Sunday, January 17, 2016

Шинэ оны анхны АЦЦБЗБ-ийн барилдаанд а.х.а Жаргалбаяр түрүүлэв

МҮБХ “Талх чихэр” ХК-тай хамтран жил бүрийн 01 дүгээр сард зохион байгуулдаг “Атар” хэвийн боовны баярт зориулсан АЦЦБЗБ-ийн шинэ оны анхны барилдаан /2016.01.17/ болов.

2006 оны анхны барилдаанд а.а Ш.Тогтохбаяр /у.н/ түрүүлж, а.а Н.Баярмагнай /у.н/ үзүүрлэн, а.а Р.Түвшинбаатар, Б.Соронзонболд /у.з/ нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд а.а Б.Бат-Өлзий түрүүлж, а.х.а О.Гантулга үзүүрлэн, а.а Д.Амаржаргал, а.а Б.Гончигтавхай нар их шөвөгт тус тус шалгаран барилдсан амжилтыг үзүүлээд байсан билээ.

Харин өнөө жилийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ш.Мөнгөнбаатар, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, О.Гантулга, Б.Батжаргал нарын тэргүүтэй хүчит 256  бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, Сэргэн  мандалт групп-ын бөх аймгийн хурц арслан Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР

Үзүүр: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлантбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Шарын МӨНГӨНБААТАР

Их шөвөгт: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнод нутаг” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Дорнод аймгийн ОБГ, “Бүрэн дуулга” ХХК-ийн бөх аймгийн арслан Доржийн АНАР; Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховдбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Монтед констракшн” ХХК-ийн бөх аймгийн арслан Баярхүүгийн БАТ-ӨЛЗИЙ нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. а.х.а Б.Ганхуяг – а.н Г.Болдгэрэл
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а А.Саруулсайхан
3. а.х.а Н.Жаргалбаяр – а.а Х.Гантулга
4. а.х.а Б.Мижидсүрэн – а.а Ц.Мөнхбаяр
5. а.х.а Ө.Сүхбат – а.а Г.Баяржавхлан
6. а.х.а О.Гантулга – а.а Д.Амарсайхан
7. а.а Б.Хашбат – а.а П.Батмөнх
8. Б.Тайван – а.а Ч.Хөхчирэнгэр
9. а.а Го.Отгонбаатар – а.а А.Давааням
10. а.а Д.Анар – а.а Н.Батсайхан
11. а.а Д.Амаржаргал – а.а М.Еркебулан
12. ц.а Б.Ганзориг – а.а Б.Гончигтавхай
13. а.а Ц.Нямдорж – а.а Б.Бат-Эрдэнэ
14. а.а Н.Баттүвшин – а.а Н.Ганзориг
15. а.а Б.Бат-Өлзий – а.а Н.Мустафа
16. а.а П.Мөнхбат – а.а Н.Золбоо

Тавын даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х.а Б.Мижидсүрэн
2. а.х.а Н.Жаргалбаяр – а.а П.Батмөнх
3. а.х.а О.Гантулга – а.а Н.Баттүвшин
4. а.а Б.Тайван – а.а Ц.Нямдорж
5. а.а Д.Анар – а.а Г.Баяржавхлан
6. а.а Б.Бат-Өлзий – а.н Г.Болдгэрэл
7. а.а Н.Золбоо – а.а М.Еркебулан
8. а.а Б.Гончигтавхай – а.а А.Давааням

Зургаагийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х.а О.Гантулга
2. а.х.а Н.Жаргалбаяр – а.а А.Давааням
3. а.а Б.Тайван – а.а Д.Анар
4. а.а Б.Бат-Өлзий – а.а Н.Золбоо

Долоогийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Д.Анар
2. а.х.а Н.Жаргалбаяр – а.а Б.Бат-Өлзий

Наймын даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар а.х.а Н.Жаргалбаяр 

1 comment:

  1. чансаа өндөр сайхан баридаан болсоон.

    ReplyDelete