Friday, November 11, 2011

“Начин” цолны хүндэтгэлийн барилдааны товчоон

Улсын цолны босго Монгол улсын НАЧИН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдааныг уламжлал болгон байгуулаад 5 дахь жилтэйгээ золгож байна.

Начин цолны хүндэтгэлийн барилдааныг тухайн жилд төрийнхөө их баяр наадамд тав даван Монгол улсын начин цолонд хүрсэн шинэ залуу начингуудтайгаа хамтран зохион байгуулдаг билээ.

Ингээд өөрийн архивт буй мэдээнд тулгуурлан энэхүү барилдааны түүхийг эргэн харахул:

Анхны барилдаан /2007.11.10/-нд өсөх идэр начин Гунаажавын Эрхэмбаяр /у.ар/ түрүүлэн, у.н Жанцангийн Бат-Эрдэнэ /у.г/ үзүүрлэж, у.н Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй /у.х/, у.х Нямдоржийн Ганбаатар /у.г/ нар их шөвөгт шалгарч байв.

/Тод: Анхны барилдаанд түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт шалгарч байсан бөхчүүд дөрвүүлээ цолоо ахиулсан байна/

*** *** ***

Хоёр дахь барилдаан /2008.11.16/-ыг “Мустанг” клубтэй хамтран зохион байгуулсан. Энэхүү барилдаанд, у.ар Д.Ганхуяг, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, у.х Т.Мөнгөнцоож, Л.Пүрэвжав, М.Батжаргал, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:

Тавын даваа:

1. у.г Н.Ганбаатар – у.з Д.Амгаланбаатар

2. у.з Д.Рагчаа – у.х Л.Пүрэвжав

3. у.х Ө.Даваабаатар – у.н А.Цацабшир /у.х/

4. у.н Г.Эрхэмбаяр /у.ар/ – у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/

Зургаагийн даваа:

1. у.з Д.Амгаланбаатар – у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/

2. у.х Л.Пүрэвжав – у.х Ө.Даваабаатар

Долоогийн даваа:

1. у.х Ө.Даваабаатар – у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/

/ Тод: Их шөвөгт үлдсэн 4 бөхийн 3 нь даян аварга А.Сүхбатын шавь байлаа/

*** *** ***

Гурав дахь барилдаан /2010.01.03/-ыг “Сонголт” групп /Хабул бренд/-тэй хамтран зохион байгуулж байв. Энэхүү барилдаанд, у.ар Д.Азжаргал, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Д.Баасандорж /у.з/, Д.Батболд, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй бөхчүүд барилдсанаас:

Тавын даваа:

1. у.ар Д.Азжаргал у.н Ж.Бат-Эрдэнэ /у.г/

2. у.з Д.Рагчаа у.х Д.Баасандорж /у.з/

3. у.х Л.Пүрэвжав а.а Ч.Баянмөнх /у.н/

4. у.х Д.Батболд у.н Ду.Батбаяр

Зургаагийн даваа:

1. у.ар Д.Азжаргал у.н Ду.Батбаяр

2. у.з Д.Рагчаа у.х Л.Пүрэвжав

Долоогийн даваа:

1. у.ар Д.Азжаргал у.х Л.Пүрэвжав

/Тод: Уран барилдааны тусгай шагналыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат ХААИС-ийн оюутан, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, "Монгол буйдан" компанийн бөх а.а Амарын Батмөнх /у.н/-д олгож байв/

*** *** ***

Дөрөв дэх барилдаан /2010.11.14/-ыг шинэ залуу начингуудтайгаа хамтран МҮБХ зохион байгуулж байв. Энэхүү барилдаанд, у.ар Д.Ганхуяг, у.з Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Д.Баасандорж /у.з/, у.н И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ц.Цогтжаргал, Т.Өсөх-Ирээдүй /у.х/, Ж.Отгонбаяр нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:

Тавын даваа:

1. у.з Б.Соронзонболд – а.а Б.Эрдэнэхүү

2. у.х Л.Пүрэвжав – а.а С.Батсуурь /у.н/

3. у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ – у.н Н.Батзаяа

4. у.н Д.Лхагвадорж – ц.х.а Ч.Санжаадамба /у.з/

Зургаагийн даваа:

1. у.х Л.Пүрэвжав – а.а Б.Эрдэнэхүү

2. у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ – ц.х.а Ч.Санжаадамба /у.з/

Долоогийн даваа:

1. у.х Л.Пүрэвжав – ц.х.а Ч.Санжаадамба /у.з/

Шихихутаг хууль зүйн сургуулийн 20 ойн нэрэмжит Монгол улсын НАЧИН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өнөөдөр 15 цагаас МБӨ-нд болно.

1 comment:

  1. Anonymous11/11/2011

    mash sonirholtoi statistik bn. thanks

    ReplyDelete