у.н, Өвөрхангай/Бүрд), 2005 онд 3 давж, дөрвийн даваанд а.а Д.Баасандоржид (одоо у.х, Булган/Бүрэгхангай) тус тус өвдөг шороодсон.

2006 оны АХ-ын 85, Их Монгол улс байгуулсны 800 жилийн ойд зодоглосон хүчит 1024 бөхөөс а.а Л.Нямсүрэн (одоо у.н, Завхан/Баянтэс), у.н Д.Пүрэвсүрэн (Өвөрхангай/Хархорин), шинээр начны болзол хангасан а.а М.Өсөхбаяр (одоо у.з, Булган/Бүрэгхангай), у.з Х.Мөнхбаатар (одоо у.ар, Хөвсгөл/Шинэ-Идэр) нараар 7 давж улсын ЗААН цолонд хүрсэн. Энэ нь 1994 онд у.г Ц.Цэрэнпунцаг (Цагаанчулуут) заан цолонд хүрснээс хойш тоолбол 12 жилийн дараа Завхан нутгаас ЗААН цолтон төрж, нутгийн зон олон, бөх сонирхогчдыг баярлуулсан сайхан үйл явдал байсан юм аа.....

Энэхүү түүхт их ойн жил Завхан аймгаас улсын цолгүй 3 бөх 4 давж, а.а Ш.Жаргалсайхан (Идэр) у.н Г.Эрхэмбаяр (одоо өсөх идэр начин, Сэлэнгэ/Мандал)-т, а.а Б.Бадамдорж (Их-Уул) у.г Д.Сумъяабазар (одоо у.ав, Өвөрхангай/Хужирт)-т, а.а Ж.Оргил (Их-Уул) у.х Г.Элбэг (одоо үнэн зоригт, цогт гарамгай харцага, Хөвсгөл/Улаан-Уул) нарт тус тус унаж билээ. Харин а.а Б.Бадамдорж 2007 онд МУГТ, далай аварга Г.Өсөхбаяр (одоо даян.а, Архангай/Батцэнгэл)-аар, а.а Ж.Оргил 2009 онд у.з Ч.Батзориг (Ховд/Чандмань)-оор тус бүр 5 давж начин цолны босго алхсан... Харин а.а Ш.Жаргалсайханы хувьд сайн барилдаж байгаа ч улсын наадмын дэвжээ ивгээлээ хайрласангүй, хатуухан л байна. Гэвч сайхан барилдаж байгаа. Өчигдөр л гэхэд Нийслэлийн өдрийн барилдааны дөрвийн даваанд у.з Б.Сайнбаяр (Өвөрхангай/Баянгол)-ыг гайхалтай сайхан хутгаад давсан... Энэ цагт Завхан аймгаас сайн барилдаж буй залуус олон байна. Тухайлахул: аймгийн арслан Д.Батжаргал (Идэр), Э.Зоригтбаатар (Түдэвтэй), Ж.Сүхбат (Шилүүстэй), Л.Лха-Очир (Алдархаан), П.Батмөнх (Дөрвөлжин), Б.Гончигдамба (Их-Уул), Т.Энх-Амгалан (Эрдэнэхайрхан), аймгийн заан И.Батсайхан (Яруу), М.Баярсайхан (Нөмрөг), Б.Бадамсүрэн (Алдархаан), аймгийн харцага Э.Баасандорж (Баянтэс), Б.Ганбаатар (Сонгино), аймгийн начин Р.Батсүх (Их-Уул), Ж.Болдбаатар (Тэс), Б.Галсайхан (Алдархаан), П.Батсүх (Алдархаан), Б.Уртбаяр (Завханмандал), Р.Эрдэнэбаяр (Тэлмэн), Дав.Анхбаяр (Тосонцэнгэл), Г.Баасандорж (Баянтэс) гээд л дурдвал цуваа уртаар хөврөх... Үүнийг үргэлжлүүлэх бус, үргэлжлүүлэхүл:

2007 оны АХ-ын 86 жилийн ойгоор а.а Ж.Чулуунбат (Баянхонгор/Бууцагаан), у.н Т.Өсөх-ирээдүй (одоо өсөх идэр начин, Сэлэнгэ/Орхонтуул), шинээр начны болзол хангасан а.а Б.Чинзориг (одоо өсөх идэр начин, Дундговь/Эрдэнэдалай), у.х Г.Элбэг (Хөвсгөл/Улаан-Уул) нараар тус бүр 7 давж заан цолоо батлан "Саруул сайжрах" чимэг хүртсэн. /Тод: Яг 10 жилийн өмнө буюу 1997 оны АХ-ын 76 жилийн ойгоор у.з Ц.Цэрэнпунцаг шинээр өсөх идэр чимэгтэй начин цол хүртээд байсан Г.Элбэгтэй тунан барилдаж заан цолоо баталж, а.а Б.Адъяахүү (Нөмрөг) у.г Д.Баяраа (Хөвсгөл/Цагаан-Үүр) агснаар, ц.з У.Балжинням (Түдэвтэй) у.з Д.Хишигдоржоор 5 давж начин цолонд хүрч байсан билээ. Тэгвэл 10 жилийн дараа у.з М.Баяржавхлан у.х Г.Элбэгээр 7 давж заан цолоо баталсан бол а.а Б.Бадамдорж даян аварга Г.Өсөхбаяраар, а.а Л.Нямсүрэн у.х Ц.Магалжаваар 5 давж начин цолонд хүрсэн сонин гэмээр түүхийн давхцал харагдах.../

2008 онд а.а Л.Цэрэгтогтох (Говь-Алтай/Цогт), Д.Энхбат (Баянхонгор/Баянбулаг), Ж.Амартүвшин (Говь-Алтай/Бигэр) нарыг 3-5-ын даваанд өвдөг шороодуулж, у.н Т.Амартүвшин (одоо у.х, Ховд/Эрдэнэбүрэн)-д өвдөг шороодон "өсөх идэр" чимэг, 2010 онд а.а Б.Баянмөнх (Баянхонгор), Д.Болдбаатар (Өвөрхангай/Баруунбаян-Улаан), Алтанхуяг (Дундговь/Эрдэнэдалай) нараар 5 давж, у.н С.Мөнхбат (одоо у.х, Увс/Баруунтуруун)-д өвдөг шороодон "улам нэмэх" чимэг тус тус хүртсэн. Харин 2009 оны АХ-ын 88 жилийн ойгоор у.н Ж.Оргилоор 3 давж а.а Ө.Бат-Орших (одоо у.х, Увс/Улаангом)-д өвдөг шороодсон.

Улсын заан, ОУХМ М.Баяржавхлан 2008 оны Бээжингийн зуны 29-р олимпийн тоглолтод жудо бөхийн +100 кг-ын жинд зодоглохын сацуу, Монголын баг тамирчдын тугчаар явсан билээ.

Алсдаа гарьд, арслан, бүр аварга цолонд ч хүрч барилдах бололцоотой бөх хэмээн бөх сонирхогчид түүнд ихээхэн итгэл хүлээлгэдэг билээ... Мэдээж түүний дотроос Завханчуудын итгэл найдвар их БАЙГАА...

Ийнхүү энэ цаг үед барилдаж буй заан цолтой бөхчүүдээ төрийнхөө их баяр наадамд хоёр удаа 7, хоёр удаа 6, хоёр удаа 5 нийтдээ 6 удаа шөвгөрсөн амжилтаараа магнайлан барилдаж буй бөлгөө, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, ТЕГ-ын "Эрч" СХ-ны бөх, Монгол улсын өсөх идэр, улам нэмэх, үнэн зоригт, саруул сайжрах заан Махгалын Баяржавхлангийн Монгол бөхийн амжилтын тухайд товчхон сийрүүлэн бичвэй.

/Жич: Энэхүү товч танилцуулга нь анх 2008-04-11 15:55:58 jalkhanz.bblog.mn /Ялгуусны харшийн орой/-д нийтлэгдсэн болно. Энд нэмж засварлан бичив./

2 comments:

  1. Anonymous10/30/2010

    Нийтэлсэн: jalkhanz, Нээгдсэн: 524, Сэтгэгдэл: 6,
    1. Dorlig (зочин) | 2008-04-14 18:39:11
    ирээдүйтэй бөх шүү!
    2. unshigch (зочин) | 2008-04-15 13:35:05
    ooriigoo daichlawal ch ireedui l boh doo. Zaalnii barildaand bainga barildaj baih heregtel l dee
    3. mtvn (зочин) | 2008-04-18 11:41:39
    ooriigoo sainl beldeh heregtei boluu
    4. muugii (зочин) | 2008-04-18 14:41:43
    Naad undurt chine ug ni mongol turiin naadmiin neg tyryy biidee gehdee barildaanii arga barilaa mash sain uurchluh heregtei Ehnii 5 davaag biedee amar davah syliin barildaan hyrtel barts songohgyigeer davj chadval naadamd tyryyleh ni gartsaagyi gedegt Mongoliin ard tymen itgedeg yum aa6
    5. Батаа123 | 2008-04-18 14:45:34
    эрч клубийн бөх
    өөрт нь даанч эрч дутаад байдаг юм даа
    6. Olzii (зочин) | 2008-04-30 10:20:12
    Soninii medeelel unshixad olimpiin erx avsan gej bichsen baisan Unen bol bayar xurgie

    ReplyDelete
  2. Өмнө бичигдсэн уншигчийн сэтгэгдлийг үлдээв...

    ReplyDelete