Saturday, April 09, 2016

“Сонгинохайрхан уулын хишиг барилдаан”-д у.ав Эрхэмбаяр, у.х Содномдорж нар тус бүр 2 түрүүлжээ...

“Сонгинохайрхан уулын хишиг барилдаан” өнөө жил 9 дэх удаагаа өнөөдөр МБӨ-нөө зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн найман удаагийн барилдааны түүхийг эргэн харахул:

“Сонгинохайрхан уулын хишиг” анхны
барилдаан /2008.06.07/-д:
Түрүү: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ овоо ХК-ийн бөх улсын арслан Дагвадоржийн АЗЖАРГАЛ
Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хүч СХ, Туушин ХХК-ийн бөх улсын харцага Нямдоржийн ГАНБААТАР

Их шөвөгт: у.ар Д.Азжаргал а.а Ш.Тогтохбаярыг амлаж, у.х Н.Ганбаатар у.н Ж.Бат-Эрдэнэ нар тунасан.
Дунд шөвөгт: у.ар Д.Азжаргал а.а Д.Энхбаттай, у.з Ц.Мягмарсүрэн а.а Ш.Тогтохбаяртай, у.з Д.Рагчаа у.н Ж.Бат-Эрдэнэтэй, у.х М.Батжаргал у.х Н.Ганбаатартай тус тус цолны эрэмбээр оноолт тааран барилдаж байв.

“Сонгинохайрхан уулын хишиг” 2 дахь удаагийн 
барилдаан /2009.04.11/-д:
Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, Монгол буйдан ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Цэдэвийн СОДНОМДОРЖ
Үзүүр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 124-р анги, “Зоос” банкны бөх улсын начин Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ    

Их шөвөгт: у.г И.Доржсамбуу у.н Т.Өсөх-Ирээдүйг амлаж, у.х Л.Пүрэвжав а.а Ц.Содномдорж нар тунасан.
Дунд шөвөгт: у.г И.Доржсамбуу а.а Т.Санчиртай, у.х Л.Пүрэвжав а.а Ч.Баянмөнхтэй, у.н Ц.Цогтжаргал а.а Ц.Содномдоржтой, у.н Т.Өсөх-Ирээдүй ц.а А.Бямбажавтай тус тус цолны эрэмбээр оноолт тааран барилдаж байв.

“Сонгинохайрхан уулын хишиг” 3 дахь удаагийн 
барилдаан /2010.04.10/-д:
Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин СХ, “Монгол буйдан ХХК-ийн бөх улсын начин Цэдэвийн СОДНОМДОРЖ
Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Нийслэл Улаанбаатар хотын харьяат, Хүч СХ, “Туушин” ХХК-ийн бөх улсын гарди Нямдоржийн ГАНБААТАР

Их шөвөгт:  у.г Н.Ганбаатар а.а С.Батсуурийг амлаж, у.н Д.Лхагвадорж у.н Ц.Содномдорж нар тунасан.
Дунд шөвөгт:  у.ар Х.Мөнхбаатар а.а С.Батсуурийг, у.ар Д.Азжаргал у.н Д.Лхагвадоржийг, у.г Н.Ганбаатар а.а Б.Сангисүрэнг тус тус амлаж у.н Ду.Батбаяр у.н Ц.Содномдорж нар тунан барилдаж байв.

“Сонгинохайрхан уулын хишиг” 4 дэх удаагийн 
барилдаан /2011.04.10/-д:
Түрүү: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108-р ангийн бөх улсын өсөх идэр, улам нэмэх харцага Дашзэвэгийн БААСАНДОРЖ
Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх улсын заан Манхсайханы ӨСӨХБАЯР

Их шөвөгт: у.з М.Өсөхбаяр а.а Ж.Амартүвшинг амлаж, у.х Д.Баасандорж, а.а Ш.Жаргалсайхан нар тунасан. 
Дунд шөвөгт: у.г Н.Ганбаатар а.а Ж.Амартүвшинг, у.з М.Өсөхбаяр у.н Ш.Тогтохбаярыг, у.х Д.Баасандорж а.а Ж.Наранбаатарыг тус тус амлаж, у.н Г.Эрхэмбаяр а.а Ш.Жаргалсайхан нар тунан барилдаж байв. 

“Сонгинохайрхан уулын хишиг” 5 дахь удаагийн 
барилдаан /2012.04.08/-д:
Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Сүлд СХ, 330-р анги, “Ноёд групп”-ын улсын арслан бөх Гунаажавын ЭРХЭМБАЯР
Үзүүр: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ, АПУ компанийн бөх улсын арслан Доржпаламын ГАНХУЯГ

Их шөвөгт: у.ар Д.Ганхуяг у.г М.Баяржавхланг амлаж, у.ар Г.Эрхэмбаяр, у.з Д.Баасандорж нар тунасан. 
Дунд шөвөгт: у.ар Д.Ганхуяг у.х Л.Пүрэвжавыг, у.ар Г.Эрхэмбаяр у.з Б.Соронзонболдыг, у.г М.Баяржавхлан а.х.а Ш.Мөнгөнбаатарыг тус тус амлаж, у.з Д.Баасандорж, у.х Ө.Бат-Орших нар тунан барилдаж байв. 

“Сонгинохайрхан уулын хишиг” 6 дахь удаагийн 
барилдаан /2013.04.07/-д:
Түрүү: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Туушин” ХХК–ийн бөх улсын гарди Нямдоржийн ГАНБААТАР
Үзүүр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх улсын арслан Хадбаатарын МӨНХБААТАР

Их шөвөгт: у.ар Х.Мөнхбаатар у.н Э.Энхбатыг амлаж, у.г Д.Рагчаа у.г Н.Ганбаатар нар тунасан.
Дунд шөвөгт: у.ар Х.Мөнхбаатар у.н Б.Пүрэвсайханыг, у.ар Г.Эрхэмбаяр у.н Э.Энхбатыг, у.г Д.Рагчаа у.г Ж.Бат-Эрдэнийг тус тус амлаж, у.г Н.Ганбаатар у.з Д.Баасандорж нар тунан барилдаж байв. 

“Сонгинохайрхан уулын хишиг” 7 дахь удаагийн
 барилдаан /2014.04.07/-д:
Түрүү: Архангай аймгийн Булган харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хера холдинг” ХХК-ийн бөх улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва
Үзүүр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Таванхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ноёд групп-ын бөх улсын харцага Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

Их шөвөгт: у.ав С.Мөнхбат у.х Т.Өсөх-Ирээдүйг амлаж, у.ав Г.Эрхэмбаяр у.н Р.Пүрэвдагва нар тунасан.
Дунд шөвөгт: у.ав С.Мөнхбат а.х.а О.Гантулгыг, у.ав Г.Эрхэмбаяр у.з М.Өсөхбаярыг, у.г Б.Гончигдамба у.х Т.Өсөх-Ирээдүйг тус тус амлаж, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.н Р.Пүрэвдагва нар тунан барилдаж байв. 

“Сонгинохайрхан уулын хишиг” 8 дахь удаагийн 
барилдаан /2015.04.05/-д:
Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Мондэ групп”-ын бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР
Үзүүр: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, Хөтлийн цемент шохойХК–ийн бөх улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА

Их шөвөгт: у.ав С.Мөнхбат у.ав Г.Эрхэмбаярыг амлаж, у.г Б.Гончигдамба у.н Р.Пүрэвдагва нар тунасан.
Дунд шөвөгт: у.ав С.Мөнхбат у.з М.Өсөхбаярыг, у.ав Г.Эрхэмбаяр у.х Э.Оюунболдыг, у.ар Н.Батсуурь у.н Р.Пүрэвдагвыг тус тус амлаж, у.г Б.Гончигдамба у.х Ө.Бат-Орших нар тунан барилдаж байв.  
Өөрийн Архиваас нэгтгэн нийтлэв.
Бөхчүүдийн цолыг тухайн үеийнхээр нь бичив...

1 comment: