Sunday, August 07, 2016

Хоёр дахь удаагийн Даншиг наадамд Пүрэвдагва дахин түрүүлж шинэ зууны анхны Даншигийн Аварга цолтон болов

Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Халхын анхдугаар Богд, Жавзундамба хутагт, Дарнатын хувилгаан, Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг (Түвд хэлний Даншүг /brtan bzhugs/ буюу бат оршил) наадмыг өнгөрсөн жил /2015.08.08-09/-ээс эхлэн сэргээн зохион байгуулж байгаа болно.

“Даншиг наадам-Хүрээ цам-2016” Шашин, соёлын арга хэмжээ өнөө жил хоёр дахь удаагаа эртний түүхт Хүй мандлын дэнжид 2016.08.06-07-ны өдрүүдэд дэгтэй журамтай-дэлгэр сайхан, тэгш дүүрэн болж өндөрлөлөө.

Бөхийн барилдаанд цол олгож байгаа нь багагүй маргааныг дагуулж буй боловч, хувь хүний тухайд авч үзвэл зөв зүйтэй шийдэл хэмээн ихэд билэгшээн, дэмжин талархаж байгаа болно. Учир нь Даншиг наадам бол Монголчуудын эв эе, мандал бадрал, сайн сайхан байхын тухайд зориулагддаг, нөгөө талаас ямагт сайн цаг дор болж байсан түүхэн уламжлалтай. Тиймээс Манж ноёдыг зугаацуулж асан зүйл огтоос бус гэдгийг ухан ойлгох, зөв бурууг ялгаж мэдэх учиртай...

Нэгэн зүйл: Шинэчлэлд уламжлалыг эс тооцвол шинэчлэл бус сүйтгэл болох бус уу? Дэвшилтэд уламжлалаа хадгалсан шинэчлэл бол хөгжлийн зөв гарц, зөв замын түүчээ болж бүрнээ чадна хэмээн бат итгэнэм...

Жич: Өнгөрсөн жил цолонд хүрсэн бөхчүүд цолныхоо хишгийг эдлэн ам авч, цолгүй бөхчүүд нь сугалаа татан барилдсан бол оновчтой байх байсан болов уу? Эсвэл гурав, дөрвийн даваанд ам авна, бусад даваанд сугалаа татна гэх мэтийн зохицуулалт ч хийж болох байв? Цолны утга учир, ялгамж ер харагдсангүй...

Ингээд бөхийн барилдааны ДҮЙЗ-ийг гурвын даваанаас эхлэн хүргэж байна.

Гурвын даваа:
1. д.ар Р.Пүрэвдагва – Я.Алтантулга Бу
2. д.з Б.Гончигдамба – Л.Жүдэрнамжил Ар
3. д.ө.и.н Ц.Содномдорж – Л.Шинэбаатар Ар
4. д.ө.и.н Э.Энхбат – Э.Доржжав За
5. д.н Бо.Батжаргал – Ж.Наранбаатар Өв
6. Ч.Хөхчирэнгэр Хө – Д.Тогтохжаргал Ув
7. Ш.Пүрэвгарьд За – З.Баттөмөр Өв
8. Ц.Одбаяр Өм – Д.Цэрэндаваа Г.А
9. Б.Нарандэлгэр Г.А – Я.Мөнхтөр Ду
10. Ц.Мөнхбаяр Ув – Э.Санчир Өм 
11. Б.Суманчулуун Г.А – Б.Батзориг
12. Л.Батзориг Өв – Э.Амартүвшин Ар
13. Ш.Мөнгөнбаатар Сб – Н.Баттүвшин Хө
14. А.Отгонбаатар Бу – Т.Түвшинтулга Өв
15. А.Бямбажав Ув – А.Алтанхуяг Ду
16. М.Бэлгүүдэй Дд – Ө.Батзул Ор
17. М.Эрдэнэбат Хө – З.Эрхэмбаяр Г.А
18. Б.Амарзаяа Ар – Г.Ганням Ув
19. Б.Түмэндэмбэрэл Бу – С.Батсайхан Өв
20. О.Гантулга Ув – О.Очбат Хо
21. Д.Анар Дд – Ч.Эрдэнэсайхан Г.А
22. М.Өсөхбаяр Бу – Л.Лхаа-Очир За
23. Г.Өсөхбаяр Тө – Дэ.Пүрэвдорж Бу
24. Г.Биндэръяа Ар – Э.Тулгатөр Өв
25. Ш.Дарханбат Өм – Д.Цэрэнтогтох Бн
26. Б.Эрдэнэхүү Бн – Б.Баяраа Хо
27. Б.Даваадорж За – О.Мөнх-Эрдэнэ Ар
28. Б.Чимэдвандан За – Б.Эрдэнэван Сэ
29. Ц.Лхагвасүрэн Хо – Л.Энхсаруул Ув
30. Ж.Бат-Эрдэнэ Г.А – Б.Одгэрэл Сэ
31. Б.Бат-Өлзий Хо – Б.Мижидсүрэн Өм
32. П.Батхуяг Тө – Да.Пүрэвдорж Бу

Дөрвийн даваа:
1. д.ар Р.Пүрэвдагва – Ц.Мөнхбаяр Ув
2. д.з Б.Гончигдамба – А.Бямбажав Ув
3. д.ө.и.н Ц.Содномдорж – Д.Цэрэнтогтох Бн
4. д.ө.и.н Э.Энхбат – Ш.Мөнгөнбаатар Сб
5. Г.Ганням Ув – Б.Даваадорж За
6. Б.Бат-Өлзий Хо – Б.Чимэдвандан За
7. О.Гантулга Ув – Б.Түмэндэмбэрэл Бу
8. Ц.Лхагвасүрэн Хо – М.Эрдэнэбат Хө
9. Ц.Одбаяр Өм – – Ч.Эрдэнэсайхан Г.А
10. Л.Батзориг Өв – Ш.Пүрэвгарьд За
11. Дэ.Пүрэвдорж Бу – Я.Мөнхтөр Ду
12. Б.Эрдэнэхүү Бн – А.Отгонбаатар Бу
13. Д.Тогтохжаргал Ув – Э.Тулгатөр Өв
14. М.Өсөхбаяр Бу – Ж.Наранбаатар Өв
15. Б.Суманчулуун Г.А – Да.Пүрэвдорж Бу
16. Ж.Бат-Эрдэнэ Г.А – М.Бэлгүүдэй Дд

Тавын даваа:
1. д.ар Р.Пүрэвдагда – Б.Чимэдвандан За
2. д.з Б.Гончигдамба – М.Бэлгүүдэй Дд
3. д.ө.и.н Ц.Содномдорж – Дэ.Пүрэвдорж Бу
4. М.Өсөхбаяр Бу – Л.Батзориг Өв
5. Ш.Мөнгөнбаатар Сб – Д.Тогтохжаргал Ув
6. Б.Эрдэнэхүү Бн – Г.Ганням Ув
7. М.Эрдэнэбат Хө – Ч.Эрдэнэсайхан Г.А
8. Б.Суманчулуун Г.А – Б.Түмэндэмбэрэл Бу

Зургаагийн даваа:
1. д.ар Р.Пүрэвдагда – Б.Эрдэнэхүү Бн
2. д.з Б.Гончигдамба – М.Өсөхбаяр Бу
3. д.ө.и.н Ц.Содномдорж – Ч.Эрдэнэсайхан Г.А
4. Д.Тогтохжаргал Ув – Б.Түмэндэмбэрэл Бу

Долоогийн даваа:
1. д.ар Р.Пүрэвдагда – М.Өсөхбаяр Бу
2. Ч.Эрдэнэсайхан Г.А – Б.Түмэндэмбэрэл Бу

Наймын даваа:
1. д.ар Р.Пүрэвдагда – Б.Түмэндэмбэрэл Бу 

Даншигийн Чимэг нэмж, шөвгөрсөн:
1. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Жем Интернэшнл” ХХК–ийн бөх улсын гарьд, даншигийн заан Батнасангийн ГОНЧИГДАМБА;
2. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага, даншигийн өсөх идэр начин Цэдэвийн СОДНОМДОРЖ

Даншигийн Начин цолтон:
1. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их Богд” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, Хилчин СХ, ХЦ-ийн 0198-р анги, “Эрин гүрэн” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Болдын ЭРДЭНЭХҮҮ;
2. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, “Увс нуур” галын бөх аймгийн арслан Дамдингийн ТОГТОХЖАРГАЛ

Даншигийн Өсөх идэр Начин цолтон:
1. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Жигүүр гранд групп-ын бөх улсын заан Мөнхсайханы ӨСӨХБАЯР;
2. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн бөх аймгийн заан Чинзоригийн ЭРДЭНЭСАЙХАН

Даншигийн Заан цолтон:
1. Булган аймгийн Орхон сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0130-р анги “Кардеш” ХХК-ийн бөх аймгийн заан Булган-Эрдэнийн ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Даншигийн Аварга цолтон:
1. Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги “Их Засаг” ОУИС, Алтан дорнод Монгол” ХХК-ийн бөх улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва

1 comment:

  1. Сайхан барилдаан боллоо...

    ReplyDelete