Friday, September 06, 2013

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс төрсөн АЛДАРТНУУД

Чөлөөтийн баг тамирчид: 1967 оны Делигийн ДАШТ-ээс 2012 оны Стратконагийн ДАШТ-ний хооронд 4 алт, 15 мөнгө, 20 хүрэл, нийтдээ 39 медаль хүртсэн нь Олимпийн төрөлд багтдаг спортын оргил амжилт юм. Манай баг тамирчид энэ удаагийн буюу Унгар улсад 4 дэх удаагаа зохиогдох гэж буй ДАШТ-ээс медалийн хур буулгаж, дээрхи тоог нэмэн зузаална гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Ингээд ДАШТ-ний алдартнуудыг он дарааллаар нь хүргэж байна.

Алтан медальтнууд: 

1. Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) - 62кг
2. Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) - 62кг
3. Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) - 100кг
4. Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ) - эм: 59кг

Мөнгөн медальтнууд: 

1. Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) - 48кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) - 100кг
3. Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) - 57кг
4. Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) - 100кг
5. Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) - 68кг
6. Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) - 68кг
7. Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) - 82кг
8. Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) - 62кг
9. Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) - 68кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) - 58кг
11. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) - 60кг
12. Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) - 55кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани) – эм: 72 кг
14. Даваасүхийн Отгонцэцэг (2011 он, Стамбул, Турк) – эм:51кг
15. Банзрагчийн Оюунсүрэн (2011 он, Стамбул, Турк) – эм:67кг     
    
Хүрэл медальтнууд:

1. Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) - 87кг
2. Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) - 74кг
3. Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) - 57кг
4. Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) - 48кг
5. Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) - 68кг
6. Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) - 68кг
7. Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) - 57кг
8. Нанзадын Бүргэдээ (1979 он, Скопье, Югослав) - 52кг
9. Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) - 74кг
10. Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) - 62кг
11. Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) - 74кг
12. Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) - 82кг
13. Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) - 57кг
14. Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) - 55кг
15. Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) – эм: 48кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) – эм: 59кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) – эм: 67кг
18. Бадрахын Одончимэг (2009 он, Хернинг, Дани) – эм: 67 кг
19. Очирбатын Насанбурмаа (2011 он, Стамбул, Турк) – эм: 63кг
20. Тунгалагийн Мөнхтуяа (2012 он, Страткона, Канад) – эм: 59кг

3 comments:

  1. ДАШТ Унгар улсад 4 дэх удаа болж байна, тус хотод болсон ДАШТ-нд 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль хүртэж байжээ.

    ReplyDelete
  2. ДАШТ-НД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

    МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГИЙН ДАРГА: - Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж

    АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
    1. МЧБХ-ны ерөнхий менежер Даваажавын Батням, ДАШТ-нд 4 дэх удаа оролцож байна.
    2. Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч - МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Сүхбаатарын Мөнхсүх, ДАШТ-нд анх удаа оролцож байна.

    ШҮҮГЧ:
    1. Баатарын Төмөрбаатар - олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд хоёр дахь удаа шүүгчээр оролцож байна.

    ДАСГАЛЖУУЛАГЧИД:
    1. Буяндэлгэрийн Батбаяр - Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
    2. Бямбаринчингийн Баяраа - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
    3. Зэвэгийн Дүвчин - Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
    4. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар - Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 8 дахь удаа дасгалжуулагчаар
    5. Цэрэнбаатарын Цогтбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар
    6. Оюунбилэгийн Пүрэвбаатар - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар
    7. Цэдэндамбын Энхбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    ЭМЧ:
    1. Чулууны Насанбат - Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч, ДАШТ-нд 3 дахь удаа эмчээр оролцож байна.
    2. Мягмарсүрэнгийн Саранцацрал - Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч, ДАШТ-нд анх удаа оролцож байна.

    ReplyDelete
  3. МӨНГӨН МЕДАЛЬТНУУД:

    16. Э.Сумьяа (2013 Унгар, Будапешт) эм: 51 кг
    17.С.Батцэцэг (2013 Унгар, Будапешт) эм: 63 кг

    ХҮРЭЛ МЕДАЛЬТНУУД:

    21. Г.Мандахнаран (2013 он, Унгар, Будапешт) 66 кг
    22. Т.Мөнхтуяа (2013 он, Унгар, Будапешт) эм: 59 кг
    23. О.Насанбурмаа (2013 он, Унгар, Будапешт) эм: 67 кг
    24. О.Бурмаа (2013 он, Унгар, Будапешт) эм: 72 кг

    ReplyDelete