Friday, October 29, 2010

Нийслэл хотын өдөрт зориулсан уламжлалт барилдаанд у.н Эрхэмбаяр түрүүллээ

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 371 жилийн ойд зориулсан уламжлалт бөхийн барилдаан боллоо.

Өнгөрсөн жилийн энэ барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат у.г И.Доржсамбуу түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат у.ар Х.Мөнхбаатар үзүүрлэн, у.х Д.Батболд, у.н Ц.Содномдорж нар их шөвөгт, у.х Ө.Даваабаатар, у.н Ш.Уламбаяр, а.а Б.Батмөнх, Д.Энхбат нар дунд шөвөгт шалгарч байсан билээ.
Харин өнөөдрийн барилдаанд даян.а Г.Өсөхбаяр у.ар Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, Н.Ганбаатар, у.з Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй бөхчүүд хүч чадал, уран мэхээ сорьсноос:

Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Хилчин СХ, “Ноёд” группын бөх өсөх идэр начин Гунаажавын ЭРХЭМБАЯР

Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин СХ, “Жигүүр грандгруппын бөх у.з Манхсайханы ӨСӨХБАЯР

Их шөвөгт: Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Нийслэл Улаанбаатар хотын харьяат, Хүч СХ, “Туушин” компанийн бөх у.г Нямдоржийн ГАНБААТАР, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Алдар СХ, “Ноёд” группын бөх өсөх идэр начин Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:

1. даян.а Г.Өсөхбаяр – а.н Н.Батсуурь

2. у.ар Д.Ганхуяг - а.а П.Бүрэнтөгс

3. у.г И.Доржсамбуу - а.а Б.Суманчулуун

4. у.г Н.Ганбаатар – а.а Ж.Чулуунбат

5. у.з Б.Сайнбаяр - а.а Ш.Жаргалсайхан

6. у.з М.Өсөхбаяр – у.н Н.Бүрэнбаатар

7. у.з Б.Соронзонболд – у.н Т.Өсөх-Ирээдүй

8. у.х Д.Баасандорж – у.н Г.Эрхэмбаяр

Тавын даваа:

1. даян.а Г.Өсөхбаяр – у.н Т.Өсөх-Ирээдүй

2. у.г И.Доржсамбуу - у.н Г.Эрхэмбаяр

3. у.г Н.Ганбаатар - а.а Ш.Жаргалсайхан

4. у.з М.Өсөхбаяр - а.а П.Бүрэнтөгс

Зургаагийн даваа:

1. у.г Н.Ганбаатар – у.н Г.Эрхэмбаяр

2. у.з М.Өсөхбаяр - у.н Т.Өсөх-Ирээдүй

Долоогийн даваа:

1. у.з М.Өсөхбаяр – у.н Г.Эрхэмбаяр

1 comment:

  1. Anonymous10/29/2010

    buh saihan bolson shuu, Erhembayar ch sain bn lee. Jargalsaihan arslangiin hutgaa ih goyo bolson. Sainbayar zaantai barildsan barildaan ni. Ganbaatartai arai l goomoidson doo...

    ReplyDelete