Friday, July 14, 2017

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан...

Хүннү гүрэн байгуулагдсаны буюу Тулгар төрийн 2226 жил, Эзэн Богд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний Их баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Ирэх жилийн наадам хүртэл ярих яриа, сонин ихтэй, нэгэн жилийн наадам ийн жаргав. Дараа жилийн наадам даанч хол байна даа, хол байна... Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг дээ...

Ингээд бөхийн барилдааны дүйзийг дөрвийн даваанаас эхлэн хүргэж байна.

Дөрвийн даваа:
1. дар.ав Г.Өсөхбаяр – а.з Б.Болдбаатар
2. у.ав О.Балжинням – а.з Ж.Дагва-Очир
3. у.ав Г.Эрхэмбаяр – а.з Л.Отгонбаатар
4. у.ав Ч.Санжаадамба – а.а Т.Сайханжаргал
5. у.ав С.Мөнхбат – а.а Ц.Сандагдорж
6. у.ар П.Бүрэнтөгс – а.а Цэ.Мөнхбаяр
7. у.ар Н.Батсуурь – а.а Д.Тамир
8. у.ар Э.Оюунболд – а.а Б.Даваа-Очир
9. у.ар Д.Азжаргал – а.а М.Эркебулан
10. у.ар Р.Пүрэвдагва – а.а Б.Шаравнямбуу
11. у.г Н.Ганбаатар – а.а Т.Бэгзсүрэн
12. у.г Б.Гончигдамба – а.а Ба.Отгонбаатар
13. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а Ш.Дарханбат
14. у.г Ш.Жаргалсайхан – а.а Г.Ганжад
15. у.з Д.Баасандорж – а.а Го.Отгонбаатар
16. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Бат-Эрдэнэ
17. у.з Б.Пүрэвсайхан – а.а О.Хангай
18. у.з Т.Санчир – а.а Б.Серик
19. у.з Б.Соронзонболд – а.а М.Бадарч
20. у.х Ц.Содномдорж – а.х.а О.Гантулга
21. у.х Ө.Бат-Орших – а.х.а Э.Золбоо
22. у.х А.Цацабшир – а.х.а Ш.Мөнгөнбаатар
23. у.х Н.Батзаяа – а.х.а Б.Хишигбаатар
24. у.х Т.Баасанхүү – у.н Д.Амарсайхан
25. у.х Ө.Даваабаатар – у.н Ч.Хөхчирэнгэр
26. у.х Н.Түвшинбаяр – у.н Ц.Чимэддорж
27. у.х Н.Жаргалбаяр – у.н Б.Батжаргал
28. у.х Б.Бат-Өлзий – у.н Л.Лхаа-Очир
29. у.х Х.Гантулга – у.н Б.Бадамсүрэн
30. у.х Д.Бат-Эрдэнэ – у.н Ч.Батчулуун
31. у.н Э.Энхбат – у.н Ж.Чулуунбат
32. у.н Л.Цэрэнтогтох – у.н Ч.Цогбаяр
Тавын даваа:
1. дар.ав Г.Өсөхбаяр – а.з Ж.Дагва-Очир
2. у.ав Г.Эрхэмбаяр – у.ар Д.Азжаргал
3. у.ав Ч.Санжаадамба – а.а Г.Ганжад
4. у.ав С.Мөнхбат – у.з Д.Баасандорж
5. у.ар П.Бүрэнтөгс – а.а Д.Тамир
6. у.ар Э.Оюунболд – а.а О.Хангай
7. у.ар Р.Пүрэвдагва – у.х А.Цацабшир
8. у.г Н.Ганбаатар – а.х.а Б.Хишигбаатар
9. у.г Б.Гончигдамба – у.н Ч.Батчулуун
10. у.г Ж.Бат-Эрдэнэ – а.а М.Бадарч
11. у.х Ц.Содномдорж – у.н Л.Цэрэнтогтох
12. у.х Ө.Бат-Орших – у.н Л.Лхаа-Очир
13. у.х Т.Баасанхүү а.а Б.Серик
14. у.х Ө.Даваабаатар – а.а Б.Бат-Эрдэнэ
15. у.х Н.Түвшинбаяр – у.н Э.Энхбат
16. у.х Н.Жаргалбаяр – у.х Х.Гантулга

Зургаагийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.з Ж.Дагва-Очир
2. у.ав С.Мөнхбат – а.а Б.Бат-Эрдэнэ
3. у.х Ц.Содномдорж – а.а Г.Ганжад
4. у.х Ө.Бат-Орших – а.х.а Б.Хишигбаатар
5. у.х А.Цацабшир у.х Н.Түвшинбаяр
6. у.х Н.Жаргалбаяра.а Д.Тамир
7. у.н Ч.Батчулуун – а.а М.Бадарч
8. а.а Б.Серик а.а О.Хангай

Долоогийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – у.х Н.Жаргалбаяр
2. у.ав С.Мөнхбат – у.х Ө.Бат-Орших
3. у.х Ц.Содномдорж – а.а М.Бадарч
4. у.х Н.Түвшинбаяр а.а О.Хангай

Наймын даваа:
1. у.х Ц.Содномдорж – у.х Н.Жаргалбаяр
2. у.х Ө.Бат-Орших – у.х Н.Түвшинбаяр

Наймын даваа:
1. у.х Ц.Содномдорж – у.х Ө.Бат-Орших
Улсын начин цолтон:
1. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0253-р анги, “Электриком” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Балганы ХИШИГБААТАР 

2. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Бес Богда бүргэд” бөхийн дэвжээ, Сүлд СХ, ШШГЕГ-ын харьяа 439-р ангийн бөх аймгийн арслан Бередимуратын СЕРИК

3. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 0165-р анги, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн аймгийн арслан Бат-Өлзийгийн БАТ-ЭРДЭНЭ

4. Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх аймгийн арслан  Галсан-Очирын ГАНЖАД

5. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0164-р анги, “Эй Ар Би Монголия” ХХК-ийн бөх аймгийн арслан  Дармаагийн ТАМИР

6. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгтбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р ангийн бөх аймгийн заан Жаргалсайханы ДАГВА-ОЧИР
Улсын харцага цолтон:
1. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөх Билэгтбөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0198-р анги, “Эрэлт импекс” ХХК-ийн бөх аймгийн арслан Мягмарын БАДАРЧ

2. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0130-р анги, “Их Монгол сан”, “Од групп”, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бөх аймгийн арслан Оргихын ХАНГАЙ
Улсын заан цолтон:
1. Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, “Женко” клубын бөх МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын харцага Найдангийн ТҮВШИНБАЯР

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” бөхийн дэвжээ, Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, Блю драгон ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бөх улсын харцага Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР

Улсын гарьд цолтон:
1. Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, БХИС, “Гарьд зам” ХХК-ийн бөх улсын үнэн зоригт харцага Өлзийтогтохын БАТ-ОРШИХ

Улсын арслан цолтон:
1. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ
Чимэг нэмсэн:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Мондэ групп”-ын бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР

2. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Хилчин СХ, ХЦ-ийн 0311-р ангийн бөх улсын аварга Сүхбаатарын МӨНХБАТ

3. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хутагтын хүчтэн” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн Цагдаагийн газрын II хэлтсийн бөх улсын харцага Алтанбаганын ЦАЦАБШИР

4. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, “Багануур” ХК-ийн бөх улсын начин Чулуунбаатарын БАТЧУЛУУН
Өсвөрийн бөхийн барилдаанд:
Завхан аймгийн Асгат сумын харьяат Ням-Очирын ЛХАГВАРАГЧАА /“Улсын шонхор”/ түрүүлж, Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул, Аварга лицей сургуулийн Батаагийн ГАНХӨЛӨГ /“Улсын шандас”/ үзүүрлэн, Аварга лицей сургуулийн Б.Цогт, Архангай аймгийн Хотонт сумын харьяат М.Банзрагч нар их шөвөгт шалгарав.

6 comments:

  1. ХЯЗААЛАН НАСАНД 304 ҮРЭЭ БҮРТГҮҮЛСНЭЭС 127 НЬ УРАЛДААНЫ ЗАМД ГАРАВ:
    1. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр,
    2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн,
    3. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн,
    4. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга,
    5. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Цагаан-Өвгөний Жадамбын ухаа

    ШҮДЛЭН НАСАНД 254 ҮРЭЭ БҮРТГҮҮЛСНЭЭС 59 НЬ УРАЛДААНЫ ЗАМД ГАРАВ:
    1: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Наранцэцэгийн Алдаржаргалын уясан шарга,
    2. Ховд аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Түвдэнгийн Батцоожийн уясан, Завхан аймгийн Цагаан чулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хээр үрээ,
    3: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач н.Сумьяасүрэнгийн хурдан цагаан үрээ,
    4: Төв аймгийн Заамар сумын хурдан уяач Ариунбаярын хээр үрээ,
    5: мөн Заамар сумын уяач н.Энхболдын үрээ

    АЗАРГАНЫ УРАЛДААНД 171 БҮРТГЭГДЭЖ, 98 НЬ УРАЛДААНЫ ЗАМД ГАРАВ:
    1: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга. Халиун азарга төрийн наадамдаа хоёр жил дараалан түрүүлж байгаа нь энэ юм.
    2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр,
    3: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн хөх
    4: Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор
    5: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хээр

    ReplyDelete
  2. ИХ НАСАНД 307 МОРЬ БҮРТГҮҮЛСНЭЭС 261 НЬ УРАЛДААНЫ ЗАМД ГАРАВ:
    1. Төв аймгийн унаган морь, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хар,
    2. Төв аймгийн Н.Мөнхзоригийн хул
    3. н.Лхагвасүрэнгийн буурал,
    4: Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Д.Тамирхүүгийн хүрэн
    5: Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын зээрд

    СОЁОЛОН НАСАНД 253 БҮРТГҮҮЛСНЭЭС 128 НЬ УРАЛДААНЫ ЗАМД ГАРАВ:
    1: Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Г.Батбаатарын саарал,
    2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн,
    3: Говь-Алтай аймгийн Дарив сумын уяач С.Бямбасайханы халиун,
    4: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганчулууны хээр,
    5: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Бадраагийн хул

    ДААГАНД 282 БҮРТГҮҮЛСНЭЭС 71 НЬ УРАЛДААНЫ ЗАМД ГАРАВ:
    1: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат Б.Нямсүрэнгйн дангар зээрд 2: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач З.Батбаярын хул алаг,
    3: Төв аймгийн Архуст сумын харьяат Б.Баярбаатарын хул,
    4: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Батмөнхийн халтар,
    5. Төв аймгийн Сэргэлэн сумын И.Өлзийхутагийн сартай зээрд

    ReplyDelete
  3. ШАГАЙН ХАРВААНД:

    64 багийн 600 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

    1. Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн "Богд Төмөр Гол" компанийн баг
    2. Үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг
    3. Дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг орлоо.

    АХМАДЫН ХАРВААНД
    1. Монгол Улсын Дархан мэргэн Д.Дамбапэлжээ ахлагчтай Төв аймгийн баг
    2. Монгол Улсын Харьшгүй мэргэн Ж.Чулуун ахлагчтай Улаанбаатар хотын баг
    3. Монгол Улсын Харьшгүй мэргэн Б.Энэбиш ахлагчтай Булган аймгийн Хайрхан баг

    ReplyDelete
  4. БУРИАД СУРЫН ХАРВАА

    Эрэгтэй харваачид:

    1. Нямсүрэнгийн Өлзийхутаг – Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Хангарьд спорт хорооны харваач, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тамирчин, Буриад сурын спортын мастер
    2. Энхтуяагийн Батсүх - Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул, Улаанбаатар хот, Андууд багийн харваач
    3. Чийбаатарын Жаргалсайхан – Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Гүртбогд компаний харваач

    Эмэгтэй харваачид:

    1. Б.Баярчимэг – Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Улаанбаатар хот, Алдар спорт хорооны харваач, Жем интернэйшнл компаний тамирчин
    2. Д.Эрдэнэтуяа – Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Петровис компаний харваач, Үндэсний сурын даян мэргэн, Буриад сурын спортын мастер
    3. Э.Оюунжаргал – Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Буриад сурын улсын мэргэн тус

    ReplyDelete
  5. ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД

    Үндэсний сурын харваанд энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач оролцохоор бүртгүүлжээ. /Үүнд: Монгол улсын дархан мэргэн дөрөв, Даяар дуурсах мэргэн хоёр, Даян мэргэн дөрөв, Улсын мэргэн 17, Хүндэт мэргэн зургаа, Гарамгай харваач долоо, Гоц харваач 15. Мөн спортын мастер, аймгийн мэргэн 77, спортын мастер 68, спортын дэд мастер 55, I зэргийн харваач 28, II зэргийн харваач 5, III зэргийн харваач 2 байгаа бол 206 залуу цэц мэргэнээ сорив/

    Эрэгтэй харваачид:

    1. Баасанхүүгийн Ёндон - Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол улсын мэргэн түрүүлж Монгол улсын даян мэргэн боллоо.
    2. Баатархүүгийн Бумцэнд - Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач Монгол Улсын Спортын мастер 36 оноогоор,
    3. Алагаагийн Энхтөр - Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубын харваач МУ-ын Спортын мастер, аймгийн мэргэн 33 оноогоор

    Эмэгтэй харваачид

    1. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, алдар спорт хороо, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн харваач, Жем интернэйшнл компаний харваач МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэг 34 оноогоор
    2. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Петровис багийн харваач Спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяа 33 оноогоор,
    3. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Улаанбаатар хотын 52 дугаар сургуулийн багш, Мондэ компанийн харваач МУ-ын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 31 оноогоор

    ReplyDelete
  6. УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД

    Урианхай сурын харваанд энэ жил 172 харваач цэц сорьсон ба 12 мэргэн, хүндэт мэргэн дөрөв, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95 байв

    1. Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд болдог уламжлалтай Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Д.Баттулга 25 оноогоор түрүүлж, Улсын мэргэнцол хүртлээ.
    2. Ш.Батмөнх - Ховд аймгийн Дуут сумын харьяат, спортын мастер мөнгө, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач
    3. Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл - Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач, улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл

    ReplyDelete