Бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн
29 дэх удаагийн ДАШТ 2017 оны 08 дугаар
21-26-ны өдрүүдэд Буурал тивийн Францын нийслэл Парис хотын “AccorHotels Arena” спорт ордонд болно.
Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ээс манай тамирчид Алтан медаль-6 (эр-3, эм-3), Мөнгөн медаль-20 (эр-14, эм-6), Хүрэл медаль-29 (эр-18, эм-11), нийт 55 медалийг
эх орондоо авчирсан амжилтыг одоогоор үзүүлээд байгаа билээ...
Ингээд ДАШТ-нээс медаль
хүртсэн “БӨМБӨРЦГИЙН БӨХЧҮҮД”-ийн нэрсийн цувааг он дарааллаар нь хүргэж байна.
Алтан медальтнууд:
1.
Зэвэг ОЙДОВ /Турк, Стамбул-1974, (62 кг)/
2.
Зэвэг ОЙДОВ /ЗХУ, Минск-1975, (62 кг)/
3.
Хорлоо БАЯНМӨНХ /ЗХУ, Минск-1975, (100 кг)/
4.
Соронзонболд БАТЦЭЦЭГ /ОХУ, Москва-2010, (эм, 59 кг)/
5. Сүхээ ЦЭРЭНЧИМЭД /Узбек,
Ташкент-2014, (эм, 60 кг)/
6.
Соронзонболд БАТЦЭЦЭГ /АНУ, Лас-Вегас-2015, (эм, 63
кг)/
Мөнгөн медальтнууд:
1.
Базаррагчаа ЖАМСРАН /Болгар, Софи-1971, (48 кг)/
2.
Хорлоо БАЯНМӨНХ /Болгар, Софи-1971, (100 кг)/
3.
Мэгд ХОЙЛОГДОРЖ /Иран, Тегеран-1973, (57 кг)/
4.
Хорлоо БАЯНМӨНХ /Турк, Стамбул-1974, (100 кг)/
5.
Цэдэндамбa НАЦАГДОРЖ /ЗХУ, Минск-1975, (68 кг)/
6.
Буяндэлгэр БОЛД /ЗХУ, Киев-1983, (68 кг)/
7.
Зэвэг ДҮВЧИН /ЗХУ, Киев-1983, (82 кг)/
8.
Авирмэд ЭНХЭЭ /Унгар, Будапешт-1985, (62 кг)/
9.
Буяндэлгэр БОЛД /Унгар, Будапешт-1985, (68 кг)/
10.
Оюунбилэг ПҮРЭВБААТАР /Болгар, Софи-2001, (58 кг)/
11.
Оюунбилэг ПҮРЭВБААТАР /Иран, Тегеран-2002, (60 кг)/
12.
Баяраа НАРАНБААТАР /Азербайжан, Баку-2007, (55 кг)/
13. Очирбат
БУРМАА /Дани, Хернинг-2009,
(эм, 72 кг)/
14. Даваасүх ОТГОНЦЭЦЭГ /Турк,
Стамбул-2011, (эм, 51 кг)/
15. Банзрагч ОЮУНСҮРЭН /Турк, Стамбул-2011, (эм, 67 кг)/
16. Эрдэнэчимэг Сумьяа /Унгар, Будапешт-2013, (эм, 51 кг)/
17. Соронзонболд
БАТЦЭЦЭГ /Унгар, Будапешт-2013, (эм, 63 кг)/
18. Сүхээ ЦЭРЭНЧИМЭД /АНУ, Лас-Вегас-2015, (эм, 60
кг)/
19. Батболд НОМИН /АНУ, Лас-Вегас-2015,
(61 кг)/
20. Пүрэвжав ӨНӨРБАТ /АНУ, Лас-Вегас-2015,
(74 кг)/
Хүрэл
медальтнууд:
1.
Жигжид МӨНХБАТ /Энэтхэг, Дели-1967, (87 кг)/
2.
Данзандаржаа СЭРЭЭТЭР /Канад, Эдмонтон-1970, (74 кг)/
3.
Мэгд ХОЙЛОГДОРЖ /Болгар, Софи-1971, (57 кг)/
4.
Очирдолгор ЭНХТАЙВАН /Иран, Тегеран-1973, (48 кг)/
5.
Цэдэндамбa НАЦАГДОРЖ /Турк, Стамбул-1974, (68 кг)/
6.
Зэвэг ОЙДОВ /Швейцарь, Лозанна-1977, (68 кг)/
7.
Дугарсүрэн ОЮУНБОЛД /Мексик, Мехико-1978, (57 кг)/
8.
Нанзад БҮРГЭДЭЭ /Югослав, Скопье-1981, (52 кг)/
9.
Лувсан ЭНХБАЯР /Унгар, Будапешт-1985, (74 кг)/
10.
Авирмэд ЭНХЭЭ /Унгар, Будапешт-1986, (62 кг)/
11.
Лодой ЭРХБАЯР /Швейцарь, Мартини-1989, (74 кг)/
12.
Пунцаг СҮХБАТ /Япон, Токио-1990, (82 кг)/
13.
Цэрэнбаатар ЦОГТБАЯР /Канад, Торонто-1993, (57 кг)/
14.
Баяраа НАРАНБААТАР /Унгар, Будапешт-2005, (55 кг)/
15.
Цогтбазар ЭНХЖАРГАЛ /Унгар, Будапешт-2005, (эм, 48 кг)/
16.
Дорж НАРМАНДАХ /Азербайжан, Баку-2007, (эм, 59 кг)/
17.
Очирбат НАСАНБУРМАА /Япон, Токио-2008, (эм, 67 кг)/
18.
Бадрах ОДОНЧИМЭГ /Дани, Хернинг-2009,
(эм, 67 кг)/
19. Очирбат
НАСАНБУРМАА /Турк,
Стамбул-2011, (эм, 63
кг)/
20. Тунгалаг МӨНХТУЯА
/Канад, Страткона-2012, (эм, 59 кг)/
21. Ганзориг МАНДАХНАРАН
/Унгар, Будапешт-2013, (66 кг)/
22. Тунгалаг МӨНХТУЯА
/Унгар, Будапешт-2013, (эм, 59 кг)/
23. Очирбат НАСАНБУРМАА /Унгар, Будапешт-2013, (эм, 67 кг)/
24. Очирбат БУРМАА /Унгар, Будапешт-2013, (эм, 72 кг)/
25. Энхсайхан НЯМ-ОЧИР
/Узбек, Ташкент-2014, (61 кг)/
26. Ганзориг МАНДАХНАРАН
/Узбек, Ташкент-2014, (65 кг)/
27. Очирбат БУРМАА /Узбек, Ташкент-2014, (эм, 75 кг)/
28. Эрдэнэбат БЭХБАЯР /АНУ, Лас-Вегас-2015, (57 кг)/
29. Даваасүх ОТГОНЦЭЦЭГ /Унгар, Будапешт-2016,
(эм, 55 кг)/
Парисын тэнгэрт МОНГОЛЫН
ТӨРИЙН ДАЛБАА олонтаа мандаж,
ТӨРИЙН ДУУЛАЛ
эгшиглэхийн ерөөл өргөе.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН
ТАМИРЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ...
Нэгтгэсэн: UNS
ДАШТ-Д ХҮЧ ҮЗЭХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД:
ReplyDeleteЭрэгтэйчүүд:
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)
65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо)
70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо)
74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо)
86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)
97 кг: Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)
Эмэгтэйчүүд:
48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо)
53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)
63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо)
69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшн)
75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)
Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл, нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес дэх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Парисын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж захыг нь мушгих үлдлээ.
ReplyDeletehttp://wrestling.mn/post/more/2211
ЖИЧ:
ДЭЭР НЭГТГЭСЭН МЕДАЛЬТНЫ ТОО МЧБХолбооны ЦАХИМ ХУУДАСНЫ МЭДЭЭЛЭЛТЭЙ ЗӨРЖ БАЙГАА УЧИР, АЛДАА БАЙХ АВААС ЗАЛРУУЛЖ ХЭЛНЭ ҮҮ???
Дэлхийн цомын тэмцээн буюу Багийн ДАШТ-нд:
ReplyDeleteЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД 1975, 1987 онуудад мөнгөн медаль, 1981 онд хүрэл медаль хүртсэн бол ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД 2013 онд мөнгө, 2014 онд хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна...