“Сонгинохайрхан уулын хишиг барилдаан” өнөө жил 9 дэх удаагаа
өнөөдөр МБӨ-нөө зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн найман удаагийн барилдааны
түүхийг эргэн харахул:
“Сонгинохайрхан уулын хишиг” анхны
барилдаан /2008.06.07/-д:
Түрүү: Говьсүмбэр
аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ овоо” ХК-ийн
бөх улсын арслан
Дагвадоржийн АЗЖАРГАЛ
Үзүүр: Говь-Алтай
аймгийн Чандмань сумын харьяат, Хүч СХ, “Туушин” ХХК-ийн бөх улсын харцага Нямдоржийн
ГАНБААТАР
Их шөвөгт: у.ар Д.Азжаргал а.а Ш.Тогтохбаярыг амлаж, у.х Н.Ганбаатар у.н
Ж.Бат-Эрдэнэ нар тунасан.
Дунд шөвөгт: у.ар Д.Азжаргал а.а Д.Энхбаттай, у.з Ц.Мягмарсүрэн а.а Ш.Тогтохбаяртай,
у.з Д.Рагчаа у.н Ж.Бат-Эрдэнэтэй, у.х М.Батжаргал у.х Н.Ганбаатартай тус тус
цолны эрэмбээр оноолт тааран барилдаж байв.
“Сонгинохайрхан уулын хишиг” 2 дахь удаагийн
барилдаан /2009.04.11/-д:
Түрүү: Хөвсгөл
аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин
СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монгол буйдан” ХХК-ийн
бөх аймгийн хурц арслан Цэдэвийн СОДНОМДОРЖ
Үзүүр: Сэлэнгэ
аймгийн Орхонтуул сумын харьяат, Алдар СХ,
ЗХ-ний 124-р анги, “Зоос” банкны бөх улсын начин Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ
Их шөвөгт: у.г И.Доржсамбуу у.н Т.Өсөх-Ирээдүйг амлаж, у.х
Л.Пүрэвжав а.а Ц.Содномдорж нар тунасан.
Дунд шөвөгт: у.г И.Доржсамбуу а.а Т.Санчиртай, у.х
Л.Пүрэвжав а.а Ч.Баянмөнхтэй, у.н
Ц.Цогтжаргал а.а
Ц.Содномдоржтой, у.н Т.Өсөх-Ирээдүй ц.а А.Бямбажавтай тус тус цолны эрэмбээр
оноолт тааран барилдаж байв.
“Сонгинохайрхан уулын хишиг” 3 дахь удаагийн
барилдаан /2010.04.10/-д:
Түрүү: Хөвсгөл
аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин
СХ, “Монгол буйдан” ХХК-ийн
бөх улсын начин Цэдэвийн СОДНОМДОРЖ
Үзүүр: Говь-Алтай
аймгийн Чандмань сумын уугуул,
Нийслэл Улаанбаатар хотын харьяат, Хүч СХ, “Туушин” ХХК-ийн бөх улсын гарди Нямдоржийн ГАНБААТАР
Их шөвөгт: у.г Н.Ганбаатар а.а С.Батсуурийг амлаж, у.н
Д.Лхагвадорж у.н Ц.Содномдорж нар тунасан.
Дунд шөвөгт: у.ар Х.Мөнхбаатар а.а С.Батсуурийг, у.ар Д.Азжаргал у.н Д.Лхагвадоржийг, у.г
Н.Ганбаатар а.а Б.Сангисүрэнг тус тус амлаж у.н Ду.Батбаяр у.н Ц.Содномдорж нар тунан барилдаж байв.
“Сонгинохайрхан уулын хишиг” 4 дэх удаагийн
барилдаан /2011.04.10/-д:
Түрүү: Булган
аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ,
Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108-р ангийн бөх улсын өсөх идэр, улам нэмэх
харцага Дашзэвэгийн БААСАНДОРЖ
Үзүүр: Булган
аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ,
“Жигүүр гранд” группын бөх улсын заан Манхсайханы ӨСӨХБАЯР
Их шөвөгт: у.з М.Өсөхбаяр
а.а Ж.Амартүвшинг амлаж, у.х Д.Баасандорж, а.а Ш.Жаргалсайхан нар тунасан.
Дунд шөвөгт: у.г Н.Ганбаатар а.а Ж.Амартүвшинг, у.з М.Өсөхбаяр
у.н Ш.Тогтохбаярыг, у.х Д.Баасандорж а.а Ж.Наранбаатарыг тус тус амлаж, у.н
Г.Эрхэмбаяр а.а Ш.Жаргалсайхан нар тунан барилдаж байв.
“Сонгинохайрхан уулын хишиг” 5 дахь удаагийн
барилдаан /2012.04.08/-д:
Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ,
Сүлд СХ, 330-р анги, “Ноёд групп”-ын улсын арслан бөх Гунаажавын ЭРХЭМБАЯР
Үзүүр: Өвөрхангай
аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар
СХ, АПУ компанийн бөх улсын арслан
Доржпаламын ГАНХУЯГ
Их шөвөгт: у.ар Д.Ганхуяг у.г М.Баяржавхланг амлаж, у.ар
Г.Эрхэмбаяр, у.з Д.Баасандорж нар
тунасан.
Дунд шөвөгт: у.ар Д.Ганхуяг у.х Л.Пүрэвжавыг, у.ар Г.Эрхэмбаяр у.з
Б.Соронзонболдыг, у.г М.Баяржавхлан а.х.а Ш.Мөнгөнбаатарыг тус тус амлаж, у.з
Д.Баасандорж, у.х Ө.Бат-Орших нар тунан барилдаж байв.
“Сонгинохайрхан уулын хишиг” 6 дахь удаагийн
барилдаан /2013.04.07/-д:
Түрүү: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хантайшир” бөхийн
дэвжээ, Хүч СХ, “Туушин” ХХК–ийн бөх улсын гарди Нямдоржийн
ГАНБААТАР
Үзүүр: Хөвсгөл
аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх улсын арслан Хадбаатарын
МӨНХБААТАР
Их шөвөгт: у.ар Х.Мөнхбаатар у.н Э.Энхбатыг амлаж, у.г
Д.Рагчаа у.г Н.Ганбаатар нар тунасан.
Дунд шөвөгт: у.ар Х.Мөнхбаатар у.н Б.Пүрэвсайханыг, у.ар Г.Эрхэмбаяр
у.н Э.Энхбатыг, у.г Д.Рагчаа у.г Ж.Бат-Эрдэнийг тус тус амлаж, у.г Н.Ганбаатар
у.з Д.Баасандорж нар тунан барилдаж байв.
“Сонгинохайрхан уулын хишиг” 7 дахь удаагийн
барилдаан /2014.04.07/-д:
Түрүү: Архангай аймгийн Булган харьяат, “Бөхбилэгт” бөхийн
дэвжээ, Алдар СХ, “Хера холдингийн бөх улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва
Үзүүр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таванхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ноёд групп”-ын бөх улсын харцага
Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ
Их шөвөгт: у.ав С.Мөнхбат у.х Т.Өсөх-Ирээдүйг амлаж, у.ав
Г.Эрхэмбаяр у.н Р.Пүрэвдагва нар тунасан.
Дунд шөвөгт: у.ав С.Мөнхбат а.х.а О.Гантулгыг, у.ав Г.Эрхэмбаяр
у.з М.Өсөхбаярыг, у.г Б.Гончигдамба у.х Т.Өсөх-Ирээдүйг тус тус амлаж, у.г
Ж.Бат-Эрдэнэ, у.н Р.Пүрэвдагва нар тунан барилдаж байв.
“Сонгинохайрхан уулын хишиг” 8 дахь удаагийн
барилдаан /2015.04.05/-д:
Түрүү: Сэлэнгэ
аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Мондэ групп”-ын бөх улсын аварга Гунаажавын
ЭРХЭМБАЯР
Үзүүр: Завхан аймгийн Их-Уул сумын
харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх улсын гарди Батнасангийн
ГОНЧИГДАМБА
Их шөвөгт: у.ав С.Мөнхбат у.ав Г.Эрхэмбаярыг амлаж, у.г
Б.Гончигдамба у.н Р.Пүрэвдагва нар тунасан.
Дунд шөвөгт: у.ав С.Мөнхбат у.з М.Өсөхбаярыг, у.ав Г.Эрхэмбаяр
у.х Э.Оюунболдыг, у.ар Н.Батсуурь у.н Р.Пүрэвдагвыг тус тус амлаж, у.г
Б.Гончигдамба у.х Ө.Бат-Орших нар тунан барилдаж байв.
Өөрийн Архиваас
нэгтгэн нийтлэв.
Бөхчүүдийн цолыг тухайн үеийнхээр нь бичив...
9 дэх түрүү хэн бэ?
ReplyDelete