Monday, April 14, 2014

“Аваргын Адислал” барилдаанд у.г Гончигдамба хоёр дахиа түрүүлэв

Завхан аймгаас төрөн гарсан Монгол Улсын Аваргуудын нэрэмжит “Аваргын Адислал” бөхийн баярыг ЗаҮБХ-ноос санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн бөхийн баярын барилдаан 4 дүгээр сарын 11-13-ны хооронд болов.

Завхан нутгаас Даншигийн аварга цолтон хоёр, Ардын засгийн жилүүдэд нэг аварга цолтон төрөн гарсан байдаг. Тодруулбал: Сайн ноён аймгийн Далай вангийн хушуу, одоогийн Идэр сумын харьяаны бөх “Зайсан” хэмээх Намжилжав, Дашжав нар нь Даншигийн даян аварга цолтой бөхчүүд юм. Ардын хувьсгалын жилүүдэд хуучнаар Сайн ноён аймгийн Баатар вангийн хушуу, одоогийн Тосонцэнгэл сумын харьяаны бөх “Цэргийн” хэмээх Шагж 1930 оны АХ-ын ойн баяр наадамд 10 даван түрүүлж БНМАУ-ын Аварга цолонд хүрсэн. Түүнчлэн АХ-ын жилүүдэд Завхан нутгаас Арслан цолтон 3, Гарди цолтон мөн 3 гэхчлэн Монгол бөхийн бүхий л цолтон төрөн гарсан нь Очирваанийн орныг “Монгол бөхийн голомт нутаг”-уудын нэг болохыг бэлхнээ нотлон буй ажгуу...

“Аваргын Адислал” бөхийн баярын улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд улсын гарди Б.Гончигдамба, аймгийн хурц арслан Т.Баттөмөр, аймгийн арслан Л.Лха-Очир, Ж.Сүхбат, Ш.Пүрэвгарди нарын тэргүүтэй хүчит 64 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдахад:

Түрүү: Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА

Үзүүр: Алдархаан сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх аймгийн арслан Лхагваагийн ЛХА-ОЧИР

Их шөвөгт: Баянтэс сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх аймгийн арслан Шархүүгийн ПҮРЭВГАРДИ., Отгон сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээний бөх аймгийн харцага Төрмөнхийн БЭГЗСҮРЭН нар шалгаран барилдав.

Хоёрын даваа
1. у.г Б.Гончигдамба – с.н Г.Чойжамц
2. а.х.а Т.Баттөмөр – а.х Б.Ариунбат
3. а.а Л.Лха-Очир – с.з С.Батбаатар
4. а.а Ж.Сүхбат – с.з Д.Ариунбат
5. а.а Ш.Пүрэвгарди – с.з Б.Мөнхбаасан
6. а.з Б.Шаравнямбуу – с.з М.Балжинням
7. а.з М.Батбаяр /тойрог, а.н.н / с.з Л.Равжинсүрэн
8. а.з Д.Бат-Өлзий /тойрог/с.з М.Өсөхбаяр
9. а.з С.Даваасүрэн /тойрог/ – с.з Цамбагарав
10. а.з Г.Батцэрэн /тойрог/ – с.з Ш.Болдбаатар
11. а.х Т.Бэгзсүрэн – с.з Ж.Ренчиндорж
12. а.х Ш.Чинтулга – с.з Б.Дагва
13. а.н.н Б.Даваадорж – с.з Г.Анхбаяр
14. а.н Э.Сумьяабазар – а.н Б.Чимэдвандан /тойрог/
15. а.н Т.Ганзаяа – а.н П.Баярсайхан /тойрог/
16. а.н З.Хангалбаатар /тойрог/ – а.н Г.Сүхбаатар /тойрог/
Гурвын даваа
1. у.г Б.Гончигдамба – а.з Д.Бат-Өлзий
2. а.х.а Т.Баттөмөр – а.з М.Батбаяр
3. а.а Л.Лха-Очир – с.з Цамбагарав
4. а.а Ж.Сүхбат – а.н П.Баярсайхан
5. а.а Ш.Пүрэвгарди – а.н З.Хангалбаатар
6. а.з Б.Шаравнямбуу – а.х Ш.Чинтулга
7. а.з Г.Батцэрэн – а.н.н Б.Даваадорж
8. а.х Т.Бэгзсүрэн – а.н Б.Чимэдвандан

Дөрвийн даваа
1. у.г Б.Гончигдамба – а.н.н Б.Даваадорж
2. а.х.а Т.Баттөмөр – а.х Т.Бэгзсүрэн
3. а.а Л.Лха-Очир – а.з Б.Шаравнямбуу
4. а.а Ж.Сүхбат а.а Ш.Пүрэвгарди

Тавын даваа
1. у.г Б.Гончигдамба – а.х Т.Бэгзсүрэн
2. а.а Л.Лха-Очир – а.а Ш.Пүрэвгарди

Зургаагийн даваа
1. у.г Б.Гончигдамба – а.а Л.Лха-Очир

Мэдээг нэгтгэсэн: ЗаҮБХ-ны дэд тэргүүн, ААБТайлбарлагч U.N.S 

2 comments:

  1. Энэхүү барилдааныг дэмжиж, ЗаҮБХ-той хамтран ажилласан нийт бөхийг дэмжигч олонд баяр талархлаа илэрхийлж байна.

    ReplyDelete
  2. Шинэ цагт Завхан нутгаас АВАРГА цолтон төрөхийн бэлэгдлийг ерөөсөн энэхүү барилдааныг гурван гарди маань ямагт дэмжин ажиилаж байгаа билээ.

    Тухайлбал: Даншигийн аваргуудын нэрэмжит хөдөөгийн хүчтэн барилдааныг Ц.Цэрэнпунцаг гардийн үүсгэн байгуулсан Жем интернейшнл групп ивээн тэтгэн явуулсан болно. Тэгвэл М.Баяржавхлан гарди өнгөрсөн жилийн барилдаан хийгээд Шагж аваргын хөшөөнд 10 сая төгрөгийг хандивлаж, энэ жилийн барилдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцов. Отгон гарди Б.Гончигдамба энэ барилдаанд 2 дахиа түрүүлэв...

    ReplyDelete