Sunday, August 23, 2015

Монголын Жудочид Дэлхийн Аваргын дэвжээнээс одоогоор 9 медаль хүртээд байна...

Какахстаны Астана хотноо Жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхлэх гэж байна. Манай жудочид өмнө ДАШТ-ий татамигаас 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл, нийт 9 медалийг эх орондоо авчирсан билээ. Энэ удаагийн ДАШТ-ий дараачаар дээрх тоо хоёр оронтойд хүрч, медалийн буухиа хос хосоор ихэрлэх нь дамжиггүй буюу...

Ингээд ДАШТ-ий татамигаас медаль хүртсэн “Бөмбөрцөгийн бөхчүүд”-ээ нэрлэн хүргэж байна. МОНГОЛЫН ЖУДОЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.

Алтан медаль:
1. Хашбаатар ЦАГААНБААТАР /Нидерланд, Роттердам-2009, (66 кг)/
2. Мөнхбат УРАНЦЭЦЭГ /Бразил, Рио-де-Жанейро-2013, (эм, 48 кг)/
3. Ганбат БОЛДБААТАР /ОХУ, Челябинск-2014, (60 кг)/

Мөнгөн медаль:
1. Одво БАЛЖИННЯМ /Югослав (Серби), Белград-1989, (95 кг)/
2. Дашдаваа АМАРТҮВШИН /Бразил, Рио-де-Жанейро-2013, (60 кг)/

Хүрэл медаль:
1. Дашгомбо БАТТУЛГА /Югослав (Серби), Белград-1989, (60 кг)/
2. Хишигбат ЭРДЭНЭТ-ОД /Египет, Каир-2005, (эм, 57 кг)/
3. Хашбаатар ЦАГААНБААТАР /Япон, Токио-2010, (66 кг)/
4. Мөнхбаатар БУНДМАА /Япон, Токио-2010, (эм, 52 кг)/
Хувийн архиваас нэгтгэв. UNS

3 comments:

  1. БҮГДЭД АМЖИЛТ

    ReplyDelete
  2. Хүрэл медаль:

    1. Дашгомбо БАТТУЛГА /Югослав (Серби), Белград-1989, (60 кг)/

    2. Хишигбат ЭРДЭНЭТ-ОД /Египет, Каир-2005, (эм, 57 кг)/

    3. Хашбаатар ЦАГААНБААТАР /Япон, Токио-2010, (66 кг)/

    4. Мөнхбаатар БУНДМАА /Япон, Токио-2010, (эм, 52 кг)/

    5. Доржсүрэн СУМЪЯА /Какахстан, Астана-2015, (эм, 57 кг)/

    6. Сайнжаргал НЯМ-ОЧИР /Какахстан, Астана-2015, (73 кг)/

    7. Цэдэвсүрэн МӨНХЗАЯA /Какахстан, Астана-2015, (эм, 63 кг)/

    ReplyDelete
  3. Жудо бөхийн эрэгтэйчүүдийн 30, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн ДАШТ 2015.08.24-30-нд Казахстаны нийслэл Астана хотноо амжилттай болж өнгөрлөө.

    Тус тэмцээнд 120 орны 723 (эр 426, эм 297) жудоч эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жингийн ангилалд хүч сорин өрсөлдөв. Манай баг тамирчид “3 хүрэл, шагналт V байр 3, шагналт VII байр 2” гэсэн амжилтаар 120 орноос 12-р байрт оров.

    Эмэгтэй жудочид маань багийн ангилалд 2007 оны хүрэл, өнгөрсөн жилийн финалдсан амжилтаа ахиулах болон давтаж үл чадсан ч, шилдэг баг гэдгээ дахин нотолж шагналт 5-р байрт шалгарав. Харин эрэгтэй жудочид маань анх удаагаа багийн төрөлд гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд болов. Ийнхүү өнөө жилийн ДАШТ сайхан болж өндөрлөлөө.

    ReplyDelete