Sunday, October 07, 2018

Шинэ улирлын нээлтийн барилдаанд арслан Бүрэнтөгс түрүүлж, харцага Бат-Өлзий үзүүрлэв


2018-2019 оны намрын улирлын нээлтийн барилдаан /2018.10.06/ болов.

Урд жилүүдийн намрын улирлын нээлтийн барилдааны түүхийг эргэн харвал:

2010-2011 он: Монгол улсад барилгын салбар үүссэний 84 жил, Барилгачдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаанд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэн, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Д.Баасандорж нар шөвгөрч байв.

2011-2012 он: Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85, Барилгачдын холбоо байгуулагдсаны 21 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, улсын начин Э.Энхбат үзүүрлэн, улсын начин Б.Гончигдамба, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва нар шөвгөрчээ /09.02/. Барилдааныг 5 жилийн ойгоо тэмдэглэж асан “Их үйлсийн эрэлд” ХХК ивээн тэтгэж байсан байна.

2012-2013 он: Улс, аймгийн алдар цолтой 208 бөхийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын начин Б.Батмөнх үзүүрлэн, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Одгэрэл нар шөвгөрсөн /09.10/. Харин Завхан аймгийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн нээлтийн барилдаанд /09.23/ аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, аймгийн арслан Л.Лхаа-Очир үзүүрлэн, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан П.Мөнхбат нар шөвгөрчээ.

2013-2014 он: Монгол бөхийг Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний хоёр жилийн ойд зориулсан барилдааныг АПУ ХК-тай хамтран зохион байгуулсан. 208 бөх зодоглож улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэн, улсын начин Ц.Одбаяр, Т.Баасанхүү нар шөвгөрсөн /09.22/. Харин шинэ улирлын хамгийн анхны барилдаан 09-р сарын 21-нд сумын цолтны барилдаанаар эхэлж Завханы шилдэг сумын заанууд түрүү булаалдан П.Өсөхбаатар түрүүлж, Д.Бат-Эрдэнэ үзүүрлэж байв.

2014-2015 он: Шинэ улирал АЦЦБЗББ-аар эхэлж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн 50 жилийн ойд зориулсан тус барилдаанд 208 бөх зодоглоход аймгийн хурц арслан Б.Одгэрэл түрүүлж, аймгийн арслан Ч.Ганзориг үзүүрлэн, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан С.Ерөөлт нар шөвгөрсөн байна /09.07/.

2015-2016 он: Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Э.Даш нар тус тус шөвгөрсөн /09.13/.

2016-2017 он: Монгол улсад барилгын салбар үүссэний 90 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэн, улсын начин Б.Ганхуяг, цэргийн начин Б.Зоригтбаатар нар шөвгөрсөн /09.09/.

2017-2018 он: Монгол бөхийг Дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгүүлсний 6 жил, “Бизкон-Аудит” ХХК-ийн 15 жилийн ойд зориулсан 240 бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэн, аймгийн заан Э.Энх-Амгалан, аймгийн харцага Б.Зоригтбаатар нар шөвгөрсөн... /09.17/ (Хувийн архиваас нэгтгэв. Цолыг тухайн үеийнхээр нь бичсэн болно.)
Харин өнөө жилийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 192 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Дөрвийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – ц.а Г.Жамбалдорж
2. у.ар Э.Оюунболд – а.а Ц.Сандагдорж
3. у.ар Ц.Содномдорж – а.а Д.Тогтохжаргал
4. у.х Б.Бат-Өлзий – а.а Н.Мустафа
5. у.х Х.Гантулга – а.а С.Ерөөлт
6. у.х М.Бадарч – а.а Н.Батсайхан
7. у.н Ч.Батчулуун – а.а Э.Ууганбаяр
8. у.н Ц.Одбаяр – а.х.а Б.Эрдэнэхүү
9. у.н Бо.Батжаргал – у.н Б.Даваа-Очир
10. у.н Л.Батзориг – у.н Ш.Дарханбат
11. у.н Д.Анар – у.н Б.Бат-Эрдэнэ
12. у.н Ч.Хөхчирэнгэр – у.н Б.Серик

Тавын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Д.Анар
2. у.ар Э.Оюунболд – у.н Л.Батзориг
3. у.ар Ц.Содномдорж у.х М.Бадарч
4. у.х Б.Бат-Өлзий – а.х.а Б.Эрдэнэхүү
5. у.х Х.Гантулга – у.н Б.Серик
6. у.н Ч.Батчулуун у.н Б.Даваа-Очир

Зургаагийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Б.Даваа-Очир
2. у.ар Э.Оюунболд – у.х Х.Гантулга
3. у.х Б.Бат-Өлзий – у.х М.Бадарч

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – Гоц мөргөв
2. у.ар Э.Оюунболд у.х Б.Бат-Өлзий

Наймын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Б.Бат-Өлзий

No comments:

Post a Comment