Saturday, September 10, 2016

Шинэ улирлын нээлтийн барилдаанд арслан Батсуурь түрүүлж, өндөр Баянмөнх үзүүрлэв

Монгол улсад барилгын салбар үүссэний 90 жилийн ойд зориулсан 2016-2017 оны намрын улирлын нээлтийн барилдаан /2016.09.09/ болов.

Урд жилүүдийн намрын улирлын нээлтийн барилдааны түүхийг эргэн харвал:

2010-2011 он: Монгол улсад барилгын салбар үүссэний 84 жил, Барилгачдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаанд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарди Н.Ганбаатар үзүүрлэн, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Д.Баасандорж нар шөвгөрч байв.

2011-2012 он: Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85, Барилгачдын холбоо байгуулагдсаны 21 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, улсын начин Э.Энхбат үзүүрлэн, улсын начин Б.Гончигдамба, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва нар шөвгөрчээ /09.02/. Барилдааныг 5 жилийн ойгоо тэмдэглэж асан “Их үйлсийн эрэлд” ХХК ивээн тэтгэж байсан байна.

2012-2013 он: Улс, аймгийн алдар цолтой 208 бөхийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын начин Б.Батмөнх үзүүрлэн, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Одгэрэл нар шөвгөрсөн /09.10/. Харин Завхан аймгийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн нээлтийн барилдаанд /09.23/ аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, аймгийн арслан Л.Лхаа-Очир үзүүрлэн, а.х.а Б.Одгэрэл, а.а П.Мөнхбат нар шөвгөрчээ.

2013-2014 он: Монгол бөхийг Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний хоёр жилийн ойд зориулсан барилдааныг АПУ ХК-тай хамтран зохион байгуулсан. 208 бөх зодоглож улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарди Б.Гончигдамба үзүүрлэн, улсын начин Ц.Одбаяр, Т.Баасанхүү нар шөвгөрсөн /09.22/. Харин шинэ улирлын хамгийн анхны барилдаан 09-р сарын 21-нд сумын цолтны барилдаанаар эхэлж Завханы шилдэг сумын заанууд түрүү булаалдан П.Өсөхбаатар түрүүлж, Д.Бат-Эрдэнэ үзүүрлэж байжээ.

2014-2015: Шинэ улирал АЦЦБЗББ-аар эхэлж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн 50 жилийн ойд зориулсан тус барилдаанд 208 бөх зодоглоход аймгийн хурц арслан Б.Одгэрэл түрүүлж, аймгийн арслан Ч.Ганзориг үзүүрлэн, а.х.а Д.Цэвэлсодном, а.а С.Ерөөлт нар шөвгөрсөн байна /09.07/.

2015-2016: Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Э.Даш нар тус тус шөвгөрсөн /09.13/ амжилтыг үзүүлсэн байна. (Хувийн архиваас нэгтгэв. Цолыг тухайн үеийнхээр нь бичсэн болно.)

Харин өнөө жилийн барилдаанд, улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, Ноён групп-ын бөх улсын начин Чотонгийн БАЯНМӨНХ  

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0257-р анги, “Эрдэнэ суварга ХХК, “Хөвсгөл хөгжил сан”-гийн бөх улсын начин Бадамсамбуугийн ГАНХУЯГ; Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, “Бест дриллинг” ХХК-ийн бөх, ОУХМ цэргийн начин Батсүхийн ЗОРИГТБААТАР нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – а.н Х.Цогтгэрэл   
2. у.з Б.Пүрэвсайхан – а.н О.Мөнх-Эрдэнэ   
3. у.х Т.Баасанхүү – ц.н Б.Зоригтбаатар
4. у.х Д.Бат-Эрдэнэ – а.х Б.Цэдэнсодном
5. у.н Ч.Баянмөнх – а.х Я.Бумбаяр
6. у.н Б.Ганхуяг – а.а Б.Даваа-Очир
7. у.н Ч.Хөхчирэнгэр – а.а Б.Серик
8. а.х.а О.Гантулга – а.а М.Бадарч

Тавын даваа:
1. у.ар Н.Батсуурь – а.х.а О.Гантулга
2. у.з Б.Пүрэвсайхан – ц.н Б.Зоригтбаатар
3. у.х Д.Бат-Эрдэнэ – у.н Б.Ганхуяг
4. у.н Ч.Баянмөнх – а.а Б.Серик

Зургаагийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – ц.н Б.Зоригтбаатар
2. у.н Ч.Баянмөнх – у.н Б.Ганхуяг

Долоогийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.н Ч.Баянмөнх

2 comments:

  1. ХОЁРЫН ДАВАА:

    1. Н.Батсуурь у.а –М.Лхагвагэрэл За
    2. Б.Батмөнх у.з –Т.Дагвацэрэн Ду
    3. Б.Пүрэвсайхан у.з –Б.Болдбаатар а.н
    4. Ш.Уламбаяр у.х –Э.Дарамсэнгэ а.н
    5. А.Цацабшир у.х–М.Мандах а.н
    6. Т.Баасанхүү у.х–Э.Сумъяабат а.н
    7. Х.Гантулга у.х–Б.Алтангэрэл а.н
    8. Д.Бат-Эрдэнэ у.х –Д.Батхүрэл а.н
    9. Л.Цэрэнтогтох у.ө.и.н–М.Амарсанаа а.н
    10. Д.Батбаяр у.н –Ч.Мөнхтогтох а.н
    11. Д.Цогзолдорж у.н –Х.Цогтгэрэл а.н
    12. Ч.Баянмөнх у.н–Г.Пүрэвдорж а.н
    13. Ч.Батчулуун у.н–М.Нямбаатар а.н
    14. Ш.Шинэбаяр у.н –О.Мөнх-Эрдэнэ а.н
    15. Б.Батжаргал у.н –Б.Зоригтбаатар ц.н
    16. Б.Ганхуяг у.н–М.Бэлгүүднй а.н.н
    17. Ч.Хөхчирэнгэр у.н–Д.Аззаяа а.н.н
    18. Ё.Эрдэнэжаргал а.х.а –Ө.Батзул а.х
    19. С.Ариунбилэг а.х.а –Б.Цэдэнсодном а.х
    20. Б.Мижидсүрэн а.х.а –Я.Бумбаяр а.х
    21. О.Гантулга а.х.а–П.Өсөхбаатар а.х
    22. М.Бадарч а.а–Б.Бадамдорж а.х
    23. Б.Серик а.а –Я.Алтантулга а.х
    24. О.Баярхүү а.а –Б.Зоригтбаатар а.х
    25. Г.Ганжад а.а–О.Түмэн а.з
    26. Ш.Дарханбат а.а –М.Бямбадорж а.з
    27. С.Ерөөлт а.а–Б.Чүлтэмпунцаг а.з
    28. Х.Оргилболд а.а–М.Батцэнгэл а.з
    29. Б.Гончигтавхай а.а–Л.Батсайхан а.з
    30. Б.Даваа-Очир а.а–Ч.Эрдэнэсайхан а.з
    31. П.Батсүх а.а –П.Эрхэмжаргал а.а
    32. Т.Сүрэнжав а.а –Ш.Отгонтөгс а.а

    ReplyDelete
  2. ГУРВЫН ДАВАА:

    1. Н.Батсуурь у.а–Ө.Батзул а.х
    2. Б.Батмөнх у.з –Б.Зоригтбаатар ц.н
    3. Б.Пүрэвсайхан у.з –Б.Зоригтбаатар а.х
    4. Ш.Уламбаяр у.х –Я.Бумбаяр а.х
    5. А.Цацабшир у.х –Б.Цэдэнсодном а.х
    6. Т.Баасанхүү у.х–М.Бямбадорж а.з
    7. Х.Гантулга у.х –О.Мөнх-Эрдэнэ а.н
    8. Д.Бат-Эрдэнэ у.х–Ч.Мөнхтогтох а.н
    9. Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Б.Даваа-Очир а.а
    10. Ч.Баянмөнх у.н–Г.Ганжад а.а
    11. Ч.Батчулуун у.н –Х.Цогтгэрэл а.н
    12. Б.Ганхуяг у.н –П.Эрхэмжаргал а.а
    13. Ч.Хөхчирэнгэр у.н–Б.Гончигтавхай а.а
    14. О.Гантулга а.х.а–Ш.Отгонтөгс а.а
    15. М.Бадарч а.а–Х.Оргилболд а.а
    16. Б.Серик а.а–С.Ерөөлт а.а

    ReplyDelete