Sunday, March 15, 2015

“Монгол цэргийн өдөр”-ийн барилдаанд харцага Содномдорж түрүүлэв

Зэвсэгт хүчний 94 жилийн ой Монгол цэргийн өдөр-т зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан /2015.03.15/ болов.

Анхны барилдаанд улсын аварга Д.Хадбаатар түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэн, дархан аварга Х.Баянмөнх, улсын начин Г.Батсүх нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын гарди Б.Гончигдамба түрүүлж, улсын начин Б.Пүрэвсайхан /у.х/ үзүүрлэн, улсын аварга С.Мөнхбат, улсын харцага Н.Батсуурь /у.ар/ нар тус тус шөвгөрч байв.

Өнөө жилийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх улсын харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ

Үзүүр: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ, “АПУ” ХК-ийн бөх улсын арслан Доржпаламын ГАНХУЯГ

Их шөвөгт: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлантбөхийн дэвжээ, Алдар СХ, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Шарын МӨНГӨНБААТАР; Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы Аварга” бөхийн дэвжээ, Алдар СХ-ны бөх аймгийн арслан Эрдэнэбатын ДАШ нар шалгарав.
Дөрвийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг  а.н Н.Баярбаатар
2. у.ар Н.Батсуурь – а.а Э.Даш
3. у.ар П.Бүрэнтөгс – а.а Б.Ганбаатар
4. у.г Б.Гончигдамба  а.а Б.Эрдэнэхүү
5. у.з Ч.Санжаадамба – а.а С.Ерөөлт
6. у.з М.Өсөхбаяр – а.а Г.Баасандорж
7. у.з Т.Санчир  а.х.а Н.Жаргалбаяр
8. у.з Б.Соронзонболд – а.х.а Ш.Мөнгөнбаатар
9. у.х Ө.Бат-Орших – у.н Ч.Цогбаяр
10. у.х Т.Мөнгөнцоож – у.н Ч.Баянмөнх
11. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Л.Гантулга
12. у.х А.Цацабшир – у.н Р.Пүрэвдагва
13. у.х Ц.Содномдорж – у.н Ш.Уламбаяр
14. у.х Г.Алтангэрэл – у.х Э.Оюунболд

Тавын даваа:
1. у.ар Д.Ганхуяг – у.з Т.Санчир
2. у.ар П.Бүрэнтөгс – у.н Ч.Баянмөнх
3. у.г Б.Гончигдамба – у.з М.Өсөхбаяр
4. у.з Ч.Санжаадамба – а.х.а Ш.Мөнгөнбаатар
5. у.х Ө.Бат-Орших – у.н Р.Пүрэвдагва
6. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.а Э.Даш
7. у.х Ц.Содномдорж – у.х Э.Оюунболд

Зургаагийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг – Гоц мөргөв
2. у.ар П.Бүрэнтөгс – а.а Э.Даш
3. у.з М.Өсөхбаяр – а.х.а Ш.Мөнгөнбаатар
4. у.х Ө.Бат-Орших – у.х Ц.Содномдорж
Долоогийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг – а.х.а Ш.Мөнгөнбаатар
2. у.х Ц.Содномдорж – а.а Э.Даш

Наймын даваа:
1. у.ар Д.Ганхуяг – у.х Ц.Содномдорж 

4 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Д.Ганхуяг у.а - М.Даваасүрэн а.з
    2. Н.Батсуурь у.а - Б.Баянмөнх а.а
    3. П.Бүрэнтөгс у.а - Алтангэрэл а.н
    4. Б.Гончигдамба у.г - Д.Анар а.а
    5. Ч.Санжаадамба у.з - Б.Болдбаатар а.з
    6. М.Өсөхбаяр у.з - Г.Ганцоож а.а
    7. Т.Санчир у.з - Б.Мөнх-Эрдэнэ а.а
    8. Б.Соронзонболд у.з - Т.Бэгзсүрэн а.з
    9. Ө.Бат-Орших у.х - Б.Чимэдвандан а.а
    10. Т.Мөнгөнцоож у.х - Ж.Оргил у.н
    11. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ж.Наранбаатар а.а
    12. А.Цацабшир у.х - М.Бадарч а.а
    13. Ц.Содномдорж у.х - Б.Дэлгэрсайхан а.а
    14. Г.Алтангэрэл у.х - Б.Номиндалай а.а
    15. Э.Оюунболд у.х - Б.Ганзориг ц.а
    16. И.Ёндонсамбуу у.н - Б.Ганбаатар а.а
    17. Ш.Уламбаяр у.н - Б.Батдорж а.а
    18. Р.Пүрэвдагва у.н - Б.Ганхуяг а.а
    19. Д.Цогзолдорж у.н - Б.Эрдэнэхүү а.а
    20. Н.Бүрэнбаатар у.н - Г.Баасандорж а.а
    21.Л.Гантулга у.н - А.Алтанхуяг а.х.а
    22. Н.Батзаяа у.н -Н.Баярбаатар а.н
    23. Ч.Баянмөнх у.н - А.Отгонбаатар а.а
    24. Б.Амарзаяа у.н -С.Ерөөлт а.а
    25. Ч.Цогбаяр у.н - Л.Цэрэнтогтох у.н
    26. Т.Баасанхүү у.н - Э.Даш а.а
    27. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Ц.Чимэддорж а.а
    28. Н.Жаргалбаяр а.х.а - Б.Одгэрэл а.х.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn

    ReplyDelete
  3. НАЛАЙХ ДҮҮРЭГТ НАУРЫЗЫН БАЯРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛЖ А.А Б.БААТАРЦОЛ ТҮРҮҮЛЭВ

    ДӨРВИЙН ДАВАА:
    1. У.н Ч.Батчулуун- а.н У.Береке
    2. А.а Б.Баатарцол- а.н Ганзориг
    3. А.а Ч.Хөхчирэнгэр- а.н Б.Даваа-Очир
    4. А.а Б.Хаш-Эрдэнэ- а.н Б.Отгонцоож
    5. А.а Д.Анар-а.х Б.Төмөрбаатар
    6. А.а Б.Баянмөнх- а.х Мэндсайхан.
    ТАВЫН ДАВАА:
    1. А.а Б.Баатарцол- а.а Д.Анар
    2. А.а Ч.Хөхчирэнгэр- а.х Мэндсайхан
    3. А.а Б.Хаш-Эрдэнэ- а.н У.Береке
    6-ИЙН ДАВАА:
    1. А.а Б.Баатарцол- гоц моргов.
    2. А.а Ч.Хөхчирэнгэр- а.а Б.Хаш-Эрдэнэ
    ДОЛООГИЙН ДАВАА:
    1. А.а Б.Баатарцол - а.а Ч.Хөхчирэнгэр

    ReplyDelete
  4. ОЮУТНЫ УАШБАРИЛДААНД “ШОНХОР” СУРГУУЛЬ ТҮРҮҮЛЛЭЭ


    Монголын түүхэн уламжлалт үндэсний спортын дэг журам, жаяг ёсыг хойч ирээдүй болсон оюутан залуучууддаа уламжлуулан үлдээж, хурц ухаант уран дайчин барилдаанч бөхчүүдийг нийт суралцагч оюутнуудын дундаас нээн гаргах зорилготой Оюутны улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 3-р сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
    Монголын Үндэсний Бөхийн холбоо, Баянхонгор аймгийн Оюутны холбоо, Булган аймгийн Оюутны холбоо, Сонгино хайрхан клубээс хамтран санаачлан зохион байгуулсан тус тэмцээнд "Аварга", "Шонхор", Үндэсний биеийн тамирын дээд сургууль, МУИС, ХААИС, "Мон-Алтиус", "Улаанбаатар эрдэм" зэрэг их дээд сургуулийн 14 баг оролцож хүч үзэв.
    Нэг баг зургаан бөхөөс бүрдсэн бөгөөд энэ тэмцээний ялагчаар аймгийн начин Б.Батбаатар багштай "Шонхор" дээд сургуулийн нэгдүгээр баг 13 ялалт, 39 оноогоор түрүүлсэн бол аймгийн арслан Н.Баярмагнай багштай "Үндэсний биеийн тамирын дээд сургууль"-ийн нэгдүгээр баг 11 ялалт 33 оноогоор 47 даваагаар хоёрдугаар байр, улсын начин Б.Адъяахүү багштай "Аварга" дээд сургуулийн нэгдүгээр баг 11 ялалт, 33 оноо, 46 даваагаар гуравдугаар байрт шалгарлаа.
    Түрүүлсэн "Шонхор" дээд сургуулийн багт Б.Данзанрагчаа, Б.Содномжамц, Б.Очирхуяг, Э.Өлзийсайхан, Э.Жүгдэрнамжил, Т.Төгсжаргал нарын бөхчүүд байсан бол Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багт аймгийн арслан Б.Серик, аймгийн начин О.Баярцогт, сумын заан Т.Эрхэмбаяр, Ц.Намжилдорж, Э.Лхамхүү, Г.Буянбат нар байв. Харин гуравт орсон Аварга сургуулийн баг аймгийн начин Д.Аззаяа, сумын заан Я.Бумбаяр, Д.Эрдэнэтулга, М.Отгонбат, Б.Одсүрэн, Б.Лхамдорж нараас бүрдэж байлаа. Дээрх сургуулиуд 2, 2 баг бүрдүүлэн оролцсон юм.
    Түрүүлсэн багт цом, өргөмжлөл, медаль 400 мянган төгрөг, хоёрдугаар байрт өргөмжлөл, медаль 300 мянга, гуравдугаар байрт өргөмжлөл, медаль 200 мянган төгрөг өгсөн бол "Уран барилдаан"-ы шагналыг ШУТИС-ийн багийн гишүүн Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Ж.Гэлэгийн зээ хүү Э.Мөнх-Эрдэнэ хүртэв. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Art” студи, “Голден жим” клуб, Ардчилсан залуучуудын холбоо TV9 телевиз ажиллав.
    Тус тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд “Аварга” дээд сургуулийн баг тэргүүлж байжээ.

    ReplyDelete