Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Монгол
Улсын баатар, Армийн генерал Б.Доржийн нэрэмжит Алдархаан сумын дунд сургуулийн
түүхт 90 жилийн ой, Алдархаан сумын баяр наадам 2016 оны 07 дугаар 24-25-ны
өдрүүдэд тэгш дүүрэн, дэлгэр сайхан болж өнгөрөв.
Ингээд уг баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн Бөхчүүд
/өсвөр болон цолгүй бөхчүүдийн барилдаан/; түрүүлж айрагдсан Морьдын цуваа; Сур, Шагайн харваанд түрүүлсэн,
байр эзэлсэн харваачид /баг/-ын нэрсийг нэгтгэн хүргэж байна.
ҮНДЭСНИЙ БӨХ:
УЛС, АЙМАГ, СУМЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН:
Түрүү: Алдархаан
сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Алдар
СХ, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх улсын начин Лхагваагийн
ЛХАА-ОЧИР
Үзүүр: Алдархаан
сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Алдар
СХ, ЗХ-ний 017-р анги, “Сандей групп”-ын бөх улсын начин Базаргүрийн БАДАМСҮРЭН
Их шөвөгт: Алдархаан сумын харьяат,
“Завхан” бөхийн дэвжээ, “Чат трейд” ХХК-ийн бөх
аймгийн харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА; Алдархаан сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, “Алдар-Яруу хүрээ нийгэмлэг” ТББ, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх аймгийн начин Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР нар шалгарав.
СУМЫН ЦОЛ ОЛГОХ БАРИЛДААН:
Түрүү: Алдархаан
сумын Богдын гол багийн харьяат, МУИС-ийн Завхан сургуулийн оюутан, залуу бөх
Мягмаржавын ДАШЗЭВЭГ /Сумын заан/
Үзүүр: Алдархаан
сумын Алдар багийн харьяат бөх сумын харцага Баасандоржийн АРИУНБАТ /Цолоо
батлав/
Их шөвөгт: Эрдэнэхайрхан сумын харьяат залуу бөх Энхтуяагийн САНЧИНБАЗАР,
Нацагдоржийн ЦЭРЭННАДМИД /тус бүр сумын начин/ нар шалгарав.
ӨСВӨРИЙН БӨХИЙН
БАРИЛДААН:
Түрүү: Алдархаан сумын Алдар багийн харьяат, Жавхлант ЦС-ийн суралцагч Баасандоржийн БАТ-ЭРДЭНЭ
Үзүүр: Алдархаан сумын Өгөөмөр багийн харьяат, Бүрэн дунд III сургуулийн суралцагч Цэдэнбазарын ДАВААНЯМ
Их шөвөг: Алдархаан сумын Мандаат
багийн харьяат Батмандахын ДАВААДОРЖ,
Базарсадын ОТГОНБАЯР нар шалгарав.
ХУРДАН МОРЬ:
АЗАРГА:
1. Дөрвөлжин
сумын уяач Д.Батхуягийн “Хонгор халзан-025”
2.
Дөрвөлжин сумын Уяач Б.Бат-Эрдэнийн “Хар саарал-044”
3. Эрдэнэхайрхан
сумын уяач Б.Бадамсүрэнгийн “Хээр-008”
4. Улиастай
сумын уяач Д.Цолмонгийн “Бор-040”
5.
Дөрвөлжин сумын уяач Ч.Ариунболдын “Хээр-027”
ИХ МОРЬ:
1. Говь-Алтай
аймгийн Жаргалант сумын уяач Ш.Эрдэнэцогтын “Халтар-106”
2.
Алдархаан сумын Алдар багийн харьяат, ААУ Т.Бямбаагийн “Бор-006”
3.
Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач О.Мөнхбатын “Халиун-033”
4. Завханмандал
сумын уяач Д.Бямбабаярын “Хүрэн-050”
5. Алдархаан
сумын Аргалант багийн уяач, Аймгийн сайн малчин Б.Начинхандын “Хүрэн-017”
СОЁОЛОН:
1. Дөрвөлжин
сумын уяач Ц.Баярсайханы “Бор-092”
2. Улиастай
сумын уяач н.Мөнх-Эрдэнийн “Хээр-036”
3. Улиастай
сумын уяач А.Амартүвшингийн “Хонгор-034”
4. Алдархаан
сумын Аргалант багийн харьяат, “Зэсийн бүрд” галын тэргүүн зөвлөх, ААУ
С.Баасанхүүгийн “Шарга-085”
5. Дөрвөлжин
сумын уяач С.Бадамдоржийн “Бор-021”
ХЯЗААЛАН:
1. Дөрвөлжин
сумын уяач Д.Батхуягийн “Хүрэн-025”
2. Говь-Алтай
аймгийн Жаргалант сумын уяач Л.Батдоржийн “Хүрэн-086”
3. Говь-Алтай
аймгийн Жаргалант сумын уяач н.Болдбаярын “Хээр-106”
4.
Улиастай сумын уяач Б.Намхайдоржийн “Саарал-077”
5. Шилүүстэй
сумын уяач З.Намсрайжавын “Цагаан-017”
ШҮДЛЭН:
1.
Алдархаан сумын Мандаат багийн уяач Ц.Гантөмөрийн “Хонгор-033”
2.
Алдархаан сумын Өгөөмөр багийн уяач, АСМ С.Алзахгүйн “Бор-096”
3. Алдархаан
сумын Аргалант багийн харьяат, ААУ И.Отгонбатын “Бор халзан-035”
4.
Алдархаан сумын Богдын гол багийн уяач Ч.Батнасангийн “Саарал-075”
5. Алдархаан
сумын Өгөөмөр багийн уяач Ц.Дэмбэрэлсүрэнгийн “Хүрэн-038”
ДААГА:
1. Дөрвөлжин
сумын уяач Д.Пүрэвцэрэнгийн “Хондон-048”
2. Алдархаан
сумын Мандаат багийн уяач Х.Баяраагийн “Бор-086”
3. Алдархаан
сумын Өгөөмөр багийн харьяат, ААУ Б.Алтангэрэлийн “Хээр-079”
4. Дөрвөлжин
сумын уяач С.Энхболдын “Хонгор-022”
5. Дөрвөлжин
сумын уяач Ю.Бямбасүрэнгийн “Хүрэн-023”
СУР, ШАГАЙН ХАРВАА:
1. Эрдэнэхайрхан
сумын харьяат, Хилчин СХ-ны харваач, спортын дэд мастер П.Тодбилэг
2.
Дөрвөлжин сумын харьяат, Хичлин СХ-ны харваач, спортын дэд мастер Н.Жанчивсэмбэ
3. Алдархаан
сумын харьяат, Алдархаан сумын дунд сургуулийн харваач, Аймгийн даяар дуурсах
мэргэн Б.Ууганбаяр
4. Дөрвөлжин
сумын харьяат, Хүч СХ-ны харваач, спортын мастер Б.Пүрэвжаргал
5. Дөрвөлжин
сумын харьяат, спортын мастер, Аймгийн мэргэн С.Батбаяр
СУРЫН ХАРВАА
/эмэгтэй/:
1. Алдархаан
сумын харьяат, Алдархаан сумын дунд сургуулийн харваач, Аймгийн хошой мэргэн Л.Батбаяр
2.
Улиастай сумын харьяат, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн харваач
Б.Содном
3. Цагаанхайрхан
сумын уугуул Улиастай сумын харваач Б.Цэнд-Аюуш
4.
Алдархаан сумын харьяат, залуу харваач Д.Энхнаст
5. Улиастай
сумын харьяат, залуу харваач Б.Балт
СУРЫН ХАРВАА
/Хүүхэд-эрэгтэй/:
1. Дөрвөлжин
сумын харьяат, Чандмань-Эрдэнэ ЛС-ийн суралцагч, өсвөрийн харваач П.Дашхүү
2. Дөрвөлжин
сумын харьяат, Чандмань-Эрдэнэ ЛС-ийн суралцагч, өсвөрийн харваач Б.Дорж
3. Алдархаан
сумын харьяат, Алдархаан сумын дунд сургуулийн суралцагч, өсвөрийн харваач
Ц.Билгүүндалай
СУРЫН ХАРВАА
/Хүүхэд-эмэгтэй/:
1. Алдархаан
сумын харьяат, Алдархаан сумын дунд сургуулийн суралцагч, өсвөрийн харваач
Д.Энхжин
2.
Улиастай сумын харьяат, Дэвшил сургуулийн суралцагч, өсвөрийн харваач Д.Цэнд-Аюуш
3.
Алдархаан сумын харьяат, Чандмань-Эрдэнэ ЛС-ийн суралцагч, өсвөрийн харваач
С.Нармандах
ШАГАЙН ХАРВАА /Баг/:
1.
Аймгийн гоц мэргэн Б.Баттулга ахлагчтай Дөрвөлжин сумын баг тамирчид
2.
Аймгийн мэргэн Л.Нямаа ахлагчтай Эрдэнэхайрхан сумын баг тамирчид
3. Ч.Буянзаяа
ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид
ШАГАЙН ХАРВАА
/Цуваа/:
1.
Аймгийн гоц мэргэн Н.Наранбаатар /Дөрвөлжин сум/
2.
Аймгийн гоц мэргэн Б.Эрдэнэцогт /Яруу сум, Төгс буянт Жавхлант хийд/
3.
Аймгийн гоц мэргэн н.Ганхуяг /Яруу сум, ЗХ-ний 325-р анги/
Нэгтгэн нийтэлсэн:
Баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, Үндэсний бөхийн салбар хорооны
дарга Г.Мягмарсүрэн /Алдархаан сумын дунд
сургуулийн 1999 оны 32 дахь төгсөлт/
Үйл явцыг харуулсан олигтой зураг байсангүй, өөрт байгаа ганц нэг зурагнаас оруулав...
ReplyDeleteАрхив болох учир сургуулийнхан авна биз дээ.