Tuesday, July 11, 2017

Завхан аймгийн баяр наадамд Ч.Мөнхтогтох түрүүлж, П.Өсөхбаатар үзүүрлэлээ

Хүннү гүрэн байгуулагдсаны буюу Тулгар төрийн 2226 жил, Эзэн Богд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний Их баяр наадам, Сүхбаатарын одонт Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам дэнж хотойтол-дэлгэр сайхан, дэгтэй журамтай-түвшин амгалан болж өндөрлөлөө. 

Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх ухаан бодол, ур чадвар, уран мэх, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р ангийн бөх аймгийн начин Чойжилсүрэнгийн МӨНХТОГТОХ /Аймгийн арслан/

Үзүүр: Завхан аймгийн Ургамал сумын харьяат, Завханбөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0277-р ангийн бөх аймгийн харцага Пүрэвээгийн ӨСӨХБААТАР /Аймгийн заан/

Их шөвөгт: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Завханбөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0277-р ангийн бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 110-р анги, Аварга БТДС-ийн оюутан, сумын заан Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ /Аймгийн харцага/ нар шалгарав.
Гурвын давааны тунаа: аймгийн начин Г.Баярбат, Т.Дүгэрдорж
Дөрвийн даваа:
1. у.х М.Дармаабазар – з.б Н.Билгүүн /Алдархаан/
2. у.н Ж.Оргил – с.н Б.Төгөлдөр /Их-Уул/
3. у.н У.Балжинням – с.н Б.Эх-Амгалан
4. у.н Б.Бадамдорж – с.х Х.Нямдорж /Нөмрөг/
5. а.а Д.Батжаргал – с.з М.Лхагвагэрэл
6. а.а Ж.Сүхбат – с.з Э.Шийравнямбуу
7. а.з Э.Баасандорж – с.з Д.Батбаатар /Шилүүстэй/
8. а.х Ш.Чинтулга – с.з З.Баасанжаргал /Идэр/
9. а.х П.Өсөхбаатар – с.з Д.Дэмиддорж /Их-Уул/
10. а.х Г.Анхбаяр – с.з Н.Бямбажаргал
11. а.х П.Баярсайхан – с.з Я.Ишжамц
12. а.н Б.Даваадорж – с.з Т.Хайдавдорж
13. а.н Р.Эрдэнэбаяр – а.н Г.Баярбат
14. а.н Б.Ганзолбоо – а.н Д.Батхүрэл
15. а.н Ч.Мөнхтогтох – а.н Г.Чойжамц
16. а.н Т.Ганзаяа – а.н М.Амарсанаа 

Тавын даваа:
1. у.х М.Дармаабазар – с.з М.Лхагвагэрэл
2. у.н Ж.Оргил – с.з Э.Шийравнямбуу
3. у.н Б.Бадамдорж – с.н Б.Эх-Амгалан
4. а.з Э.Баасандорж – с.з Н.Бямбажаргал
5. а.х Ш.Чинтулга – а.н Р.Эрдэнэбаяр
6. а.х П.Өсөхбаатар – а.н Д.Батхүрэл
7. а.х П.Баярсайхан – а.н М.Амарсанаа 
8. а.н Б.Даваадорж – а.н Ч.Мөнхтогтох
Алдархаан сумын харьяат Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА
Ургамал сумын харьяат Пүрэвээгийн ӨСӨХБААТАР
Тосонцэнгэл сумын харьяат Чойжилсүрэнгийн МӨНХТОГТОХ
Тосонцэнгэл сумын харьяат Мөнхцэнгэлийн АМАРСАНАА
Их-Уул сумын харьяат Норовсамбуугийн БЯМБАЖАРГАЛ
Цэцэн-Уул сумын харьяат Эрдэнэцогтын ШИЙРАВНЯМБУУ
Яруу сумын харьяат Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ
Идэр сумын харьяат Баярсайханы ЭХ-АМГАЛАН
 Зургаагийн даваа:
1. а.х Ш.Чинтулга – с.н Б.Эх-Амгалан
2. а.х П.Өсөхбаатар – с.з Н.Бямбажаргал
3. а.н М.Амарсанаа с.з М.Лхагвагэрэл
4. а.н Ч.Мөнхтогтох – с.з Э.Шийравнямбуу

Долоогийн даваа:
1. а.х Ш.Чинтулга – а.х П.Өсөхбаатар
2. а.н Ч.Мөнхтогтох – с.з М.Лхагвагэрэл

Наймын даваа:
1. а.х П.Өсөхбаатар – а.н Ч.Мөнхтогтох 
Өсвөрийн бөхийн барилдаанд:
Түдэвтэй сумын харьяат Эрдэнэбатын БАТБАЯР түрүүлж, Дөрвөлжин сумын харьяат, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн суралцагч Надмидцэдэнгийн БАТ-ЕРӨӨЛТ үзүүрлэв.
Хурдан морьдын уралдаанд:
Азарганы уралдаанд Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн Хонгор, Их насны морьдын уралдаанд Алдархаан сумын харьяат, ААУ Б.Энэбишийн саарал /ААУ С.Баасанхүү, залуу уяач Т.Хируга нар уяа сойлгыг нь тааруулсан/, соёолон насны уралдаанд Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн хүрэн, Хязаалан насны уралдаанд Идэр сумын уяач Б.Болдбаатарын хээр, Шүдлэн насны уралдаанд Шилүүстэй сумын уяач Х.Батдоржийн Хар алаг, Дааганы уралдаанд Тосонцэнгэл сумын уяач М.Болдын хээр тус тус түрүү магнайд хурдлав...
Мэдээлэл бэлтгэсэн: Үндэсний сурын харваа, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах салбар хорооны нарийн бичгийн дарга, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Мягмарсүрэн 

ЖИЧ: Хурдан морины цуваа, бусад мэдээллийг 
“сэтгэгдэл бичих" хэсэгт оруулав.

6 comments:

  1. АЗАРГАНЫ УРАЛДААНД:
    1. Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн хонгор
    2. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Ч.Лхагваагийн хээр
    3. Тосонцэнгэл сумын уяач Х.Лхагвасүрэнгийн хар
    4. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач С.Дамдинбазарын хул
    5. Тосонцэнгэл сумын уяач Б.Ёндонжамцын зээрд

    ДААГАНЫ УРАЛДААНД:
    1. Тосонцэнгэл сумын уяач Д.Болдын хээр
    2. Дөрвөлжин сумын уяач Д.Цэрэнбаасангийн хул
    3. Дөрвөлжин сумын уяач Г.Хүрэлбаатарын халиун
    4. Эрдэнэхайрхан сумын уяач Г.Батдэлгэрийн хүрэн
    5. Тосонцэнгэл сумын уяач М.Болдын бор хээр

    ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:
    1. Шилүүстэй сумын уяач Х.Батдоржийн хар алаг
    2. Тосонцэнгэл сумын уяач О.Энхжаргалын хул
    3. Алдархаан сумын уяач П.Батмөнхийн зээрд
    4. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Б.Мөнх-Эрдэнийн хүрэн
    5. Яруу сумын уяач н.Дашдоржийн хээр

    ReplyDelete
  2. ХЯЗААЛАН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:
    1. Идэр сумын уяач Б.Болдбаатарын хар
    2. Шилүүстэй сумын уяач Н.Төмөрбаатарын шарга
    3. Тосонцэнгэл сумын уяач П.Доржбалын хүрэн халзан
    4. Их-Уул сумын уяач Ц.Цэрэнбалжирын хүрэн
    5. Алдархаан сумын уяач А.Цэрэндаваагийн хар

    СОЁОЛОН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:
    1. Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн хүрэн
    2. Алдархаан сумын уяач Б.Алтангэрэлийн буурал
    3. Улиастай сумын уяач Б.Намхайдоржийн саарал
    4. Улиастай сумын уяач Г.Эрдэнээгийн борлог
    5. Дөрвөлжин сумын уяач Г.Чойжамцын хонгор

    ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД:
    1. Алдархаан сумын уяач Б.Энэбишийн саарал
    2. Отгон сумын уяач Р.Үнэнбатын хүрэн
    3. Яруу сумын уяач Ш.Алтанхуягийн бор
    4. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Ч.Батдоржийн хонгор
    5. Алдархаан сумын уяач Ё.Дамдинсүрэнгийн хар саарал

    ReplyDelete
  3. ЭРЛИЙЗ ДЭЭД НАСАНД:
    1. Эрдэнэхайрхан сумын уяач П.Ганзоригийн хүрэн
    2. Тосонцэнгэл сумын уяач М.Болдын хүрэн
    3. Тосонцэнгэл сумын уяач М.Болдын хүрэн
    4. Идэр сумын уяач П.Пүрэв-Очирын сартай хээр
    5. Говь-Алтай аймгийн уяач М.Баясгалангийн хээр алаг

    ЭРЛИЙЗ ДУНД НАСАНД:
    1. Алдархаан сумын уяач Б.Мөнхбаярын хүрэн халзан
    2. Улиастай сумын уяач Г.Мөнх-Одын хүрэн халзан
    3. Завханмандал сумын уяач Ч.Болдбаатарын хар
    4. Улиастай сумын уяач М.Энхбаатарын хээр
    5. Тосонцэнгэл сумын уяач Д.Даваарагчаагийн сартай хээр

    ЭРЛИЙЗ БАГА НАСАНД:
    1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Л.Сүхбатын халиун
    2. Яруу сумын уяач И.Мэндбилэгийн хээр
    3. Улиастай сумын уяач М.Энхбаатарын бор халзан
    4. Яруу сумын уяач Б.Агваансовдын хүрэн халзан
    5. Эрдэнэхайрхан сумын уяач н.Дамбий-Осорын хар

    ReplyDelete
  4. ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. МУ-ын хүндэт мэргэн, спортын мастер Б.Санжаасүрэн
    2. Алдархаан сумын Аймгийн мэргэн спортын мастер Б.Ууганбаяр
    3. Тосонцэнгэл сумын Аймгийн мэргэн спортын дэд мастер Б.Батцэнгэл

    ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Яруу сумын харьяат залуу харваач Б.Содном
    2. Монгол улсын гоц харваач Т.Даваадорж
    3. Дөрвөлжин сумын залуу харваач Э.Ганцэцэг

    ХҮҮХДИЙН СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Цэцэн-Уул сумын Алтансүх
    2. Тосонцэнгэл сумын Мөнхдэлгэр
    3. Алдархаан сумын Мөнх-Од

    ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Тосонцэнгэл сумын Должин
    2. Алдархаан сумын Энхжин
    3. Тэлмэн сумын Хонгорзул

    ReplyDelete
  5. ШАГАЙН ХАРВААНД:
    1. Эрдэнэхайрхан сумын Батжаргал ахлагчтай баг
    2. Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Ч.Буянзаяа ахлагчтай баг
    3. ХЖТеатрын Б.Баярбаатар ахлагчтай баг

    ЦУВАА ХАРВААНД:
    1. Ж.Амарбаяр
    2. Б.Нандин-Эрдэнэ
    3. Г.Содномдаржаа

    ReplyDelete
  6. ШАТРЫН ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. ГБХЗХГ-ын Т.Батболд
    2. ЧЭЛС-ийн Б.Бүрэнбаатар
    3. ЧЭЛС-ийн Х.Саранхүү

    ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Дэвшил сургуулийн Н.Оюун-Эрдэнэ
    2. ЖЦС-ийн Т.Цэлмэг
    3. Чигэстэй багийн Ц.Уртнасан

    ГАР БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Золбаяр ахлагчтай “Залуучууд” баг
    2. Эрдэнэбат ахлагчтай “Идэрчүүд”
    3. Ариунбаатар ахлагчтай “Улиастай” баг

    ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Уранбилэг ахлагчтай “Залуучууд” баг
    2. Ганцэцэг ахлагчтай “БТС газар”-ын баг
    3. Содномбат ахлагчтай баг

    САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Д.Бархас ахлагчтай “Лидер” баг
    2. Д.Пүрэвдавга ахлагчтай “Прокурор”-ын баг
    3. Э.Мөнхтулга ахлагчтай “Чандмань” баг

    ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Содномбат ахлагчтай “Найзууд” баг
    2. Ч.Пагамдулам ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг
    3. Б.Хосбаяр ахлагчтай “Аймгийн ЗДТГ”-ын баг

    ДУГУЙН УРАЛДААНЫ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. ЧЭЛС-ийн суралцагч М.Батсайхан
    2. Шилүүстэй сумын Г.Дэмүүл
    3. ЖЦС-ийн суралцагч П.Ихбаяр

    ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
    1. Дэвшил сургуулийн суралцагч Э.Анхзаяа
    2. ЧЭЛС-ийн суралцагч Б.Үүрийнтуяа
    3. ЧЭЛС-ийн суралцагч Дэлгэрмаа

    ReplyDelete