Thursday, September 10, 2015

С.Батцэцэг 3 дахиа ДАШТ-ний Аваргын төлөө барилдахаар болов...


Зуны Олимпийн ХХХ наадмын хүрэл, ДАШТ-ний Алт, мөнгө, Оюутны зуны универсиад наадмын Алт, Ази тивийн АШТ-ний мөнгө медальт МУГТ Соронзонболдын БАТЦЭЦЭГ “Лас-Вегас-2015” ДАШТ-нээс 63кг-ын жинд мөнгөн медалийн болзол хангаж, улмаар АВАРГЫН ТӨЛӨӨ барилдахаар болоод байна. Ийнхүү тэрээр Монголын чөлөөт барилдааны түүхэнд ДАШТ-нд гурвандаа финалдаж буй 2 дахь бөх, харин эмэгтэйчүүдээс анхных нь болж байна. 

Одоогоос 40 жилийн тэртээ 1975 онд ЗХУ-ын Минск хотноо болсон ДАШТ-нд МУГТ, Хөдөлмөрийн баатар, нэрт бөх Хорлоогийн БАЯНМӨНХ аварга ДАШТ-нд 3 дахиа финалдаж, "АВАРГЫН АЛДАР"-т хүрч байв. Харин мөн тэмцээнээс нэрт бөх МУГТ, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн ОЙДОВ Дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй...

40 жилийн дараа ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГЫГ хамтдаа өлгийдөн авцгаая. ИЛҮҮ ИЛҮҮ...

2 comments:

  1. ЭХНИЙ БАРИЛДААН: Qualification: Battsetseg SORONZONBOLD (MGL) df. Gabriella SLEISZ (HUN) by FALL, 12-1

    ReplyDelete
  2. 2, 3 дахь барилдаанд тус бүр 10:0, 4 дэхь буюу мөнгөн медалийн төлөөх барилдаанд 11:1.

    Оноогоор цэвэр хожсон

    ReplyDelete