Tuesday, August 08, 2017

Даншиг наадамд Пүрэвдагва гурав дахь удагаа түрүүлж Даншигийн Даян аварга цолтон болов

Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Халхын анхдугаар Богд, Жавзундамба хутагт, Дарнатын хувилгаан, Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг (Түвд хэлний Даншүг /brtan bzhugs/ буюу бат оршил) наадмыг сэргээн зохион байгуулсан /Анх: 2015.08.08-09/-аас хойш гурван оны нүүрийг үзсэн байна.  

“Даншиг наадам-Хүрээ цам-2017” Шашин, соёлын арга хэмжээ өнөө жил гурав дахь удаагаа Төв цэнгэлдэх хүрээлэн /өмнөх хоёр удаагийн наадам Хүй долоон худагт болсон/-д 2017.08.05-06-ны өдрүүдэд дэгтэй журамтай-дэлгэр амгалан, тэгш дүүрэн-түвшин сайхан болж өндөрлөлөө.

Нэгэн зүйл: Шинэчлэлд уламжлалыг эс тооцвол шинэчлэл бус сүйтгэл болох бус уу? Дэвшилтэд уламжлалаа хадгалсан шинэчлэл бол хөгжлийн зөв гарц, зөв замын түүчээ болж бүрнээ чадна хэмээн бат итгэнэм... Даншиг наадам бол Монголчуудын эв эе, мандал бадрал, сайн сайхан байхын тухайд зориулагддаг, нөгөө талаас ямагт сайн цаг дор болж байсан түүхэн уламжлалтай...

Жич: Өнгөрсөн хоёр жил цолонд хүрсэн бөхчүүд цолныхоо хишгийг эдлэн ам авч, цолгүй бөхчүүд нь сугалаа татан барилдсан бол оновчтой байх байсан болов уу? Эсвэл гурав, дөрвийн даваанд ам авна, бусад даваанд сугалаа татна гэхчлэн зохицуулалт хийж болох байв. Цолны утга учир, ялгамж бага гарч байна, жилд ганц болж буй наадам шүү дээ... 
Ингээд бөхийн барилдааны ДҮЙЗ-ийг дөрвийн даваанаас эхлэн хүргэж байна.

Дөрвийн даваа:
1. д.ав Р.Пүрэвдагва – М.Бадарч Ар
2. д.з Б.Гончигдамба – Ц.Одбаяр Өм
3. д.з Б.Түмэндэмбэрэл – Б.Амарзаяа Ар
4. д.н М.Өсөхбаяр – Б.Бадамсүрэн За
5. д.н Д.Амарсайхан – Б.Чимэдвандан За
6. д.н Б.Пүрэвсайхан – Б.Баянмөнх Увс
7. д.н Бо.Батжаргал – Л.Батзориг Өв
8. Б.Бат-Өлзий Хо – Б.Даваа-Очир Хө
9. У.Батгэрэл Ар – Т.Сайханжаргал Г.А
10. Б.Соронзонболд Г.А – С.Очирбат За
11. Ш.Нямсайхан Дд – Г.Гантулга Г.А
12. Л.Лхаа-Очир За – Б.Сосорбарам Хо
13. Г.Ганням Увс – Б.Улаалзгана Сэ
14. Б.Суманчулуун Г.А – Д.Пүрэвдорж Бу
15. Н.Түвшинбаяр Бу – Д.Анар Дд
16. А.Давааням Хө – Г.Энхбилэг Г.А

Тавын даваа:
1. д.ав Р.Пүрэвдагва – Ш.Нямсайхан Дд
2. д.з Б.Гончигдамба – Л.Лхаа-Очир За
3. д.з Б.Түмэндэмбэрэл Н.Түвшинбаяр Бу
4. д.н М.Өсөхбаяр – Г.Ганням Увс
5. д.н Д.Амарсайхан – Г.Энхбилэг Г.А
6. д.н Б.Пүрэвсайхан – Л.Батзориг Өв
7. Б.Соронзонболд Г.А – Б.Бат-Өлзий Хо
8. У.Батгэрэл Ар – Д.Пүрэвдорж Бу

Зургаагийн даваа:
1. д.ав Р.Пүрэвдагва – Г.Ганням Увс
2. д.з Б.Гончигдамба – Н.Түвшинбаяр Бу
3. д.н Д.Амарсайхан – Б.Соронзонболд Г.А
4. д.н Б.Пүрэвсайхан – Д.Пүрэвдорж Бу 

Долоогийн даваа:
1. д.ав Р.Пүрэвдагва – д.н Б.Пүрэвсайхан
2. д.з Б.Гончигдамба – Б.Соронзонболд Г.А

Наймын даваа:
1. д.ав Р.Пүрэвдагва – Б.Соронзонболд Г.А 
Даншигийн Чимэг нэмж, шөвгөрсөн:
1. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Жем Интернэшнл” ХХК–ийн бөх Улсын гарьд, Даншигийн заан Батнасангийн ГОНЧИГДАМБА

2. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0101-р анги, “Нью прогресс групп”-ын бөх Улсын заан, Даншигийн начин Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН

3. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ньюмэн групп”-ын бөх Улсын начин, Даншигийн начин Дэлгэрсайханы АМАРСАЙХАН

Даншигийн Начин цолтон:
1. Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, “Женко” клубын бөх МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Улсын заан Найдангийн ТҮВШИНБАЯР

2. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Увс нуур” галын бөх Аймгийн хурц арслан Ганболдын ГАННЯМ

3. Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх Аймгийн харцага Дамдинсүрэнгийн ПҮРЭВДОРЖ

Даншигийн Заан цолтон:
1. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Макс групп-ын бөх Улсын заан Баттулгын СОРОНЗОНБОЛД        

Даншигийн Даян аварга цолтон:
1. Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, Алтан дорнод Монгол” ХХК-ийн бөх Улсын арслан, Даншигийн аварга Рэнцэнбямбын Пүрэвдагва

1 comment:

  1. ДАНШИГИЙН ЦОЛТНУУД:

    1. Р.Пүрэвдагва /8-3/

    2. Б.Гончигдамба /7-1, 6-1, 5-1/
    3. Б.Түмэндэмбэрэл /7-1/
    4. Б.Соронзонболд /7-1/

    5. Ц.Содномдорж /6-1, 5-1/
    6. Б.Пүрэвсайхан /6-1, 5-1/
    7. Э.Энхбат /6-1/
    8 М.Өсөхбаяр /6-1/
    9. Ч.Эрдэнэсайхан /6-1/
    10. Д.Амарсайхан /5-2/

    11. Бо.Батжаргал /5-1/
    12. О.Хангай /5-1/
    13. Б.Эрдэнэхүү /5-1/
    14. Д.Тогтохжаргал /5-1/
    15. Н.Түвшинбаяр /5-1/
    16. Г.Ганням /5-1/
    17. Д.Пүрэвдорж /5-1/

    ReplyDelete