Tuesday, September 03, 2013

Шөвгөрч ЧИМЭГ нэмсэн бөхчүүд /2013/

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд ямар ямар чимэг нэмснийг хүргэж байна. ҮҮНД:

1. Даян аварга Г.Өсөхбаяр /тав давсан/ - Өсөх идэр
2. Улсын аварга С.Мөнхбат /Долоо давсан/ - Саруул сайжрах
3. Улсын арслан Х.Мөнхбаатар /зургаа давсан/ - Үлэмж дэлгэрэх
4. Улсын заан Б.Сайнбаяр /тав давсан/ - Өсөх идэр
5. Улсын заан Т.Санчир /тав давсан/ - Өсөх идэр
6. Улсын заан Ч.Санжаадамба /тав давсан/ - Өсөх идэр
7. Улсын харцага А.Цацабшир /тав давсан/ - Өсөх идэр
8. Улсын начин Э.Энхбат /тав давсан/- Өрнөн дэлгэрэх 

Эх сурвалж: www.undesniibukh.mn

НИЙТЛЭГЧИЙН ХУВИЙН ТАЛБАЙР:


Чимэг олгосон нэршил нь буруу байна.
Э.Энхбат начинд гэхэд л “Өрнөн дэлгэрэх биш "УЛАМ НЭМЭХ" гэж чимэг олгомоор юм...
Эсхүл ЧИМЭГ олгодог дүрэм, журам нь өөрчлөгдсөн юм уу...

ЗГ-ын 2003 оны 164-р тогтоолын 2-р хавсралт, ҮИБН-ын Үндэсний бөхийн барилдааны дүрэм:
6.2. Улсын наадамд шөвөгрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн улсын цолтой бөхчүүдэд дараахь чимгийг дэс дараалан олгоно:
6.2.1. ТАВ ДАВСАН БӨХӨД: өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай;

Мөн Өсөхөө Аварга байна. 2 дахь удаагаа тав даж байгаа бөх...г.м.  
НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ БАЙНА ШҮҮ, зөв бурууг хэлнэ биз дээ...

2 comments:

  1. ЧИМЭГ ОЛГОСОН БАЙДЛЫГ САЙН ОЛГОХГҮЙ БАЙНА:

    Э.Энхбат начинд л гэхэд Өрнөн дэлгэрэх биш "УЛАМ НЭМЭХ" гэж чимэг олгомоор юм...

    Эсхүл ЧИМЭГ олгодог журам нь өөрчлөгдсөн юм уу...

    6.2. Улсын наадамд шөвөгрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн улсын цолтой бөхчүүдэд дараахь чимгийг дэс дараалан олгоно:

    6.2.1. ТАВ ДАВСАН БӨХӨД: өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай
    /ЗГ-ын 2003 оны 164-р тогтоолын 2-р хавсралт, ҮИБН-ын Үндэсний бөхийн барилдааны дүрэм/

    ReplyDelete
  2. Мөнхбаатар арслан 2 дахь удаагаа 6 давж байна. Дүрмээр "Цогт гарамгай" чимэг ологох ёстой. Гэтэл "Үлэмж дэлгэрэх" чимэг олгосон байна.
    Бүү мэдээ....................

    ReplyDelete