Tuesday, February 03, 2015

Алдархааны 2 начны нэрэмжит өсвөрийн барилдаан

Алдархаан сумын харьяат улсын начин Б.Бадамсүрэн, Л.Лхаа-Очир нарын нэрэмжит Өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг 2 начны суралцаж төгссөн Улиастай сумын бүрэн дунд IV сургуулиас зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Уг барилдааныг 2 начны багш, тус сургуулийн бөхийн дасгалжуулагч, ЗаҮБХ-ны н.б.д, аймгийн заан Л.Баттөр анх санаачлан зохион байгуулж байсан бөгөөд одоо 2 начны оролцоо дэмжлэгтэйгээр барилдааны хэлбэр агуулга, нэр хүнд нь илүү ихээр өсөн нэмэгдэж, өсвөрийн бөхчүүдийн хүсэн хүлээдэг уралдаан, тэмцээн болтлоо өргөжин тэлсэн байна.

Шинэ оны анхны барилдаан өчигдөр /2015.02.02/ аймгийн БТСГ-ын спорт танхимд болов. Бөхийн төрлийн болон бусад спорт тоглоомын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, уралдаанууд болох гэж буй учир барилдаанд олон сумдын бөхчүүд оролцов. 4 насны ангилалд нийт 126 шандастан уран мэхийг уралдуулав.

10-12 насны ангилалд 14 бөх барилдсанаас:
Түрүү: Б.Тэмүүжин /Цэцэн-Уул сум/
Үзүүр: Б.Баттэнгэр /Чандмань-Эрдэнэ ҮЛС/
Шөвөг: П.Даваабаатар /Дэвшил сургууль/, Н.Наадам /Баянхайрхан сум/

13-14 насны ангилалд 48 бөх барилдсанаас:
Түрүү: Н.Оюунбаатар /Баянхайрхан сум/
Үзүүр: Ш.Бүрэнбаяр /Чандмань-Эрдэнэ ҮЛС/
Шөвөг: Б.Гэрэлт-Од /Дөрвөлжин сум/, П.Хаш-Эрдэнэ /Идэр сум/

15-16 насны ангилалд 40 бөх барилдсанаас:
Түрүү: Б.Пүрэв-Очир /Баянхайрхан сум/
Үзүүр: Т.Мөнхтэс /Тэс сум/
Шөвөг: М.Билгүүн /Завханмандал сум/, Б.Даваажав /IV сургууль/

17-18 насны ангилалд 24 бөх барилдсанаас:
Түрүү: Л.Дарамрагчаа /Их-Уул сум/
Үзүүр: М.Сайннямбуу /Цэцэн-Уул сум/
Шөвөг: Б.Нямжав /Цэцэн-Уул сум/, Б.Цэнд-Аюуш /Жавхлант ЦС/

1 comment: