Какахстаны Астана хотноо
Жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхлэх гэж байна. Манай жудочид өмнө ДАШТ-ий
татамигаас 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл, нийт 9 медалийг эх орондоо авчирсан билээ. Энэ
удаагийн ДАШТ-ий дараачаар дээрх тоо хоёр оронтойд хүрч, медалийн буухиа хос
хосоор ихэрлэх нь дамжиггүй буюу...
Ингээд ДАШТ-ий татамигаас
медаль хүртсэн “Бөмбөрцөгийн бөхчүүд”-ээ нэрлэн хүргэж байна. МОНГОЛЫН
ЖУДОЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.
Алтан медаль:
1.
Хашбаатар ЦАГААНБААТАР /Нидерланд, Роттердам-2009,
(66 кг)/
2.
Мөнхбат УРАНЦЭЦЭГ /Бразил, Рио-де-Жанейро-2013, (эм, 48 кг)/
3.
Ганбат БОЛДБААТАР /ОХУ, Челябинск-2014, (60 кг)/
Мөнгөн медаль:
1.
Одво БАЛЖИННЯМ /Югослав (Серби), Белград-1989, (95 кг)/
2.
Дашдаваа АМАРТҮВШИН
/Бразил, Рио-де-Жанейро-2013, (60 кг)/
Хүрэл медаль:
1.
Дашгомбо БАТТУЛГА /Югослав (Серби), Белград-1989, (60 кг)/
2.
Хишигбат ЭРДЭНЭТ-ОД /Египет, Каир-2005, (эм, 57 кг)/
3.
Хашбаатар ЦАГААНБААТАР /Япон,
Токио-2010, (66 кг)/
4.
Мөнхбаатар БУНДМАА
/Япон, Токио-2010, (эм, 52 кг)/
Хувийн архиваас
нэгтгэв. UNS
БҮГДЭД АМЖИЛТ
ReplyDeleteХүрэл медаль:
ReplyDelete1. Дашгомбо БАТТУЛГА /Югослав (Серби), Белград-1989, (60 кг)/
2. Хишигбат ЭРДЭНЭТ-ОД /Египет, Каир-2005, (эм, 57 кг)/
3. Хашбаатар ЦАГААНБААТАР /Япон, Токио-2010, (66 кг)/
4. Мөнхбаатар БУНДМАА /Япон, Токио-2010, (эм, 52 кг)/
5. Доржсүрэн СУМЪЯА /Какахстан, Астана-2015, (эм, 57 кг)/
6. Сайнжаргал НЯМ-ОЧИР /Какахстан, Астана-2015, (73 кг)/
7. Цэдэвсүрэн МӨНХЗАЯA /Какахстан, Астана-2015, (эм, 63 кг)/
Жудо бөхийн эрэгтэйчүүдийн 30, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн ДАШТ 2015.08.24-30-нд Казахстаны нийслэл Астана хотноо амжилттай болж өнгөрлөө.
ReplyDeleteТус тэмцээнд 120 орны 723 (эр 426, эм 297) жудоч эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жингийн ангилалд хүч сорин өрсөлдөв. Манай баг тамирчид “3 хүрэл, шагналт V байр 3, шагналт VII байр 2” гэсэн амжилтаар 120 орноос 12-р байрт оров.
Эмэгтэй жудочид маань багийн ангилалд 2007 оны хүрэл, өнгөрсөн жилийн финалдсан амжилтаа ахиулах болон давтаж үл чадсан ч, шилдэг баг гэдгээ дахин нотолж шагналт 5-р байрт шалгарав. Харин эрэгтэй жудочид маань анх удаагаа багийн төрөлд гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд болов. Ийнхүү өнөө жилийн ДАШТ сайхан болж өндөрлөлөө.