Sunday, April 13, 2014

“Хөдөөгийн хүчтэн-2014” АШБарилдаан /Завхан/

Завхан аймгаас төрөн гарсан Монгол Улсын Аваргуудын нэрэмжит “Аваргын Адислал” бөхийн баярын “Хөдөөгийн хүчтэн-2014” Аймгийн аварга шалгаруулах барилдаан 04 дүгээр сарын 11-12-нд болж өнгөрлөө.
Энэ жилийн барилдаанд бүс бүс /Сумдыг Отгонтэнгэрийн, Зүүн, Говийн, Хангайн, Хойд гэсэн 5 бүсэд хувааж, бүсийн Хөдөөгийн хүчтэн тойргийн барилдааныг 2014.01.18-2014.02-24-ний хооронд зохион байгуулсан болно/-ээс шалгарсан шилдэг 29 бөх оролцов.

29 бөхийг гурван хэсэгт хуваан тойргоор барилдуулав. Хэсэг бүрээс эхний 5-аар шалгарсан 15 бөх Шигшээ барилдаанд оролцох эрхээ авч, дахин тойргийн журмаар барилдав. Шигшээ барилдааныг даваа үнэлэх журмаар явуулсан бөгөөд Шигшээ барилдаанд шалгарсан амжилтыг нь 40.0 төгрөгөөр үнэлж, дээр нь нэг даваа бүрийг 10.0 төгрөгөөр үнэлсэн болно /Ж=нь: 13 даваатай бөх, суурь 40.0+давааны 130.0, нийт 180.0 төг...г.м/. Бүс бүсээс шалгаран оролцсон нийт хөдөөгийн хүчтэнүүддээ ЗаҮБХ-ноос гарын бэлэг гардуулж, мөнгөн шагналаар урамшуулав.

"Хөдөөгийн хүчтэн-2014” ААШБарилдаан:
Шигшээ Барилдаанд:
1-р байр: сумын заан Ганболдын АНХБАЯР /13:1, Цэцэн-Уул сум/
2-р байр: аймгийн харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА /12:2, Алдархаан сум/
3-р байр: аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН /11:3, Дөрвөлжин сум/
4-р байр: аймгийн начин Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР /11:3, Алдархаан сум/
5-р байр: сумын начин Гомбожавын Чойжамц /8:6 Түдэвтэй сум/

/а.н З.Хангалбаатар, Д.Баярсайхан, с.з Г.Анхбаяр нар Хөдөөгийн хүчтэн барилдаанд 4 дэх удаагаа оролцон барилдаж, мөн дөрөв дэх удаагаа аймгаа төлөөлөн баруун бүсэд барилдах эрхээ авав. Харин а.х Ш.Чинтулга 2 дахь удаагаа, с.н Г.Чойжамц анхны удаагаа оролцон барилдав./

5 дугаар сарын 16-18-нд Увс аймагт болох Баруун бүсийн “Хөдөөгийн хүчтэн-2014” АШБарилдаанд оролцох эрхээ авсан 5 бөхөд Идэр сумын ЗДТГ, ИТХ-аас “Даншигийн Аваргуудын өлгий нутгийн шагнал”-ыг олгов /Үүнд: өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал (50.0-100.0 төг)/.

Завхан аймгийн Хөдөөгийн хүчтэнүүд Баруун бүсийн АШБарилдаанд: 2011 оны Ховдод болсон анхны барилдаанд дэд байр, 2012 оны Баян-Өлгийн барилдаанд дахин дэд байр, өнгөрсөн жилийн аймагтаа болсон барилдаанд тэргүүн байрыг тус тус эзэлсэн билээ. Ийнхүү баруун бүс нутгаа төлөөлж гурван жил дараалан УАШБ-нд оролцоод байгаа болно.
“А” хэсгийн барилдаан 
 “В” хэсгийн барилдаан 
“С” хэсгийн барилдаан
Мэдээг нэгтгэсэн: ЗаҮБХ-ны дэд тэргүүн, ААБТайлбарлагч U.N.S

2 comments:

  1. Хөдөөгийн хүчтэнүүддээ баруун бүсэд дахин түрүүлж, түрүү жилийн амжилтаа давтахыг хүсье

    ReplyDelete
  2. Ш.Чинтулга анддаа баяр хүргэе

    ReplyDelete