Баруун
бүсийн Аварга шалгаруулах “ХӨДӨӨГИЙН ХҮЧТЭН-2017” барилдаан Баян-Өлгий аймагт
амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн байна /2017.04.22-23/.
Барилдаанд Өлгийн
хүчтэнүүд хоёр дахь удаагаа түрүүлж, Алтайн хүчтэнүүд удаалжээ. Хувийн дүнгээр аймгийн начин Ө.Жамболат /Б.Ө/ түрүүлж, дэд байрт аймгийн
харцага П.Баярсайхан /За/, гутгаар байрт аймгийн начин С.Бат-Үүл /Б.Ө/ нар
шалгарсан байна.
Баруун
бүсийн ХӨДӨӨГИЙН ХҮЧТЭН БАРИЛДААН /оны дарааллаар/:
2011 он
/Ховдод/ 1-р байр: Увс, 2-р байр: Завхан
2012 он
/Баян-Өлгийд/ 1-р байр: Увс, 2-р байр: Завхан
2013 он
/Завханд/ 1-р байр: Завхан, 2-р байр: Баян-Өлгий
2014 он
/Увсад/ 1-р байр: Увс, 2-р байр: Ховд
2015 он
/Говь-Алтайд/ 1-р байр: Говь-Алтай, 2-р байр: Баян-Өлгий
2016 он
/Ховдод/ 1-р байр: Баян-Өлгий, 2-р байр: Говь-Алтай
2017 он
/Баян-Өлгий/ 1-р байр: Баян-Өлгий, 2-р байр: Говь-Алтай
Аймгийн харцага Пагважавын БАЯРСАЙХАН-ы тухайд Баруун бүсэд 2013, 2014,
2016 онуудад аваргалж байсан бол 2017 онд дэд байрт шалгарлаа. 2011 оны анхны
барилдаанд гутгаар байрт шалгарч, 2012, 2015 онуудад шагналт 4-р байрт орж
байв.
Баруун бүсийн АШТ-нд хоёр дахь
жилдээ оролцож буй Алдархаан сумын харьяат залуу бөх Наранцогтын Билгүүн “Шилдэг
залуу бөх”-ийн шагналыг хүртсэн байна.
No comments:
Post a Comment