Monday, April 24, 2017

Гарьд цолтны барилдаанд харцагууд түрүү булаалдав

Соёл, спортын Сүлд телевизийн нэрэмжит Монгол улсын ГАРЬД цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2017.04.23/ болов.

Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх ухаан бодол, ур чадвар, уран мэх, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, БХИС, “Гарьд зам” ХХК-ийн бөх улсын үнэн зоригт харцага Өлзийтогтохын БАТ-ОРШИХ

Үзүүр: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховдбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Монтед констракшн” ХХК-ийн бөх улсын харцага Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ

Их шөвөгт: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь; Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0101-р анги, “Нью прогресс групп”-ын бөх улсын заан Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – а.н Э.Өлзийсайхан
2. у.ар Р.Пүрэвдагва – а.х Д.Пүрэвдорж
3. у.з Б.Пүрэвсайхан – а.з Ж.Ням-Эрдэнэ
4. у.х Ө.Бат-Орших – а.з Бямбадорж
5. у.х Б.Бат-Өлзий – а.а Ц.Сандагдорж
6. у.н Э.Энхбат – а.а Х.Батбаяр
7. у.н Б.Амарзаяа – а.а Ц.Цогт-Эрдэнэ
8. у.н Ч.Цогбаяр – а.а Д.Тогтохжаргал
9. у.н Ч.Батчулуун – а.а Т.Пүрэвсүрэн
10. у.н Л.Батзориг – а.а Ш.Дарханбат
11. у.н Ч.Хөхчирэнгэр – а.а Г.Ганням
12. а.х.а Н.Золбоо – а.а Н.Батсайхан
13. а.х.а Д.Тангад – а.а Б.Серик
14. а.х.а О.Гантулга – а.х.а Б.Батжаргал

Тавын даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.н Ч.Цогбаяр
2. у.з Б.Пүрэвсайхан – а.а Т.Пүрэвсүрэн
3. у.х Ө.Бат-Орших – у.н Л.Батзориг
4. у.х Б.Бат-Өлзий – а.х.а О.Гантулга
5. у.н Э.Энхбат – а.а Б.Серик
6. у.н Б.Амарзаяа – а.х.а Н.Золбоо
7. у.н Ч.Хөхчирэнгэр – а.х Д.Пүрэвдорж
Зургаагийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – Гоц мөргөв
2. у.з Б.Пүрэвсайхан – у.н Э.Энхбат
3. у.х Ө.Бат-Орших – у.н Б.Амарзаяа
4. у.х Б.Бат-Өлзий – а.х Д.Пүрэвдорж

Долоогийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.х Б.Бат-Өлзий
2. у.з Б.Пүрэвсайхан – у.х Ө.Бат-Орших

Наймын даваа:
1. у.х Ө.Бат-Орших – у.х Б.Бат-Өлзий

No comments:

Post a Comment