Sunday, March 30, 2014

“Засагт ханы Завхан” бөхийн дэвжээний барилдаанд а.а Лха-Очир түрүүллээ

“Засагт ханы Завхан” бөхийн дэвжээний барилдаан /2014.03.30/ өнөөдөр МБӨ-нөө болов. Энэ сарын барилдааныг Дархан-Уул аймаг дахь Нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулав. Барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 56 бөх зодоглосноос:

Түрүү: Алдархаан сумын харьяат, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх аймгийн арслан Лхагваагийн ЛХА-ОЧИР

Үзүүр: Тосонцэнгэл сумын харьяат, Хүч СХ, “Асар-Өргөө” ХХК–ийн бөх улсын өсөх идэр начин Шүхэртийн УЛАМБАЯР

Их шөвөгт: Түдэвтэй сумын харьяат, “Ойгон нуур энерги ХХК-ийн бөх аймгийн заан Баянмөнхийн ШАРАВНЯМБУУ., Их-Уул сумын харьяат, ЗХ-ний 017-р анги, “Идэр Андууд” ХХК-ийн бөх сумын заан Батцэнгэлийн ЧИМЭДВАНДАН нар шалгаран барилдав.

Гурвын даваа:
1. у.н Ш.Уламбаяр а.н Ш.Галбадрах
2. а.а Л.Лха-Очир – с.з Ж.Шийравжамц
3. а.а Г.Баасандорж – с.з М.Амарсанаа
4. а.а Ш.Пүрэвгарди а.н Б.Сосорбурам
5. а.з Б.Шаравнямбуу – а.н Ч.Мөнхтогтох
6. а.х Т.Бэгзсүрэн – а.н.н Б.Даваадорж
7. с.з Б.Чимэдвандан – с.з Т.Хайдавдорж

Дөрвийн даваа:
1. у.н Ш.Уламбаяр Гоц мөргөв
2. а.а Л.Лха-Очир – с.з М.Амарсанаа
3. а.а Ш.Пүрэвгарди – с.з Б.Чимэдвандан
4. а.з Б.Шаравнямбуу – а.х Т.Бэгзсүрэн

Тавын даваа:
1. у.н Ш.Уламбаяр а.з Б.Шаравнямбуу
2. а.а Л.Лха-Очир – с.з Б.Чимэдвандан

Зургаагийн даваа:
1. у.н Ш.Уламбаяр а.а Л.Лха-Очир

1 comment:

  1. а.з Б.Бадамсүрэн с.з Шийравжамцад, а.н.н П.Батсүх с.з Чимэдванданд тус тус хоёрт унав...

    ReplyDelete