Monday, September 19, 2016

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой, Хилчдийн баярын барилдаанд Бүрэнтөгс арслан түрүүлэв

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүн, Ерөнхий сайд /СнЗ-ийн дарга/, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жил, Хилчдийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаан /2016.09.17/ болов.

2014 он /09.14/-ы Хилчдийн баярын барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэн, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва /у.ар/, аймгийн манлай заан Л.Батзориг /у.н/ нар их шөвөгт; 2015 он /09.17/-ы барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэн, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Соронзонболд нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байв.

Харин өнөө жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын харцага харцага Ө.Бат-Орших, Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 208 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, ДЦС-IVТӨХК, “Гацуурт групп”-ын бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС

Үзүүр: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Хилчин СХ, ХЦ-ийн 0311-р ангийн бөх улсын аварга Сүхбаатарын МӨНХБАТ

Их шөвөгт: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь; Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховдбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Монтед констракшн” ХХК-ийн бөх улсын харцага Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.н. М.Бэлгүүдэй
2. у.ар П.Бүрэнтөгс – а.з М.Бямбадорж
3. у.ар Н.Батсуурь – а.а Э.Ууганбаяр
4. у.х Ө.Бат-Орших – а.а Ж.Алтаншагай
5. у.х Ш.Уламбаяр – а.а Г.Ганбаатар
6. у.х А.Цацабшир – а.а Х.Батбаяр
7. у.х Н.Батзаяа – а.а Б.Хаш-Эрдэнэ
8. у.х Б.Бат-Өлзий – а.а Ш.Пүрэвгарьд
9. у.х Х.Гантулга – а.а Б.Хишигбаатар
10. у.х Д.Бат-Эрдэнэ – а.а Б.Серик
11. у.н Ч.Баянмөнх – а.х.а Н.Золбоо
12. у.н А.Алтанхуяг – у.н Ч.Хөхчирэнгэр
13. у.н Бо.Батжаргал у.н Б.Ганхуяг

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – Гоц мөргөв
2. у.ар П.Бүрэнтөгс – у.х Ш.Уламбаяр
3. у.ар Н.Батсуурь – а.а Х.Батбаяр
4. у.х Ө.Бат-Орших – у.н Б.Ганхуяг
5. у.х Б.Бат-Өлзий – а.а Б.Хаш-Эрдэнэ
6. у.х Х.Гантулга – у.х Д.Бат-Эрдэнэ
7. у.н Ч.Баянмөнх – у.н Ч.Хөхчирэнгэр

Зургаагийн даваа
1. у.ав С.Мөнхбат – у.х Х.Гантулга
2. у.ар П.Бүрэнтөгс – Гоц мөргөв
3. у.ар Н.Батсуурь – у.н Ч.Хөхчирэнгэр
4. у.х Ө.Бат-Орших – у.х Б.Бат-Өлзий

Долоогийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.ар Н.Батсуурь
2. у.ар П.Бүрэнтөгс – у.х Б.Бат-Өлзий

Наймын даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.ар П.Бүрэнтөгс

2 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.ав–Н.Даваахүрэл а.з
    2. П.Бүрэнтөгс у.а–Б.Отгонцоож а.х
    3. Н.Батсуурь у.а–Э.Ширнэн а.н
    4. Ө.Бат-Орших у.х–Х.Энхчулуун а.х
    5. Ш.Уламбаяр у.х–Г.Ганцоож а.а
    6. А.Цацабшир у.х–Б.Цэдэнсодном а.х
    7. Н.Батзаяа у.х–О.Түмэн а.з
    8. А.Бямбажав у.х –Ж.Алтаншагай а.а
    9. Б.Бат-Өлзий у.х–Ө.Батзул а.х
    10. Х.Гантулга у.х–М.Адъяахүү а.х
    11. Д.Бат-Эрдэнэ у.х–Э.Баасандорж а.з
    12. Д.Цогзолдорж у.н –М.Бямбадорж а.з
    13. Ч.Баянмөнх у.н–С.Ариунбиэг а.х.а
    14. А.Алтанхуяг у.н–Ц.Отгонбат а.н
    15. Бо.Батжаргал у.н–Ш.Дарханбат а.а
    16. Б.Ганхуяг у.н–Д.Тангад а.х.а
    17. Д.Анар у.н –Б.Хишигбаатар а.а
    18. Ч.Хөхчирэнгэр у.н–Г.Ганжад а.а
    19. Б.Чимэдвандан у.н –Э.Ууганбаяр а.а
    20. Н.Золбоо а.х.а–Ө.Дүүрэнбаяр а.н
    21. О.Гантулга а.х.а –М.Бэлгүүдэй а.н.н
    22. Б.Серик а.а –Ч.Эрдэнэсайхан а.з
    23. О.Хангай а.а –Г.Ганбаатар а.а
    24. Б.Бат-Эрдэнэ а.а –Х.Батбаяр а.а
    25. Д.Амаржаргал а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а
    26. Х.Оргилболд а.а –Ш.Пүрэвгарьд

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete