Wednesday, October 23, 2013

“Начин” цолны хүндэтгэлийн барилдааны товчоон /6 удаагийн/

Улсын цолны босго Монгол улсын НАЧИН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдааны товчооныг өөрийн хувийн архиваас нэгтгэн хүргэж байна. Энд уг барилдаанд түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг тухайн үед барилдаж байсан цолоор нь бичив. Дурдахул:
 
Анхны барилдаан /2007.11.10/
128 бөх зодоглосноос, өсөх идэр начин Г.Эрхэмбаяр /у.ав/ түрүүлж, улсын начин Ж.Бат-Эрдэнэ /у.г/ үзүүрлэн, улсын харцага Н.Ганбаатар /у.г/, улсын начин Т.Өсөх-Ирээдүй /у.х/ нар их шөвөгт шалгаран барилдаж байсан байна.
 
Хоёр дахь барилдаан /2008.11.16/
“Мустанг” клубын 10 жилийн ойд зориулсан уг барилдаанд 128 бөх зодоглосноос, улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, улсын начин Т.Өсөх-Ирээдүй /у.х/ үзүүрлэн, улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Л.Пүрэвжав нар их шөвөгт.,
 
Гурав дахь барилдаан /2010.01.03/
“Сонголт” групп /Хабул бренд/-тэй хамтран зохион байгуулсан уг барилдаанд 128 бөх зодоглосноос, улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Л.Пүрэвжав үзүүрлэн, улсын заан Д.Рагчаа /у.г/, улсын начин Ду.Батбаяр нар их шөвөгт.,
 
Дөрөв дэх барилдаан /2010.11.14/
128 бөх зодоглосноос, улсын харцага Л.Пүрэвжав түрүүлж, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба /у.з/ үзүүрлэн, өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй /у.х/, аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар их шөвөгт.,
 
Тав дахь барилдаан /2011.11.12/
Шихихутаг хууль зүйн ДС-ийн 20 жилийн ойд зориулсан уг барилдаанд 128 бөх зодоглосноос, улсын харцага А.Цацабшир түрүүлж, улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэн, улсын начин Д.Лхагвадорж, аймгийн арслан Б.Батхуяг нар их шөвөгт.,
 
Зургаа дахь барилдаан /2012.11.11/
“Ситико Аудит” ХХК-ийн 15 жил, “Бизкон Аудит” ХХК-ийн 10 жилийн ойд зориулсан уг барилдаанд 224 бөх зодоглосноос, аймгийн арслан Н.Батсуурь /у.х/ түрүүлж, улсын заан Д.Баасандорж үзүүрлэн, өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин П.Ганхүү нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байсан байна.
 
Харин долоо дахь удаагийн барилдаан 2013.10.27-нд болно. Уг барилдааныг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “ДЦС-4” ТӨХК-ийн 30 жилийн ойн барилдаантай хамтатган зохион байгуулна.
 
ЖИЧ: Өмнө дээрхи барилдааны тухай тэмдэглэлийг нийтлэхдээ 4 барилдааныг дунд шөвгийн дүйзтэй нь онцлон нийтлэж байв. Сонирхон үзэхүл: http://jalkhanz.blogspot.com/2011/11/blog-post_11.html

2 comments:

  1. Дорноговь аймгийн Сайншанд хотод Хан Баянзүрх хайрханы хишиг барилдаан 10-р сарын 18-ны өдөр боллоо. Хишиг барилдаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага А.Цацабшир, Э.Оюунболд, улсын начин Н.Батзаяа, А.Батмөнх нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 52 бөх зодоглож хүчийг үзсэнээс Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Завхан дэвжээний бөх аймгийн заан Б.Бадамсүрэн түрүүлж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх улсын начин А.Батмөнх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Хутагтын хүчтэн дэвжээний бөх улсын харцага А.Цацабшир, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболд нар шалгаран үлдэв.

    ХОЁРЫН ДАВАА
    1. Б.Батмөнх у.з - Ц.Намнансүрэн с.з
    2. А.Цацабшир у.х - Б.Бат-Эрдэнэ с.з
    3. Э.Оюунболд у.х -Б.Ууганбаяр с.з
    4. Н.Батзаяа у.н - Г.Доржжигжид с.з
    5. А.Батмөнх у.н - Э.Даваасүрэн с.з
    6. Ё.Эрдэнэжаргал а.а - П.Доржрагчаа с.з
    7. Н.Ганзориг а.а - Б.Анхбат с.з
    8. Д.Энхбат а.а - Д.Бат-Эрдэнэ а.н
    9. Ч.Батчулуун а.а -Д.Тогтохжаргал а.х
    10. Н.Жаргалбаяр а.а - Б.Гончигтавхай а.з
    11. Г.Ганжад а.а - Н.Золбоо а.з
    12. Ц.Чинзориг а.а -Б.Батзориг а.з
    13. Х.Оргилболд а.а - . Б.Бадамсүрэн а.з

    ГУРВЫН ДАВАА
    1. Б.Батмөнх у.з - гоц мөргөв
    2. А.Цацабшир у.х -Н.Золбоо а.з
    3. Э.Оюунболд у.х -Н.Ганзориг а.а
    4. Н.Батзаяа у.н - Ё.Эрдэнэжаргал а.а
    5. А.Батмөнх у.н - Ц.Чинзориг а.а
    6. Д.Энхбат а.а - Б.Бадамсүрэн а.з
    7. Ч.Батчулуун а.а -Н.Жаргалбаяр а.а

    ДӨРВИЙН ДАВАА
    1. Б.Батмөнх у.з - Б.Бадамсүрэн а.з
    2. А.Цацабшир у.х -гоц мөргөв
    3. Э.Оюунболд у.х -Ч.Батчулуун а.а
    4. Н.Батзаяа у.н -А.Батмөнх у.н

    ТАВЫН ДАВАА
    1. А.Цацабшир у.х - Б.Бадамсүрэн а.з
    2. Э.Оюунболд у.х - А.Батмөнх у.н

    ЗУРГААГИЙН ДАВАА
    1. А.Батмөнх у.н - Б.Бадамсүрэн а.з


    Эх сурвалж: www.undesniibukh.mn

    ReplyDelete
  2. Энэ сарын 18-ны өдөр Сайншанд хотод Хан Баянзүрх уулын тахилга наадам болж аймгийн заан Б.Бадамсүрэн түрүүлсэн бол маргааш нь буюу 19-ний өдөр Замын-Үүдэд Замын-Үүдийн гаалийн 90 жилийн ойн барилдаан боллоо. Тус барилдаанд улсын харцага А.Цацабшир, Э.Оюунболд, улсын начин Н.Батзаяа, А.Батмөнх нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 32 бөх зодоглолоо. Барилдааны түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх улсын залуу харцага Э.Оюунболд тодорч, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээ, Арси, Эрси компаний бөх улсын начин Н.Батзаяа үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Хутагтын хүчтэн дэвжээний бөх улсын харцага А.Цацабшир, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн арслан Н.Жаргалбаяр нар шалгаран үлдэв.



    Эх сурвалж: www.undesniibukh.mn

    ReplyDelete