Saturday, February 06, 2016

Сар шинийн АЦЦБЗББ-нд а.х.а Мөнгөнбаатар 2 дахиа түрүүлэв

Билгийн тооллын ХVII жарны “Муу нүүрт” хэмээх гал Бичин жилийн сар шинийн баярт зориулсан АЦЦБЗБ-ийн уламжлалт барилдаан /2016.02.06/ болж өндөрлөв. Энэхүү барилдааныг Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Майдар бурхны авшиг түгээх баяр” нэртэйгээр зохион байгуулдаг билээ.

Барилдааны түүхийг эргэн харахул: 2005 онд буюу анхны барилдаанд а.а Н.Ганбаатар /у.г/ түрүүлж, а.а Ш.Тогтохбаяр /у.н/ үзүүрлэж байв. 2006, 2007 онд а.а Ш.Жаргалсайхан /у.г/ дараалан түрүүлж а.а М.Өсөхбаяр /у.з/, а.а Б.Золбаяр нар үзүүрт; 2008 онд а.а С.Идэрсүрэн түрүүлж, а.а Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрт; 2009 онд ц.х.а А.Бямбажав /у.х/ түрүүлж, а.з С.Мөнхбат /у.ав/ үзүүрт; 2010 онд ц.х.а Ч.Санжаадамба /у.з/ түрүүлж, ц.х.а А.Бямбажав /у.х/ үзүүрт; 2011 онд а.а П.Бүрэнтөгс /у.ар/ түрүүлж, а.а Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрт; 2012 онд а.а Б.Суманчулуун /у.н/ түрүүлж, а.х.а Р.Пүрэвдагва /у.ө.и.н/ үзүүрт; 2013 онд а.а Л.Цэрэнтогтох /у.н/ түрүүлж, а.а Б.Баатарцол үзүүрт; 2014 онд а.х.а Ч.Батчулуун /у.н/ түрүүлж, а.а Б.Суманчулуун /у.н/ үзүүрт; харин өнгөрөгч он /2015/-д а.х.а Ш.Мөнгөнбаатар түрүүлж, а.а Ч.Ганзориг /у.н/ үзүүрлэсэн амжилтыг тус тус үзүүлээд байна.

Харин өнөө жилийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, Ба.Батжаргал нарын тэргүүтэй хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:
Түрүү: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлантбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Шарын МӨНГӨНБААТАР

Үзүүр: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгтбөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0198-р анги, “Эрэлт импекс” ХХК-ийн бөх аймгийн арслан Мягмарын БАДАРЧ

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0257-р анги, “Эрдэнэ суварга ХХК, “Хөвсгөл хөгжил сан”-гийн бөх аймгийн хурц арслан Бадамсамбуугийн ГАНХУЯГ; Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнод нутаг” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Дорнод аймгийн ОБГ, “Бүрэн дуулга” ХХК-ийн бөх аймгийн арслан Доржийн АНАР нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. а.х.а Б.Ганхуяг – а.н.н Б.Батдорж
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.н.н Ц.Ганбат
3. а.х.а Д.Цэвэлсодном – а.х Н.Хүрэлсүх
4. а.х.а Б.Эрдэнэхүү – а.х Д.Тогтохжаргал
5. а.х.а Б.Мижидсүрэн – а.з Ч.Эрдэнэсайхан
6. а.х.а Ө.Сүхбат – а.з О.Бундхорол
7. а.а М.Бадарч – а.з Б.Алтансүх
8. а.а Б.Хашбат – а.з Э.Нямаа
9. а.а Б.Тайван – а.а Б.Хаш-Эрдэнэ
10. а.а Д.Анар а.а Х.Гантулга
11. а.а Д.Амаржаргал – а.а Д.Тамир
12. а.а Ц.Нямдорж – а.а Э.Ванданцэрэн
13. а.а Б.Баатарцол – а.а П.Батмөнх
14. а.а Н.Баттүвшин – а.а Ч.Хөхчирэнгэр
15. а.а Б.Бат-Өлзий – а.а Н.Эрдэнэчулуун
16. а.а П.Мөнхбат – а.а Н.Батсайхан

Тавын даваа:
1. а.х.а Б.Ганхуяг – а.х.а Ө.Сүхбат
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Н.Батсайхан
3. а.х.а Д.Цэвэлсодном – а.а П.Батмөнх
4. а.х.а Б.Эрдэнэхүү – а.а Б.Хашбат
5. а.а М.Бадарч – а.з Ч.Эрдэнэсайхан
6. а.а Д.Анар – а.а Д.Тамир
7. а.а Н.Эрдэнэчулуун – а.а Э.Ванданцэрэн
8. а.а Ч.Хөхчирэнгэр – а.а Б.Хаш-Эрдэнэ

Зургаагийн даваа:
1. а.х.а Б.Ганхуяг – а.а П.Батмөнх
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Б.Хаш-Эрдэнэ
3. а.х.а Б.Эрдэнэхүү – а.а М.Бадарч
4а.а Д.Анар – а.а Н.Эрдэнэчулуун

Долоогийн даваа:
1. а.х.а Б.Ганхуяг – а.а М.Бадарч
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Д.Анар

Наймын даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а М.Бадарч

3 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Б.Ганхуяг а.х.а–Г.Бадрах ХЦ -0164
    2. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Дашдаваа а.н
    3. Д.Цэвэлсодном а.х.а–Ж.Дагва-Очир а.з
    4. Б.Эрдэнэхүү а.х.а–И.Жүгдэрнамжил а.х
    5. С.Ариунбилэг а.х.а –Б.Батдорж а.н.н
    6. Б.Мижидсүрэн а.х.а–Т.Батсайхан а.х
    7. Ө.Сүхбат а.х.а–П.Гантөгс а.а
    8. Б.Батжаргал а.х.а –О.Бундхорол
    9. А.Сүмбээ а.а –Д.Тогтохжаргал а.х
    10.А.Отгонбаатар а.а –Д.Амаржаргал а.а
    11.М.Бадарч а.а–Б.Зоригтбаатар а.х
    12.Б.Хашбат а.а–Б.Энхбат а.н
    13.Б.Тайван а.а–Д.Баярманлай а.н
    14.Д.Анар а.а –М.Баасанбат а.з
    15.П.Баярхүү а.а –Э.Нямаа а.з
    16.Ц.Нямдорж а.а–О.Түмэн а.а
    17.Б.Баатарцол а.а–Т.Пүрэвсүрэн а.а
    18.Н.Баттүвшин а.а–Т.Мягмарсүрэн а.а
    19.Б.Бат-Өлзий а.а–М.Батцэнгэл а.з
    20.Ш.Дарханбат а.а –Х.Алтансүх а.з
    21.П.Мөнхбат а.а–Т.Ядамсүрэн а.н.н
    22.Н.Мустафа а.а –Н.Хүрэлсүх а.х
    23.Н.Ганзориг а.а –П.Батмөнх а.а
    24.Х.Оргилболд а.а –Ц.Ганбат а.н.н
    25.Н.Еркебулан а.а –Ч.Эрдэнэсайхан а.з
    26.Н.Батсайхан а.а–М.Даваасүрэн а.з
    27.Н.Эрдэнэчулуун а.а–Д.Пүрэвжаргал а.а
    28.Ч.Хөхчирэнгэр а.а–Г.Сайханжаргал а.а
    29.Д.Амарсайхан а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а
    30.Э.Ванданцэрэн а.а–Ж.Наранбаатар а.а
    31.Д.Тамир а.а–Ж.Алтаншагай а.а
    32.Х.Гантулга а.а–Б.Чимэдвандан а.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас

    ReplyDelete
  3. 7 хоногийн хугацаатай 2 барилдаанд Мөнгөнбааар, Бадарч нар тэргүүн байр буулаалдаж хоёуланд нь Мөнгөнбаатар давав. UNS

    ReplyDelete