Sunday, March 02, 2014

Эх орончдын өдрийн барилдаанд у.н Пүрэвсайхан түрүүллээ

Монгол улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 93 жил, “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн уламжлалт барилдаан /2014.03.01/ болж өнгөрөв.

Өнгөрсөн жилийн барилдаанд улсын заан Д.Баасандорж түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэн, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар их шөвөгт шалгаран барилдаж байсан билээ.
Харин өнөө жилийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарди  И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Нью прогресс групп”-ын бөх улсын начин Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН

Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Туушин” ХХК-ийн бөх улсын гарди Нямдоржийн ГАНБААТАР 

Их шөвөгт: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд групп”-ын бөх улсын заан Мөнхсайханы ӨСӨХБАЯР., Ховд аймгийн Булган сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх аймгийн заан Доржсүрэнгийн БАДАМГАРАВ нар шалгаран барилдав.

Дөрвийн даваа:
1. у.ав Г.Эрхэмбаяр – а.з Д.Бадамгарав
2. у.ар Х.Мөнхбаатар а.а Ж.Алтаншагай
3. у.г Н.Ганбаатар – а.а Б.Уртбаяр
4. у.г Б.Гончигдамба – а.а Б.Эрдэнэхүү
5. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Бат-Эрдэнэ
6. у.з Б.Батмөнх – а.а О.Хангай  
7. у.х Ө.Бат-Орших – а.а Л.Лха-Очир
8. у.х Т.Мөнгөнцоож – а.а Т.Занданбат
9. у.х Т.Өсөх-Ирээдүй – а.х.а О.Гантулга
10. у.х Н.Батсуурь – у.н Л.Цэрэнтогтох
11. у.х Э.Оюунболд у.н Б.Пүрэвсайхан
12. у.н Ш.Уламбаяр у.н С.Батсуурь
13. у.н П.Ганхүү – у.н М.Эрдэнэбат
14. у.н Л.Гантулга – у.н Н.Батзаяа

Тавын даваа:
1. у.г Н.Ганбаатар – а.а Ж.Алтаншагай
2. у.г Б.Гончигдамба – а.з Д.Бадамгарав
3. у.з М.Өсөхбаяру.н П.Ганхүү
4. у.х Ө.Бат-Орших – а.х.а О.Гантулга
5. у.х Т.Мөнгөнцоож – у.н Л.Гантулга
6. у.н Ш.Уламбаяр у.н Л.Цэрэнтогтох
7. у.н Б.Пүрэвсайхан а.а О.Хангай  

Зургаагийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – Гоц мөргөв
2. у.з М.Өсөхбаяр – у.н Ш.Уламбаяр
3. у.х Ө.Бат-Орших а.з Д.Бадамгарав
4. у.н Л.Гантулга у.н Б.Пүрэвсайхан  

Долоогийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – а.з Д.Бадамгарав
2. у.з М.Өсөхбаяр – у.н Б.Пүрэвсайхан  

Наймын даваа:
1. у.г Н.Ганбаатар у.н Б.Пүрэвсайхан  

4 comments:

  1. ХОЁРЫН ДАВАА:

    1. Г.Эрхэмбаяр у.ав – Г..Ганбаатар с.з
    2. Х.Мөнхбаатар у.а - Т.Хайдавдорж с.з
    3. И.Доржсамбуу у.г - Д.Бат-Эрдэнэ с.з
    4. Н.Ганбаатар у.г - Б.Чимэдвандан с.з
    5. Б.Гончигдамба у.г - Э.Даш с.з
    6. Д.Баасандорж у.з - У.Береке а.н
    7. М.Өсөхбаяр у.з –Т.Ганзаяа а.н
    8. Б.Батмөнх у.з -Л.Отгонбаатар а.н
    9. Б.Соронзонболд у.з – Б.Даваа-Очир а.н
    10. Ө.Бат-Орших у.х – Г.Болдгэрэл а.н
    11. Т.Мөнгөнцоож у.х – Ц.Мөнхбаяр а.н
    12. Т.Өсөх-Ирээдүй у.х - Д.Анар а.н
    13. Г.Алтангэрэл у.х - Б.Энхсайхан ц.н
    14. Н.Батсуурь у.х – Т.Аззаяа а.н
    15. Э.Оюунболд у.х - Б.Тайван а.н
    16. Э.Энхбат у.н - П.Даваадорж а.н
    17. Ц.Лхагвасүрэн у.н - Х.Гантулга а.н
    18. Ш.Уламбаяр у.н - О.Түмэндэмбэрэл а.н
    19. Ш.Жаргалсайхан у.н –Б.Мөнхбат а.н
    20. Н.Бүрэнбаатар у.н -Ц.Адъяа а.н
    21. П.Ганхүү у.н – Ц.Хадбаатар а.н
    22. Л.Гантулга у.н – О.Батжаргал а.н
    23. Н.Батзаяа у.н -П.Батсүх а.н
    24. М.Эрдэнэбат у.н -Б.Төмөрбаатар а.х
    25. С.Батсуурь у.н – П.Жаргалсайхан а.х
    26. Б.Пүрэвсайхан у.н –Б.Идэрбилгүүн а.х
    27. Л.Цэрэнтогтох у.н –М.Хаш-Эрдэнэ а.х
    28. О.Гантулга а.х.а –Б.Төрмагнай а.х
    29. Т.Занданбат а.а –Д.Мөнхболд а.х
    30. Б.Хашбат а.а –Б.Бат-Өлзий а.х
    31. Л.Шинэбаатар а.а –А.Отгонбаатар а.х
    32. Б.Баатарцол а.а –Ш.Мөнх-Од а.х
    33. Бо.Батжаргал а.а –С.Золбаяр а.х
    34. Л.Лха-Очир а.а –Б.Зоригтбаатар а.х
    35. П.Мөнхбат а.а –Д.Тогтохжаргал а.х
    36. С.Ерөөлт а.а –М.Даваасүрэн а.з
    37. О.Хангай а.а –Б.Мөнх-Эрдэнэ а.з
    38. Д.Цэрэндаваа а.а – Д.Бадамгарав а.з
    39. Н.Ганзориг а.а –Б.Батзориг а.з
    40. Б.Бат-Эрдэнэ а.а -Р.Анхбаатар а.з
    41. Б.Батдорж а.а - Х.Алтансүх а.з
    42. Ш.Дарханбат а.а –Ч.Энхзаяа а.з
    43. Б.Серик а.а –Д.Дарханбаатар а.з
    44. Б.Эрдэнэхүү а.а –М.Батцэнгэл а.з
    45. Н.Батсайхан а.а –Ж.Дагва-Очир а.з
    46. Ж.Галбадрах а.а –Б.Амбасэлмаа а.з
    47. А.Давааням а.а –Б.Эрдэнэбаяр а.з
    48. Ч.Батчулуун а.а –Л.Батзориг а.з
    49. З.Наранбаатар а.а – М.Бадарч а.а
    50. Б.Ганхуяг а.а –Б.Мижидсүрэн а.а
    51. Т.Сүрэнжав а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а
    52. М.Еркебулан а.а –Г.Ганцоож а.а
    53. П.Пүрэвсүрэн а.а – Ж.Алтаншагай а.а
    54. Б.Хишигбаатар а.а –А.Саруулсайхан а.а
    55. Б.Бат-Амгалан а.а– С.Ариунбилэг а.а
    56. Б.Уртбаяр а.а– Д.Тангад а.а

    ReplyDelete
  2. ГУРВЫН ДАВАА:

    1. Г.Эрхэмбаяр у.ав -Б.Эрдэнэбаяр а.з
    2. Х.Мөнхбаатар у.а -Б.Батзориг а.н
    3. Н.Ганбаатар у.г -А.Саруулсайхан а.а
    4. Б.Гончигдамба у.г -Д.БатЭрдэнэ с.з
    5. М.Өсөхбаяр у.з -У.Береке а.н
    6. Б.Батмөнх у.з -А.Отгонбаатар а.н
    7. Б.Соронзонболд у.з -Б.Уртбаяр а.а
    8. Ө.Бат-Орших у.х -Б.Серик а.а
    9. Т.Мөнгөнцоож у.х -Т.Сүрэнжав а.а
    10. Т.Өсөх-Ирээдүй у.х -М.Бадарч а.а
    11. Н.Батсуурь у.х -Б.Бат Амгалан а.а
    12. Э.Оюунболд у.х -Б.Бат Өлзий а.х
    13. Э.Энхбат у.н -Т.Занданбат а.а
    14. Ш.Уламбаяр у.н -Б.Энхсайхан ц.н
    15. Ш.Жаргалсайхан у.н -Ж.Алтаншагай а.а
    16. П.Ганхүү у.н -Б.Баатарцол а.а
    17. Л.Гантулга у.н -Ц.Адъяа.н
    18. Н.Батзаяа у.н -Д.Тогтохжаргал а.х
    19. М.Эрдэнэбат у.н - Ш.Дарханбат а.а
    20. С.Батсуурь у.н -С.Амбасэлмаа а.н
    21. Б.Пүрэвсайхан у.н - М.Еркебулан а.а
    22. Л.Цэрэнтогтох у.н - С.Ерөөлт а.а
    23. О.Гантулга а.х.а - Х.Гантулга а.н
    24. Бо.Батжаргал а.а – Д.Бадамгарав а.з
    25. Л.Лха-Очир а.а - Л.Батзориг а.з
    26. О.Хангай а.а - Б.Ганхуяг а.а
    27. Б.Бат-Эрдэнэ а.а– Н.Батсайхан а.а
    28. Б.Батдорж а.а - Б.Эрдэнэхүү а.а

    ReplyDelete
  3. Тус намаас уран барилдааны шагнал гардуулсан бөгөөд шагналын эздээр Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Булган сумын харьяат аймгийн заан Д.Бадамгарав нар тодорлоо. О.Хангай арслангийн хувьд аймгийн начин Н.Мягмар, аймгийн заан Б.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Б.Ганхуяг, улсын заан Б.Батмөнх нараар дөрөв даваад тавын даваанд энэ барилдааны түрүү бөх улсын начин Б.Пүрэвсайхантай тунаж өвдөг шороодсон бол аймгийн заан Д.Бадамгаравын хувьд аймгийн начин Т.Түвшинтулга, аймгийн арслан Д.Цэрэндаваа, аймгийн арслан Бо.Батжаргал, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ө.Бат-Орших нараар зургаа давж их шөвгийн дөрөвт улсын цолтонгуудтай шалгаран үлдэж тус барилдааны үзүүр бөх улсын гарьд Н.Ганбаатарт тахим буулгасан юм.
    Мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох, даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяндорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, М.Мөнгөн, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Х.Мөнхбаатар нарт хүндэтгэл үзүүлэв.

    ReplyDelete
  4. Ийнхүү 2014 оны Эх орончдын өдөр"-ийн барилдаанд улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 3, улсын заан 4, улсын харцага 7, улсын начин 13, аймгийн арслан 39, аймгийн заан 16, аймгийн харцага 20, аймаг цэргийн начин 74, сумын заан 36 барилдсан.


    www.undesniibukh.mn

    ReplyDelete