Thursday, April 11, 2013

“Аваргын адислал” барилдаанд у.н Гончигдамба түрүүлэв

Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ойг тохиолдуулан Аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Сайн ноён хан аймгийн Баатар ван /Бэйс Бирваарагчаа/-гийн хошуу одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл /Булнай/ сумын харьяаны бөх Ардын засгийн 4 дэх Аварга Цэргийн хэмээх Санжмятавын ШАГЖ-ийн нэрэмжит АВАРГЫН АДИСЛАЛ бөхийн баярын улс, аймаг, сумын алдар цолтой бөхийн барилдаан 2013 оны 04 дүгээр сарын 11 /Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн Хаврын адаг улаан Луу сарын шинийн нэгний “Дашням” тохиосон билэгт сайн өдөр/-нд Аймгийн БТСГ-ын спорт танхимд болов.

Барилдаанд улсын харцага М.Дармаабазар, улсын начин Ш.Уламбаяр, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба, У.Балжинням, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн, а.х.а Т.Баттөмөр нарын тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх улсын өсөх идэр начин Батнасангийн ГОНЧИГДАМБА 

Үзүүр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Ялгуусан” ХХК–ийн бөх улсын өсөх идэр начин Шүхэртийн УЛАМБАЯР

Их шөвөгт: Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Хүч СХ-ны бөх аймгийн арслан Пэрэнлэйн БАТМӨНХ., Их-Уул сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Идэр Андууд” ХХК–ийн бөх аймгийн харцага Батцэнгэлийн ЧИМЭДВАНДАН нар шалгаран барилдав.

Хоёрын даваа:
1. у.х М.Дармаабазар – з.б Цэнд-Аюуш /БТСГ/
2. у.н Ш.Уламбаяр – з.б Санжмятав /Цагаанхайрхан/
3. у.н Ш.Жаргалсайхан – з.б Балжинням /ЗХ-ний 325-р анги/
4. у.н Б.Гончигдамба – с.н Ц.Нэргүй /Алдархаан/
5. у.н У.Балжинням – с.з Г.Дунай /Г.А, Халиун/
6. у.н Б.Бадамдорж – с.з С.Гантулга /Ув, Баруунтуруун/
7. у.н Л.Нямсүрэн – с.з Д.Батдорж /Бу, Сайхан/
8. а.х.а Т.Баттөмөр – с.з Т.Ганзаяа /Идэр/
9. а.а Д.Батжаргал – с.з Т.Бэгзсүрэн /Отгон/
10. а.а Ж.Сүхбат – с.з Б.Мянганбаяр /Хо, Мөст/
11. а.а П.Батмөнх – с.з Я.Ишжамц /Шилүүстэй/
12. а.а Б.Ганбаатар – с.з Б.Төрмөнх /Г.А, Шарга/
13. а.а Э.Баасандорж /а.х/ – с.з Г.Батбаяр /Ув, Давст/
14. а.з Б.Бадамсүрэн – с.з Галбаяр /Тосонцэнгэл/
15. а.з Б.Бадарч /Ув, Тэс/ – с.з Д.Гомбожав /Ув, Давст/
16. а.з В.Туяазаяа /Г.А, Төгрөг/ – с.з Ё.Улсболд /Нөмрөг/
17. а.з Б.Шаравнямбуу – с.з Х.Ихлас /Б.Ө, Цэнгэл/
18. а.з Х.Нямдорж /Шилүүстэй/ – с.з Г.Анхбаяр /Цэцэн-Уул/
19. а.з М.Батбаяр /Алдархаан/ – с.з Я.Барамсай /Яруу/
20. а.з Р.Батсүх /а.н/ – с.з Н.Бямбажав /Ув, Тэс/
21. а.з Д.Бат-Өлзий /Тэс/ – с.з Ш.Пүрэвгарьд /Баянтэс/
22. а.з Г.Ишдорж /БТСГ/ – с.з Б.Батцоож /Сонгино/
23. а.з Г.Батцэрэн /с.з, Баянтэс/ – а.н П.Баярсайхан /Дөрвөлжин/
24. а.х Г.Баасандорж – а.н Э.Балжинням /Дөрвөлжин/
25. а.х Б.Бекжан /Б.Ө, Цэнгэл/ – а.н Г.Сүхбаатар /Завханмандал/
26. а.х Ш.Мөнх-Од /Хо, Манхан/ –а.н Г.Болдбаатар /Яруу/
27. а.х Б.Чимэдвандан /Их-Уул/ – а.н Мөнхбаатар /Яруу/
28. а.н Ю.Энхтүвшин /Тэлмэн/ – а.н З.Хангалбаатар /Алдархаан/
29. а.н Т.Мөнгөнхүү /Б.Ө, Алтанцогц/ – а.н Ч.Нямжаргал /Нөмрөг/
30. а.н Г.Ариунболд /Хо, Дөргөн/ – а.н Н.Зоригоо /Тосонцэнгэл/
31. а.н Б.Даваадорж /Цагаанхайрхан/ – а.н Ө.Жанболот /Б.Ө, Баяннуур/
32. а.н М.Аманбек /Б.Ө, Цэнгэл/ – а.н Т.Эрдэнэдалай /Хо, Дөргөн/

Тодруулга: “Дашням” тохиосон билэгт сайн өдөр “Ардын засгийн 4 дэх Аварга “Цэргийн” хэмээх Шагж бөхийн хэлэлцүүлэг /Нутгийн захиргааны ордон - Иргэний танхим/., Их Аваргын хөшөө дурсгалын шав тавих ёслолын үйл ажиллагаа /Шинээр баригдах Спорт цогцолборын өмнөх талбай буюу Төв цэнгэлдэхийн урд/-г тус тус давхардуулан зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд бөхчүүд, бөх сонирхогчид, бөхийн зүтгэлтнүүд, аймаг орон нутгийн удирдлага, ард иргэд, хүндэт зочид, лам хувиргууд олноор оролцов... Аваргын хөшөөнд зориулж улсын гарьд М.Баяржавхлан 10 сая төгрөг, УБ хот дахь НЗ 5 сая төгрөг, Тосонцэнгэл сумын ЗДТГ 1 сая төгрөгийн хандив өргөв. Өмнө “Таван толгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж 10 сая төгрөгийн хандивыг өгөөд байсан билээ/

Гурвын даваа:
1. у.х М.Дармаабазар – а.з Г.Ишдорж
2. у.н Ш.Уламбаяр – а.з М.Батбаяр
3. у.н Ш.Жаргалсайхана.н М.Аманбек
4. у.н Б.Гончигдамбаа.н Т.Мөнгөнхүү
5. у.н Б.Бадамдоржа.н Г.Ариунболд
6. у.н Л.Нямсүрэна.н Б.Даваадорж
7. а.х.а Т.Баттөмөр – с.з Г.Анхбаяр
8. а.а Д.Батжаргал – а.х Б.Бекжан
9. а.а Ж.Сүхбат – с.з Г.Дунай
10. а.а П.Батмөнх – а.х Ш.Мөнх-Од
11. а.а Б.Ганбаатар – с.з Н.Бямбажав
12. а.а Э.Баасандорж – а.з В.Туяазаяа
13. а.з Б.Бадамсүрэна.н З.Хангалбаатар
14. а.з Б.Бадарч – с.з Ш.Пүрэвгарьд
15. а.з Б.Шаравнямбуу – а.н П.Баярсайхан
16. а.х Г.Баасандорж – а.х Б.Чимэдвандан
 
Дөрвийн даваа:
1. у.х М.Дармаабазар – с.з Г.Анхбаяр
2. у.н Ш.Уламбаяр – с.з Ш.Пүрэвгарьд
3. у.н Ш.Жаргалсайхан – а.х Б.Чимэдвандан
4. у.н Б.Гончигдамба – а.х Б.Бекжан
5. у.н Б.Бадамдорж – а.з Б.Шаравнямбуу
6. у.н Л.Нямсүрэн – а.з Б.Бадамсүрэн
7. а.а Ж.Сүхбат – а.а Э.Баасандорж
8. а.а П.Батмөнх – а.а Б.Ганбаатар 

Тавын даваа:
1. у.н Ш.Уламбаяр – с.з Г.Анхбаяр
2. у.н Б.Гончигдамба – а.а Э.Баасандорж
3. а.а П.Батмөнх – а.з Б.Шаравнямбуу
4. а.з Б.Бадамсүрэн – а.х Б.Чимэдвандан

Зургаагийн даваа:
1. у.н Ш.Уламбаяр – а.а П.Батмөнх
2. у.н Б.Гончигдамбаа.х Б.Чимэдвандан

Долоогийн даваа:
1. у.н Ш.Уламбаяр – у.н Б.Гончигдамба

3 comments:

  1. ТОДРУУЛГА: Бөхийн барилдааныг 10.000 төгрөгний тасалбараар үзүүлсэн бөгөөд тасалбарын орлого болох 2,5 сая төгрөгийн Аваргын хөшөөний хандивт өгөв. “Эрийн хийморь” сугалааг явуулж 5 азтай үзэгчийг шалгаруулав.

    ReplyDelete
  2. Түрүү бөхийг 2 сая, үзүүр бөхийг 1,2 сая, их шөвгийг бөхийг тус бүр хагас сая төгрөгөөр байлав. Бөхийн баярын нийт шагналын сан 15,2 сая төгрөг байсан бөгөөд шагналыг аймгийн ЗДТГ, Ялгуусан ХХК, Төгс зам ХХК, Жем интернэшнл ХХК ивээн тэтгэв. Энд үйл ажиллагааны болон зохион байгуулалтын зардал ороогүй болно

    ReplyDelete
  3. Барилдаан болон хөшөөний шав тавих ажиллагаанд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн дэд хамба Н.Нанзаддорж тэргүүтэй лам хувиргууд оролцож ном айлдав

    ReplyDelete