Monday, August 10, 2015

Шинэ зууны анхны Даншиг наадамд Архангайн Пүрэвдагва түрүүлэв

Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Халхын анхдугаар Богд, Жавзундамба хутагт, Дарнатын хувилгаан, Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг (Төвөд хэлний Даншүг /brtan bzhugs/ буюу бат оршил) наадмыг сэргээн зохион байгуулав.

“Даншиг наадам-Хүрээ цам-2015” нэртэйгээр зохион байгуулагдсан уг наадам эртний түүхт Хүй мандлын дэнжид 2015.08.08-09-ны өдрүүдэд дэгтэй журамтай-дэлгэр сайхан, тэгш дүүрэн болж өндөрлөлөө.

Бөхийн барилдаанд цол олгосон нь багагүй маргааныг үүсгэж буй боловч, хувь хүний тухайд авч үзвэл зөв зүйтэй шийдэл болж чадлаа хэмээн харж байна. Учир нь Даншиг наадам бол Монголчуудын эв эе, мандал бадрал, сайн сайхан байхын тухайд зориулагддаг, нөгөө талаас ямагт сайн цаг дор болж байсан түүхэн уламжлалтай. Тиймээс Манж ноёдыг зугаацуулж асан зүйл огтоос бус гэдгийг ухан ойлгох, зөв бурууг түүхийн үнэнд тулгуурлан ялгаж мэдэх учиртай.

Нэгэн зүйл: Шинэчлэлд уламжлалыг эс тооцвол шинэчлэл бус сүйтгэл болох бус уу? Дэвшилтэд уламжлалаа хадгалсан шинэчлэл бол хөгжлийн зөв гарц, зөв замын түүчээ болж бүрнээ чадна хэмээн бат итгэнэм... 
 Ингээд бөхийн барилдааны ДҮЙЗ-ийг гурвын даваанаас эхлэн хүргэж байна.

Гурвын даваа:
1. О.Хангай Хо – О.Батжаргал За
2. Б.Хашбат Бу – Г.Батням Хө
3. Ш.Дарханбат Өм – Д.Цэрэнтогтох Бн
4. Ц.Цогтжаргал Бу – Ш.Бямбатогтох Хэ
5. Б.Гончигдамба За – Ш.Пүрэвгарьд За
6. Д.Анар Дд – Ц.Бямба-Очир ГА
7. Т.Өсөх-Ирээдүй Сэ – А.Сүмбээ Бу
8. Б.Мөнх-Эрдэнэ Ар – Б.Батдорж Өв
9. П.Ганхүү Өв – Б.Бат-Эрдэнэ Бу
10. Бо.Батжаргал Сб – С.Ариунбилэг Хэ
11. Б.Пүрэвсайхан Хо – Б.Бадамсүрэн За
12. Р.Пүрэвдагва Ар – Ч.Азбаяр Өв
13. П.Баярхүү Ар – Д.Аззаяа Хэ
14. П.Бүрэнтөгс Ув – Н.Золбоо Бн
15. Д.Баасандорж Бу – Г.Гантөмөр Ор
16. Н.Батсуурь Ув – П.Мөнхбат Дд
17. М.Өсөхбаяр Бу – Н.Бүрэнбаатар Сэ
18. С.Мөнхбат Ув – Б.Эрдэнэхүү Бн
19. Ц.Содномдорж Хө – О.Түмэндэмбэрэл Өв
20. Д.Амарсайхан Бу – н.Батчулуун ХУД
21. Д.Баярманлай Бу – О.Очбат Хо
22. И.Ёндонсамбуу Бу – Я.Алтантулга Бу
23. С.Ерөөлт Да – Т.Сайханжаргал ГА
24. С.Доёддорж За – Д.Ууганбаяр Хо
25. Д.Бадамгарав Хо – Б.Баатарсүрэн Ар
26. Ч.Хөхчирэнгэр Хө – Ц.Мөнхбаяр Ув
27. Д.Наранцогт Өв – н.Жанчивдорж ЗЦГ
28. О.Гантулга Ув – Х.Энхчулуун Өв
29. Э.Энхбат Бу – Б.Тайван Хо
30. Б.Насандэлгэр Ув – Ш.Мөнгөнбаатар Сб
31. Н.Түвшинбаяр Бу – Ц.Чимэддорж Өв
32. Л.Цэрэнтогтох ГА – Н.Алтансүх Дд
Дөрвийн даваа:
1. С.Мөнхбат – О.Гантулга
2. П.Бүрэнтөгс – Н.Түвшинбаяр
3. Н.Батсуурь – Б.Пүрэвсайхан
4. Б.Гончигдамба – Д.Аззаяа
5. Д.Баасандорж – Ч.Хөхчирэнгэр
6. М.Өсөхбаяр – С.Ерөөлт
7. Ц.Содномдорж – Л.Цэрэнтогтох
8. Т.Өсөх-Ирээдүй – И.Ёндонсамбуу
9. Э.Энхбат – Д.Анар
10. Б.Насандэлгэр – Д.Амарсайхан
11. Р.Пүрэвдагва – Д.Бадамгарав
12. Бо.Батжаргал – Б.Батдорж
13. Б.Хашбат – Б.Бат-Эрдэнэ
14. О.Хангай – Ц.Цогтжаргал
15. Д.Наранцогт – Д.Баярманлай
16. Д.Цэрэнтогтох – С.Доёддорж
Тавын даваа:
1. С.Мөнхбат Эрдэнэбилэг Энхбат
2. П.Бүрэнтөгс – Оргих Хангай
3. Батнасан Гончигдамба – Д.Наранцогт
4. Цэдэв Содномдорж – Т.Өсөх-Ирээдүй
5. М.Өсөхбаяр – Рэнцэнбямба Пүрэвдагва
6. Баатархүү Пүрэвсайхан – Б.Хашбат
7. Болдбаатар Батжаргал – Ч.Хөхчирэнгэр
8. Дэлгэрсайхан Амарсайхан – Д.Цэрэнтогтох
Зургаагийн даваа:
1. Б.Гончигдамба – Д.Амарсайхан /Даншигийн Начин/
2. Ц.Содномдорж – Б.Пүрэвсайхан /Даншигийн Начин/
3. Э.Энхбат – О.Хангай /Даншигийн Начин/
4. Р.Пүрэвдагва – Бо.Батжаргал /Даншигийн Начин/
Долоогийн даваа:
1. Б.Гончигдамба – Э.Энхбат /Даншигийн Өсөх идэр начин/
2. Ц.Содномдорж /Даншигийн Өсөх идэр начин/ – Р.Пүрэвдагва

Наймын даваа:
1. Б.Гончигдамба /Даншигийн Заан/ – Р.Пүрэвдагва /Даншигийн Арслан/

3 comments:

  1. Дүйзийг: https://www.facebook.com/enkhbold.altanbold?pnref=story

    ReplyDelete
  2. Зургийг олон газраас авав.

    ReplyDelete
  3. Морин спорт Уяачидын Холбооны 20 жилийн ойн баяр наадам Малхын талд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Бүсийн том уралдаануудын ар дээр шигшигдэж үлдсэн цуутай хурдан хүлгүүд энэ баяр наадамд цугларч дахин нэг шандсаа шалгаж хүчит 128 бөх барилдав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр улсын харцага А.Цацабшир, улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба нарыг дараалан шороодуулж их наадамд түрүүлэв. Ч.Санжаадамба заан их шөвөгт улсын заан Батзоригийн Батмөнхтэй тунаж хаясан байна. Хоёр заан өнөө жил Төмөр замчдын баяр, Говь шанхын даншиг гээд гурав дараалан таарч бүгдэд нь Архангайн заан илүүрхэж байгаа юм.

    ReplyDelete