Saturday, November 28, 2015

Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдаанд “Завхан” дэвжээний бөх сумын заан Төрмөнхийн Дүгэрдорж түрүүлжээ

Төв аймгийн Зуунмод хотын спорт ордон /2015.11.28/-д Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Монгол улсын Аварга Дагвацэрэнгийн ХАДБААТАРын нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 86 бөхийн барилдаан болж өнгөрөв. 86 бөхийг 12 хэсэгт хуваан хэсэг бүрээс эхний 3-аар гарсан бөхчүүдийг шалгаруулан 36 бөхийг үлдээн, дахин 4 хэсэгт хувааж хэсэг бүрээс 3 бөхийг шалгаруулж 12 бөхийг цааш барилдуулахаар үлдээв. 12 бөхийг мөн 2 хэсэгт хувааж шигшээ барилдаанд 6 бөхийг шалгаруулсан байна. Шигшээ барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат сумын заан Т.Дүгэрдорж Өвөрхангайн Бүрдийн Г.Цэнддоржид өвдөг шороодож, 1 унаатай түрүүлсэн бол Дарханы Хонгорын С.Очирбат мөн 1 унаатай Т.Дүгэрдоржид унаснаараа удаалжээ.
1-р байр: Завхан аймгийн Отгон сумын харьяат сумын заан Төрмөнхийн ДҮГЭРДОРЖ 
2-р байр: Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат сумын заан Сүрэнжавын ОЧИРБАТ 
3-р байр: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат сумын заан Оюунгэрэлийн НАРАНБААТАР 
4-р байр: Булган аймгийн Орхон сумын харьяат сумын заан Энхбатын СУМЪЯАБАТ 
5-р байр: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат сумын заан Гармаагийн БАТ-ЭРДЭНЭ 
6-р байр: Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан Гомбодоржийн ЦЭНДДОРЖ нар тус тус шалгарчээ. 

Эх сурвалж: http://www.bukh.mn/page/newsmore/108

1 comment:

  1. http://www.bukh.mn/page/newsmore/108

    ReplyDelete