Tuesday, March 17, 2015

Завхан аймагт болсон барилдааны мэдээ

Алдархаан сумын харьяат, МУ-ын начин Лхагваагийн Лхаа-Очирын нэрэмжит "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан /2015.03.16/ ЗХ-ний 325-р ангийн спорт танхимд болов. Барилдаанд Улиастайн Цэргийн хүрээниий анги, нэгтгэл, албан газруудын харьяаны сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 64 хүчтэн уран мэхийг уралдуулав.

Түрүү: Шилүүстэй сумын харьяат, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан Я.ИШЖАМЦ

Үзүүр: Сэлэнгэ аймгийн уугуул, Аймгийн ЦГ-ын бөх сумын заан н.ЭНХБАЯР

Их шөвөгт: Алдархаан сумын харьаят, ЗХ-ний 325-р ангийн бөх сумын заан Б.МӨНХБААСАН, Тэс сумын харьяат, Аймгийн ЦГ-ын бөх сумын начин н.ЖАМЪЯНДОРЖ нар шалгаран барилдав.
Мөн 2015.02.16-ны өдөр болсон "Сар шинийн барилдаан"-ы мэдээг хүргэе.

Гурвын даваа:
1. а.з М.Батбаяр с.з н.Энхбаяр
2. а.з Д.Бат-Өлзий с.з Ж.Ренчиндорж
3. а.з Д.Отгонбаяр – а.н П.Баярсайхан
4. а.н Т.Ганзаяа – с.з Г.Анхбаяр

Дөрвийн даваа:
1. а.н П.Баярсайхан – с.з н.Энхбаяр
2. с.з Г.Анхбаяр – с.з Ж.Ренчиндорж

Тавын даваа:
1. а.н П.Баярсайхан – с.з Г.Анхбаяр

1 comment:

  1. Дажгүй, сайхан барилдаан болсон доо...

    ReplyDelete