Friday, April 12, 2013

“Хөдөөгийн хүчтэн-2013” Баруун бүсийн АШБ

МҮБХ-оос сүүлийн жилүүдэд зохион байгуулж “Хөдөөгийн хүчтэн” барилдааны Баруун бүсийн АШБ АВАРГЫН АДИСЛАЛ бөхийн баярын хүрээнд Завхан аймагт зохион байгуулагдлаа. Өнөө жилийн барилдаанд 5 аймаг бүтэн баг /Говь-Алтай аймаг 2 жил оролцоогүй/-аар оролцсон нь өрөслдөөнийг улам нэмэв.

“Хөдөөгийн хүчтэн-2013” Баруун бүсийн АШБ багийн дүн:
 
За Г.А Б.Ө Хо Ув Оноо Байр Багш
За 19:6 16:9 18:7 15:10 12 I а.з М.Батбаяр
Г.А 6:19 6:19 11:14 7:18 0 V у.н Г.Гансүх
Б.Ө 9:16 19:6 13:12 16:9 9 II а.х Б.Бекжан
Хо 7:18 14:11 12:13 13:12 6 III а.а Г.Цэдэнбал
Ув 10:15 18:7 9:16 12:13 3 IV а.з Б.Бадарч

“Хөдөөгийн хүчтэн-2013” Баруун бүсийн АШБ хувийн дүн:

1-р байр: Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат а.н Пагважавын БАЯРСАЙХАН /19 даваа/
2-р байр: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат а.н Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР /18 даваа/
3-р байр: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат а.н Ө.ЖАНБОЛАТ /15 даваа/
4-р байр: Ховд аймгийн Манхан сумын харьяат а.х Шараагийн МӨНХ-ОД /14 даваа/
5-р байр: Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат с.з Янжмаагийн ИШЖАМЦ /14 даваа/

6-р байр: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат а.н М.АМАНБЕК /14 даваа/
7-р байр: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат а.х Б.БЕКЖАН /13 даваа/
8-р байр: Ховд аймгийн Дөргөн сумын харьяат а.н Г.АРИУНБОЛД /13 даваа/
9-р байр: Увс аймгийн Тэс сумын харьяат а.з Баатарын БАДАРЧ /13 даваа/
10-р байр: Увс аймгийн Тэс сумын харьяат с.з Нацагийн БЯМБАЖАВ /13 даваа/

Тусгай шагналыг Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат с.з Г.ДУНАЙд., “Шилдэг уран барилдаан”-ы шагналыг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат аймгийн “Цагдаагийн газар”-ын бөх с.з Ганболдын АНХБАЯР нарт олгов.

2 comments:

  1. Шигшээ барилдаан 2013 оны 4 дүгээр сарын 28, 29-нд Орхон аймгийн Эрдэнэт хотод болно.
    Шигшээ барилдаанд 5 бүсээс шалгарсан 10 багийн бөхчүүд оролцоно. Шигшээ барилдаанд нэг баг үндсэн 3 бөх, сэлгээний 1 бөхтэй байна. Бусад багийн бөхчүүдтэй бүгдтэй нь барилдана. Өөрөөр хэлбэл 30 бөхийн тойргийн барилдаан хийх бөгөөд нэг багийн бөхтэйгээ барилдахгүй.

    ReplyDelete
  2. Эхний 1-2-оор гарсан баг дараагийн шигшээ барилдаанд оролцоно. Өмнөх 2 жил баруун бүсээс Увс аймаг дараалан нэгээр гарч, Завханы баг мөн 2 жил дараалан удаалж байсан билээ. Манай бөхчүүд бэлтгэлийн хүчээр сайхан барилдаан үзүүлж чадлаа. 20 барилдахад 1, 2 унаж эхний байруудыг эзэллээ...

    ReplyDelete