Monday, February 02, 2015

“БНМАУ-ын өсөх идэр начин” М.Сэдхүүгийн нэрэмжит барилдаан

Ардын хувьсгалын 30 жилийн ойд зодоглосон хүчит 1024 бөхөөс 6 давж шөвгөрсөн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат “БНМАУ-ын өсөх идэр начин” М.Сэдхүүгийн нэрэмжит Завхан аймгийн “Баруун бүс”-ийн барилдаан Начны төрсөн нутаг Эрдэнэхайрхан суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд /2015.01.31-02-01/ амжилттай болж өнгөрлөө.

Барилдааныг Эрдэнэхайрхан сумын ИТХ, ЗДТГ, тус сумын УБ хот болон Завхан аймаг дахь нутгийн зөвлөлүүд, Начны үр хүүхэд, ач зээ нар хамтран зохион байгуулав.
Тойргийн барилдаанд сумын харцагаас доош цолтой 39 шандастан уран мэхийг уралдуулснаас:

1-р байр: с.х Энх-Амгалан ВАНЧИН-ОЧИР /Сумын заан, Эрдэнэхайрхан/
2-р байр: с.х Доржбал ЦЭВЭГЖАВ /Эрдэнэхайрхан сум/
3-р байр: с.х Таржид ЧИМЭДБАМБА /Яруу сум/
4-р байр: с.х Эрдэнэлхагва БААСАНБАТ /Дөрвөлжин сум/
5-р байр: с.н Сүхбаатар ВАНЧИНБАЗАР /Сумын харцага, Эрдэнэхайрхан/
6-р байр: з.б Лхамаахүү ОЧИРБАТ /Сумын начин, Эрдэнэхайрхан/

“Уран барилдаант бөх”-ийн тусгай шагналыг:
Яруу сумын харьяат бөх сумын начин РЕНЦЭНДОРЖ

“Уран гараа, дэвээт бөх”-ийн тусгай шагналыг:
Түдэвтэй сумын харьяат бөх Дашням БАТЦЭНГЭЛ

“Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг:
Эрдэнэхайрхан сумын харьяат бөх Нацагдорж ЦЭРЭННАДМИД
Хаалтын барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 64 бөх зодоглосноос:

Түрүү: Алдархаан сумын харьяат, “Засагт ханы Завхан” дэвжээний бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА

Үзүүр: Дөрвөлжин сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ШШГА-ны бөх аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН

Их шөвөгт: Алдархаан сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн БТСГ-ын бөх спортын мастер, аймгийн заан Магнайн БАТБАЯР., Шилүүстэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан Янжмаагийн ИШЖАМЦ нар шалгарав.

Гурвын даваа:
1. а.з М.Батбаяр – с.з Б.Батцоож
2. а.х Ш.Чинтулга – с.х Т.Чимэдбамба
3. а.н З.Хангалбаатар – с.х С.Ванчинбазар
4. а.н П.Баярсайхан – с.н н.Жавхлан
5. а.н Н.Мөнхтөр – с.з Э.Ванчин-Очир
6. а.н Э.Балжинням – с.з н.Энхбаяр
7. с.з Г.Анхбаяр – с.х Э.Баасанбат
8. с.з Я.Ишжамц – с.з М.Балжинням

Дөрвийн даваа:
1. а.з М.Батбаяр – с.х Э.Баасанбат
2. а.х Ш.Чинтулга – с.з Э.Ванчин-Очир
3. а.н З.Хангалбаатар – с.з Я.Ишжамц
4. а.н П.Баярсайхан – а.н Э.Балжинням

Тавын даваа:
1. а.з М.Батбаяр а.х Ш.Чинтулга
2. а.н П.Баярсайхан – с.з Я.Ишжамц

Зургаагийн даваа:
1. а.х Ш.Чинтулга – а.н П.Баярсайхан

2 comments:

  1. Барилдааны мэдээ, дүйзийг аймгийн ахлах гарын даа, Эрдэнэхайрхан сумын МАН-ын хорооны дарга Х.Жанчивдоржоос авч нийтлэв.

    ReplyDelete
  2. зургийг:https://www.facebook.com/darmaabazar.azjargal?fref=ts

    ReplyDelete