Thursday, December 29, 2016

“Ерөнхийлөгчийн Цомын төлөөх барилдаан”-д улсын арслан Пүрэвдагва түрүүлэв

ҮЭЧХ ялж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шилдэг 128 бөхийн барилдаан /201.12.29/ уламжлал ёсоор үзүүштэй, дэлгэр сайхан болж өнгөрөв.

Анхны барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар их шөвөгт; хоёр дахь удаагийн барилдаанд улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан Ц.Чимэддорж /у.н/ нар их шөвөгт; гурав дахь удаагийн барилдаанд улсын начин Б.Пүрэвсайхан /у.з/ түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Батмөнх нар их шөвөгт; дөрөв дэх удаагийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат хоёр дахиа түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэн, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба нар их шөвөгт; тав дахь удаагийн буюу өнгөрсөн жилийн барилдаанд улсын харцага Б.Пүрэвсайхан /у.з/ хоёр дахиа түрүүлж, улсын манлай заан Ч.Санжаадамба /у.ав/ үзүүрлэн, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байв.

Харин өнөө жилийн зургаа дахь удаагийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой шилдэг, чансаа өндөр 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, Алтан дорнод Монгол” ХХК-ийн бөх улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва

Үзүүр: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, Алдар СХ, ЗХ-ний 032-р анги, “Ажнай корпораци”-ийн бөх улсын аварга Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Их шөвөгт: Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Голден хаммер” ХХК-ийн бөх улсын заан Батзоригийн БАТМӨНХ; Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0101-р анги, Хангарьд СХ, “Нью прогресс групп”-ын бөх улсын заан Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН нар шалгарав.
Дөрвийн даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – а.а Э.Ууганбаяр
2. у.ав С.Мөнхбат – а.а Ж.Наранбаатар
3. у.ар П.Бүрэнтөгс – а.а Ш.Пүрэвгарьд
4. у.ар Н.Батсуурь – у.н Э.Даш
5. у.ар Э.Оюунболд – у.н Ч.Ганзориг
6. у.ар Р.Пүрэвдагва – у.н Ч.Баянмөнх
7. у.з Б.Батмөнх – у.х А.Цацабшир
8. у.з Б.Пүрэвсайхан – у.х Ө.Бат-Орших

Тавын даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – у.ар Э.Оюунболд
2. у.ав С .Мөнхбат – у.з Б.Батмөнх
3. у.ар П.Бүрэнтөгс – у.ар Р.Пүрэвдагва
4. у.ар Н.Батсуурь – у.з Б.Пүрэвсайхан

Зургаагийн даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – у.з Б.Батмөнх
2. у.ар Р.Пүрэвдагва – у.з Б.Пүрэвсайхан

Долоогийн даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – у.ар Р.Пүрэвдагва

3 comments:

  1. ХОЁРЫН ДАВАА:

    1. Ч.Санжаадамба у.ав–Б.Зоригтбаатар ц.н
    2. С .Мөнхбат у.ав –О.Наранбаатар а.х
    3. П.Бүрэнтөгс у.ар –Д.Батсүх а.х
    4. Н.Батсуурь у.ар–Д.Пүрэвдорж а.х
    5. Э.Оюунболд у.ар–Ц.Адъяа а.х
    6. Р.Пүрэвдагва у.ар–Д.Ууганбаяр а.х
    7. Б.Гончигдамба у.г–Б.Зоригтбаатар а.х
    8. Б.Батмөнх у.з–М.Даваасүрэн а.з
    9. Б.Пүрэвсайхан у.з–Э.Энх-Амгалан а.з
    10.Ц.Содномдорж у.х –Б.Түмэндэмбэрэл а.з
    11.Ө.Бат-Орших у.х–Л.Батсайхан а.з
    12.А.Цацабшир у.х–Бү.Баянмөнх а.а
    13.Н.Батзаяа у.х –Э.Ууганбаяр а.а
    14.Н.Түвшинбаяр у.х–Н.Баярбаатар а.а
    15.Д.Бат-Эрдэнэ у.х –Ц.Сандагдорж а.а
    16.Л.Цэрэнтогтох у.ө.и.н –Ж.Наранбаатар а.а
    17.Ч.Баянмөнх у.н–П.Батсүх а.а
    18.С.Батсуурь у.н–Б.Даваа-Очир а.а
    19.Б.Сугаржаргал у.н –Ц.Цогт-Эрдэнэ а.а
    20.Л.Лха-Очир у.н –Ш.Пүрэвгарьд а.а
    21.Г.Баасандорж у.н–М.Еркебулан а.а
    22.Ч.Ганзориг у.н–Б.Мөнх-Эрдэнэ а.а
    23.Бо.Батжаргал у.н–Х.Оргилболд а.а
    24.Э.Даш у.н–Н.Мустафа а.а
    25.Б.Ганхуяг у.н– Т.Бэгзсүрэн а.а
    26.Б.Дэлгэрсайхан у.н –Б.Хишигбаатар а.а
    27.Ч.Хөхчирэнгэр у.н–Т.Пүрэвсүрэн а.а
    28.Д.Амарсайхан у.н –Н.Баттүвшин а.а
    29.Б.Номиндалай а.х.а –Д.Амаржаргал а.а
    30.Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Бат-Эрдэнэ а.а
    31.Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Хашбат а.а
    32.Н.Золбоо а.х.а–Б.Мижидсүрэн а.х.а

    ReplyDelete
  2. ГУРВЫН ДАВАА:

    1. Ч.Санжаадамба у.ав–Ц.Цогт-Эрдэнэ а.а
    2. С .Мөнхбат у.ав–С.Батсуурь у.н
    3. П.Бүрэнтөгс у.ар–Г.Баасандорж у.н
    4. Н.Батсуурь у.ар–Б.Хишигбаатар а.а
    5. Э.Оюунболд у.ар–Ц.Сандагдорж а.а
    6. Р.Пүрэвдагва у.ар–Б.Бат-Эрдэнэ а.а
    7. Б.Гончигдамба у.г –Э.Ууганбаяр а.а
    8. Б.Батмөнх у.з–Д.Амаржаргал а.а
    9. Б.Пүрэвсайхан у.з –Д.Амарсайхан у.н
    10.Ө.Бат-Орших у.х–Б.Түмэндэмбэрэл а.з
    11.А.Цацабшир у.х–Б.Ганхуяг у.н
    12.Н.Түвшинбаяр у.х –Ж.Наранбаатар а.а
    13.Ч.Баянмөнх у.н–Ч.Хөхчирэнгэр у.н
    14.Ч.Ганзориг у.н–Б.Эрдэнэхүү а.х.а
    15.Бо.Батжаргал у.н –Ш.Пүрэвгарьд а.а
    16.Э.Даш у.н–Н.Золбоо а.х.а

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete