Sunday, November 29, 2015

Анхдугаар ҮХ-ийг баталж, БНУ-ыг тунхагласны 91 жилийн ойн барилдаан /Завхан/

Анхдугаар Үндсэн хуулийг баталж, БНУ-ыг тунхагласны 91 жилийн ойд зориулсан уламжлалт үндэсний бөхийн барилдаан /2015.11.27/ Завхан аймгийн БТСГ-ын спорт танхимд болов. Барилдааныг Аймгийн ЗДТГ, БТСГ, Аймгийн ҮБХ-той хамтран зохион байгуулав. Өнгөрсөн жилийн барилдаан /2014.11.24/-д сумын заан Я.Ишжамц түрүүлж, аймгийн хурц арслан Т.Баттөмөр үзүүрлэн, аймгийн заан Д.Бат-Өлзий, сумын харцага Э.Ванчин-Очир /сумын заан/ нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Өнөө жилийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 32 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Шилүүстэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ОБГ-ын бөх сумын заан Янжмаагийн ИШЖАМЦ

Үзүүр: Идэр сумын харьяат, сумын заан Шааравжамцын БОЛДБААТАР

Их шөвөгт: Түдэвтэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Яруу мандал” хоршооны бөх аймгийн хурц арслан Төмөр-Очирын БАТТӨМӨР; Дөрвөлжин сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ШШГА, “Хорвоо дэлхий уужим” ХХК-ийн бөх аймгийн харцага Пагважавын БАЯРСАЙХАН нар шалгарав.

Гурвын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з С.Батбаатар
2. а.з Д.Бат-Өлзий с.з Ш.Болдбаатар
2. а.х П.Баярсайхан –  а.н Г.Сүхбаатар
4. с.з Я.Ишжамц – с.з Э.Ванчин-Очир

Дөрвийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Я.Ишжамц
2. а.х П.Баярсайхан – с.з Ш.Болдбаатар

Тавын даваа:
1. с.з Ш.Болдбаатар – с.з Я.Ишжамц

1 comment:

  1. Барилдааны тухай мэдээлэл, дүйзийг а.х.а Т.Баттөмөрөөс авав...

    ReplyDelete