Monday, July 01, 2013

Аргалант /Зэсийн бүрд/-ын баяр-2013

Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант баг /“Зэсийн бүрд” хурдан морины гал уяа/-ийн ӨДӨРЛӨГ өнгөрөгч ням гараг /2013.06.30/-т “Бүрд”-нээ болж өнгөрлөө.

Багийн өдөрлөгийг Багийн засаг дарга Б.Төрмөнх, багийн эмч С.Долгор нар нэг сарын цалингаараа, Багийн ИНХ-ын дарга З.Аз нэг сарын урамшууллаараа ивээн тэтгэв. Мөн аймгийн Улаан загалмайн хороо баяр наадмыг үнэ бүхий зүйлээр ивээн тэтгэж оролцов. Өдөрлөгт сумын соёлын төвийн хамт олон хүрэлцэн ирж ая дуугаа өргөв. 
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ажилчид ирж хурдан морь унаач хүүхдийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын хувцас хэрэгслийг тогтмол хэрэглэж хэвших тухай болон Аймгийн 90 жилийн ойн морин уралдааныг зохион байгуулахад баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. 

Багийн өдөрлөгт: 6 насны морины уралдаан, насанд хүрэгчдийн болон хурдан морь унаач хүүхдийн барилдаан тус тус болов. Ингээд айрагдсан морьдыг насны ангиллаар дурдвал:

АЗАРГА:
1. н.Лхагварагчаагийн хүрэн халзан /Өгөөмөр баг/
2. н.Даваанямын хээр /Өгөөмөр баг/
3. н.Лхагваагийн саарал /Г.А, Жаргалан сум/
4. н.Гочоогийн хүрэн /Г.А, Жаргалан сум/
5. С.Баасанхүүгийн хүрэн халзан /Аргалант баг/

ДААГА:
1. З.Болдын хүрэн /Аргалант баг/
2. н.Гочоогийн хүрэн /Г.А, Жаргалан сум/
3. н.Гүррагчаагийн хүрэн /Г.А, Жаргалан сум/
4. н.Чулуунбатын хээр /Г.А, Жаргалан сум/
5. Б.Даваасамбуугийн бор /Аргалант баг/

ШҮДЛЭН:
1. И.Энхболдын хүрэн /Улиастай сум/
2. Ч.Гантулгын хул /Аргалант баг/
3. Б.Энхтүвшингийн халтар /Өгөөмөр баг/
4. Э.Батсүхийн хар /Өгөөмөр баг, дээд бүрд/
5. С.Бавуужавын саарал /Аргалант баг/

ХЯЗААЛАН:
1. С.Баасанхүүгийн хээр /Аргалант баг/
2. Ч.Ренчингийн хонгор /Аргалант баг/
3. Ч.Бат-Амгалангийн шар хээр /Аргалант баг/
4. Б.Энэбишийн ягаан бор /Улиастай сум/
5. Э.Батсүхийн халиун /Өгөөмөр баг, дээд бүрд/
СОЁОЛОН:
1. Г.Сэрээдоржийн хээр /Зэсийн бүрд гал/
2. Ч.Чинбатын хонгор /Аргалант баг/
3. А.Мөнхтөрийн хул /Мандаат баг, Зэсийн бүрд гал/
4. Ч.Гантулгын хонгор /Аргалант баг/
5. П.Пүрэвсүрэнгийн бор /Өгөөмөр баг/

ИХ МОРЬ:
1. С.Билэгдэмбэрэлийн бор /Аргалант баг/
2. М.Пүрэвийн хээр /Аргалант баг/
3. н.Гүррагчаагийн хүрэн /Г.А, Жаргалан сум/
4. Ч.Бат-Амгалангийн хээр /Аргалант баг/
5. Ж.Отгонбаярын хул /Аргалант баг/
Үндэсний бөхийн барилдаанд:
Насанд хүрэн хүрэгчид: Чойжилжавын Мөнх-Эрдэнэ /Аргалант багийн уугуул/ түрүүлж, Ганболдын Мягмарсүрэн /Аргалант баг/ үзүүрлэв. Харин хурдан морь унаач хүүхдийн барилдаанд Өгөөмөр багийн “Шарваа хээр” галын унаач Ганболдын Ганбат түрүүлэв...

jalkhanz.blogspot.com

4 comments:

  1. Хамгийн сайхан, энгийн хэрнээ ихээхэн агуулга, билэгдэлтэй, элдэв хачиргүй НААДАМ бол багийн НААДАМ юм.

    ReplyDelete
  2. saihan udurlug boljee.

    ReplyDelete
  3. сайхан наадам дүү

    ReplyDelete
  4. дүү моодой маань Ганбат ахдаа өвдөг шороодон үзүүрлэсэн зураг хүрэн даага хүрэн морь маань 3-р давхисан явдал санаанд орж сайхан дурсамж сэргээлээ

    ReplyDelete