Monday, December 26, 2016

Улсын арслан Пүрэвдагва түрүүлж, аварга Санжаадамба үзүүрлэв

Архангай аймгийн “Бөх-Эрдэнэ” /Бөх Билэгт/ бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан тус аймгийн харьяат /уугуул/ улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан /2016.12.25/ болов.

Барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ш.Жаргалсайхан,  улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, Алтан дорнод Монгол” ХХК-ийн бөх улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва

Үзүүр: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, Алдар СХ, ЗХ-ний 032-р анги, “Ажнай корпораци”-ийн бөх улсын аварга Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Их шөвөгт: Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээний бөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын харцага Найдангийн ТҮВШИНБАЯР; Архангай аймгийн Чулуут сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх улсын начин Баатарын АМАРЗАЯА нар шалгарав.

Тавын даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – а.а Б.Хишигбаатар
2. у.ар Р.Пүрэвдагва – а.а Б.Бат-Орших
3. у.г Ш.Жаргалсайхан – у.н Э.Ванданцэрэн
4. у.з Б.Батмөнх – у.н Л.Шинэбаатар
5. у.х Ц.Содномдорж – у.н Д.Амарсайхан
6. у.х Н.Түвшинбаяр – а.а Ш.Пүрэвгарьд
7. у.н Б.Амарзаяа – у.н Ч.Хөхчирэнгэр

Зургаагийн даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – Гоц мөргөв
2. у.ар Р.Пүрэвдагва – у.н Э.Вандэнцэрэн
3. у.з Б.Батмөнх – у.х Н.Түвшинбаяр
4. у.н Б.Амарзаяа – у.н Д.Амарсайхан

Долоогийн даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – у.н Б.Амарзаяа
2. у.ар Р.Пүрэвдагва – у.х Н.Түвшинбаяр

Наймын даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – у.ар Р.Пүрэвдагва 

5 comments:

  1. улсын цолтон 24, а.ц.а 48, а.ц.з 17, а.ц.х -36, а.ц.н -72, с.з з.б -27 бүгд 224

    ReplyDelete
  2. Архангай аймгийн хүчтэнүүдээс 125 улсын цолтон төрсний дотор Аварга 5 / Г.Вандан, Н.Жамъян, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, улсын арслан 14, улсын гарьд 1, улсын заан 34, улсын харцага 7, начин 64 төрсөн байна. Архангайн энэ хүчтэнүүд 95 удаагийн төрийн наадмаас 16 түрүү, 24 үзүүр хүртсэн байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.

    ReplyDelete
  3. ГУРВЫН ДАВАА:
    1. Ч.Санжаадамба у.ав–Б.Лхагва-очир а.х
    2. Р.Пүрэвдагва у.а–О.Очбат а.н
    3. Ш.Жаргалсайхан у.г –Ш.Чинтулга а.х
    4. Б.Батмөнх у.з–Ц.Цогт-Эрдэнэ а.а
    5. Б.Соронзонболд у.з–Б.Хишигбаатар а.а
    6. Ц.Содномдорж у.х–Б.Баатарболд а.н.н
    7. Н.Түвшинбаяр у.х–Л.Батсайхан а.з
    8. Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Х.Цагаанбаатар а.а
    9. С.Батсуурь у.н–П.Жаргалсайхан а.х
    10.Б.Амарзаяа у.н–Б.Чинбат а.н
    11.Ч.Ганзориг у.н–Ш.Нямсайхан а.н
    12.Б.Ганхуяг у.н –Ц.Сандагдорж а.а
    13.Л.Шинэбаатар у.н–П.Мөнхбат а.а
    14.Ч.Хөхчирэнгэр у.н –О.Түмэн а.з
    15.Д.Амарсайхан у.н–Д.Батсүх а.х
    16.Э.Ванданцэрэн у.н–Бү.Баянмөнх а.а
    17.Б.Чимэдвандан у.н –Б.Даваа-Очир а.а
    18.Б.Номиндалай а.х.а–Б.Зоригтбаатар ц.н
    19.Ц.Бямба-Очир а.х.а–Б.Доржсүрэн а.х
    20.Н.Золбоо а.х.а–Ц.Ганбат а.х
    21.Ө.Сүхбат а.х.а–Ч.Эрдэнэсайхан а.а
    22.М.Бадарч а.а -Э.Ууганбаяр а.а
    23.Д.Амаржаргал а.а- Д.Цэрэнтогтох ц.а
    24.Г.Ганжад а.а – Т.Сайханжаргал а.а
    25.Н.Баттүвшин а.а– Х.Батбаяр а.а
    26.Б.Мөнх-Эрдэнэ а.а– П.Батсүх а.а
    27.Б.Бат-Орших а.а– Д.Тамир а.а
    28.Д.Тогтохжаргал а.а - Ш.Пүрэвгарьд а.а

    ReplyDelete
  4. ДӨРВИЙН ДАВАА:

    1. Ч.Санжаадамба у.ав– Б.Доржсүрэн а.х
    2. Р.Пүрэвдагва у.а– Ц.Ганбат а.х
    3. Ш.Жаргалсайхан у.г– Т.Сайханжаргал а.а
    4. Б.Батмөнх у.з– Ц.Сандагдорж а.а
    5. Ц.Содномдорж у.х– Х.Батбаяр а.а
    6. Н.Түвшинбаяр у.х– Б.Даваа-Очир а.а
    7. Л.Цэрэнтогтох у.ө.и.н -Ш.Пүрэвгарьд а.а
    8. С.Батсуурь у.н – Б.Бат-Орших а.а
    9. Б.Амарзаяа у.н– Б.Мөнх-Эрдэнэ а.а
    10.Ч.Ганзориг у.н – Б.Хишигбаатар а.а
    11.Л.Шинэбаатар у.н– Д.Амаржаргал а.а
    12.Ч.Хөхчирэнгэр у.н– М.Бадарч а.а
    13.Д.Амарсайхан у.н– Ө.Сүхбат а.х.а
    14.Э.Ванданцэрэн у.н–Б.Номиндалай а.х.а

    ReplyDelete
  5. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete