Friday, March 28, 2014

ШАГЖ аваргын нэрэмжит барилдаанд у.г Гончигдамба 3 дахиа түрүүлэв

“Цэргийн” хэмээх ШАГЖ аваргын нэрэмжит барилдаан /2014.03.26/ их бөхийн төрсөн нутаг болох Тосонцэнгэл суманд зохион байгуулагдав. Анхны барилдааныг Завхан аймгийн ҮБХ-ноос санаачлан 2012.05.05-нд төрсөн нутагт нь зохион байгуулж байсан билээ. Харин энэ удаагийн барилдааныг Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас зохион байгуулав.

Анхны болон өнгөрсөн он /2013.04.10/-д болсон Шагж аваргын нэрэмжит “Аваргын адислал” бөхийн барилдаанд улсын гарди Гончигдамба дараалан түрүүлээд байсан билээ. Харин өнөө жилийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА

Үзүүр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Асар-Өргөө” ХХК–ийн бөх улсын өсөх идэр начин Шүхэртийн УЛАМБАЯР

Их шөвөгт: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” бөхийн клуб, “Увс нуур” бөхийн дэвжээ, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээТӨХК-ийн бөх улсын начин Төрөөгийн БААСАНХҮҮ., Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх аймгийн арслан Лхагваагийн ЛХА-ОЧИР нар шалгаран барилдав.

Дөрвийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – с.з С.Доёддорж
2. у.н Ш.Уламбаяр – а.н П.Баярсайхан
3. у.н Т.Баасанхүү – а.н Зоригоо /Тосонцэнгэл/
4. а.х.а Т.Баттөмөр – а.н Т.Ганзаяа
5. а.а Л.Лха-Очир – а.н Ч.Мөнхтогтох
6. а.а Х.Оргилболд – а.н Д.Самдансүрэн
7. а.а Ш.Пүрэвгарди – а.х Т.Бэгзсүрэн
8. а.з Р.Батсүх – а.х Б.Чимэдвандан

Тавын даваа:
1. у.г Б.Гончигдамба – а.н Т.Ганзаяа
2. у.н Ш.Уламбаяр – а.х Т.Бэгзсүрэн
3. у.н Т.Баасанхүү – а.з Р.Батсүх
4. а.а Л.Лха-Очир – а.а Х.Оргилболд

Зургаагийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – а.а Л.Лха-Очир
2. у.н Ш.Уламбаяр – у.н Т.Баасанхүү

Долоогийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.н Ш.Уламбаяр

1 comment:

  1. Бөхийн барилдааны дүйзийг Завхан аймгийн ҮБХ-ны ХЗ-ийн дарга, Аймгийн ахлах гарын даа Х.Жанчивдоржоос авч нийтлэв...

    ReplyDelete