Thursday, September 05, 2013

Чөлөөтийн баг тамирчид Медалийн буухиаг үргэлжлүүлэхээр...

2013 оны бөхийн Чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ (эр: 43 дахь, эм: 24 дэх) 9-р сарын 16-22-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хот (“Papp Laszlo Sportarena” спорт цогцолборт)-ноо болох гэж байгаа билээ. 

Тэмцээнд оролцох Тамирчдын нэрсийг МЧБХ-ны сайт /http://www.wrestling.mn/post/more/372/-д нийтлэгдсэнээр хүргэж байна.

Эрэгтэй
55 кг:
Эрдэнэбатын Бэхбаяр: ОУХМ, Хүч СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, Залуучуудын дэлхийн аварга, ДАШТ-нд анх удаа оролцож байна, дасгалжуулагч А.Энхээ;
60 кг:
Энхсайханы Ням-Очир: ОУХМ, Хилчин СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, АТАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Б.Баттулга;
66 кг:
Ганзоригийн Мандахнаран: ОУХМ, Алдар СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны универсиад наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, АТАШТ-ний хошой мөнгөн медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр;
74 кг:
Батчулууны Анхбаяр: ОУХМ, Харгант-Цамхаг” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-нд анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ж.Дандар;
84 кг:
Оргодолын Үйтүмэн: ОУХМ, Аврагч СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-нд анх удаа оролцож байна, дасгалжуулагч З.Дүвчин;
96 кг:
Доржхандын Хүдэрбулга: ОУХМ, Хүч СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, Универсиад наадмын хүрэл, АТАШТ-ний хошой хүрэл медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ж.Дандар;
120 кг:
Жаргалсайханы Чулуунбат: ОУХМ, Сүлд СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн наадмын мөнгө, АТАШТ-ний 1 мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-нд дөрөв дэх удаа оролцож байна, дасгалжуулагч Б.Баттулга;

Эмэгтэй
48 кг:
Цогтбазарын Энхжаргал: МУГТ, Замчин спорт клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, АТАШТ-ний 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальт, ДАШТ-нд 9 дэх удаа оролцож байна, дасгалжуулагч Т.Сүхбаатар;
51 кг:
Эрдэнэчимэгийн Сумьяа: ОУХМ, Замчин спорт клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны универсиад наадмын мөнгөн медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна, дасгалжуулагч З.Дүвчин;
55 кг:
Сүндэвийн Бямбацэрэн: ОУХМ, Аврагч СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, АТАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ю.Гандолгор;
59 кг:
Тунгалагийн Мөнхтуяа: ОУХМ, Хангарьд СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Л.Бадарч, Ю.Гандолгор;
63 кг:
Соронзонболдын Батцэцэг: МУГТ, Хилчин СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, Олимпийн наадмын хүрэл, ДАШТ болон Универсиад наадмын аварга, АТАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна, дасгалжуулагч З.Дүвчин;
67 кг:
Очирбатын Насанбурмаа: МУГТ, Хүч СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын мөнгө, АТАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-нд 7 дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Т.Сүхбаатар;
72 кг:
Очирбатын Бурмаа: МУГТ, Хүч СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, АТАШТ-ний хошой мөнгө, 3 хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Төмөрбаатар;

2 comments:

  1. ДАШТ-НД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

    МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГИЙН ДАРГА: - Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж

    АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
    1. МЧБХ-ны ерөнхий менежер Даваажавын Батням, ДАШТ-нд 4 дэх удаа оролцож байна.
    2. Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч - МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Сүхбаатарын Мөнхсүх, ДАШТ-нд анх удаа оролцож байна.

    ШҮҮГЧ:
    1. Баатарын Төмөрбаатар - олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд хоёр дахь удаа шүүгчээр оролцож байна.

    ДАСГАЛЖУУЛАГЧИД:
    1. Буяндэлгэрийн Батбаяр - Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
    2. Бямбаринчингийн Баяраа - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
    3. Зэвэгийн Дүвчин - Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
    4. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар - Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 8 дахь удаа дасгалжуулагчаар
    5. Цэрэнбаатарын Цогтбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар
    6. Оюунбилэгийн Пүрэвбаатар - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар
    7. Цэдэндамбын Энхбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

    ЭМЧ:
    1. Чулууны Насанбат - Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч, ДАШТ-нд 3 дахь удаа эмчээр оролцож байна.
    2. Мягмарсүрэнгийн Саранцацрал - Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч, ДАШТ-нд анх удаа оролцож байна.

    ReplyDelete
  2. ДАШТ Унгар улсад 4 дэх удаа болж байна, тус хотод болсон ДАШТ-нд 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль хүртэж байжээ.

    ReplyDelete