Friday, March 01, 2013

Эх орончдын өдрийн барилдаанд у.з Баасандорж түрүүллээ

Монгол улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 92 жил, “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн уламжлалт барилдаан /2013.03.01/ болж өнгөрөв.

Өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэн, улсын заан Д.Рагчаа /улсын гарьд/, улсын начин Э.Энхбат /өсөх идэр/ нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Өнөө жилийн барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Санчир, А.Бямбажав, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 208 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Өрмөн-Уул” ХХК-ийн бөх улсын заан Дашзэвэгийн БААСАНДОРЖ

Үзүүр: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “Стройка” ХХК-ийн бөх улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва

Их шөвөгт: Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн бөх улсын начин Сүхбаатарын БАТСУУРЬ., Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их Богд” бөхийн дэвжээ, Сүлд СХ-ны бөх аймгийн арслан Болдын ЭРДЭНЭХҮҮ нар тус тус шалгаран барилдав.

Дөрвийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – а.н А.Хосбаяр
2. у.з Д.Баасандорж – а.х Д.Пүрэвдорж
3. у.х Л.Пүрэвжав – а.з Б.Чүлтэмпунцаг
4. у.х Т.Санчир – а.з Б.Бадамсүрэн
5. у.х А.Бямбажав – а.а Э.Оюунболд
6. у.н Б.Гончигдамба – а.а Б.Эрдэнэхүү
7. у.н Ду.Батбаяр – а.а Д.Энхбат
8. у.н Ж.Алтансүх – а.а Т.Баасанхүү
9. у.н Ч.Баянмөнх – ц.а Б.Ганзориг
10. у.н С.Багахүү – а.а Б.Хашбат
11. у.н С.Батсуурь – а.х.а Ш.Мөнгөнбаатар
12. у.н Б.Амарзаяа – у.н Ж.Амартүвшин
13. у.н Ц.Одбаяр – у.н Р.Пүрэвдагва

МАН-аас МБӨ-нд хүрэлцэн ирсэн улсын арслан Ц.Бадамсэрээжид, П.Дагвасүрэн, Л.Сосорбарам, М.Мөнгөн нарт хүндэтгэл үзүүлэв.
НАМОХ-оос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аварга БТДС-ийн бөх аймгийн арслан Энхтөгсийн Оюунболд-д "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг гардуулав. /а.а Э.Оюунболд с.з Ц.Мөнхбаяр, а.а М.Еркебулан, а.а Б.Суманчулуун, у.х А.Бямбажав нараар дөрөв давсан.../

Тавын даваа:
1. у.г Н.Ганбаатар – Гоц мөргөв
2. у.з Д.Баасандорж – у.н С.Багахүү
3. у.х Л.Пүрэвжав – а.а Б.Эрдэнэхүү
4. у.х Т.Санчир – у.н С.Батсуурь
5. у.н Ду.Батбаяр – а.а Э.Оюунболд
6. у.н Б.Амарзаяа – ц.а Б.Ганзориг
7. у.н Р.Пүрэвдагва – а.а Т.Баасанхүү

Зургаагийн даваа:
1. у.г Н.Ганбаатар – у.н С.Батсуурь
2. у.з Д.Баасандорж – Гоц мөргөв
3. у.н Ду.Батбаяр – а.а Б.Эрдэнэхүү
4. у.н Б.Амарзаяа – у.н Р.Пүрэвдагва

Долоогийн даваа:
1. у.з Д.Баасандорж – а.а Б.Эрдэнэхүү
2. у.н С.Батсуурь – у.н Р.Пүрэвдагва
 
Наймын даваа:
1. у.з Д.Баасандорж – у.н Р.Пүрэвдагва

3 comments:

  1. Өчигдөр Төв аймгийн Зуунмод хотод Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо. Барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Ж.Отгонбаяр, Н.Батзаяа, Б.Батмөнх нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 32 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээний бөх улсын заан Д.Баасандорж түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Хилчин спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх улсын начин Б.Батмөнх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Б.Хашбат нар шалгарч үлдэв.

    ReplyDelete
  2. 2013 ОНЫ 2-Р САРЫН 26-НЫ ӨДӨР МҮБХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ.

    Усан могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдааны дөрвийн даваанд барилдахдаа "Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 4.4-ийн "д"-д заасан гутлын өлмий дээр гишгэж мэх хийж унагавал дахин барилдуулна гэсэн заалтын дагуу хөлийн цэц дахин барилдуулахаар шийдвэрлэснийг эсэргүүцэж, дайрч давшлах, бүдүүлэг үг хэлэх зэргээр төрт ёсны их баяр-ёслолын үеэр олон нийтийн өмнө жудаггүй зан гаргасан тул мөн дүрмийн 7.3-ийн "г" заалтыг үндэслэн улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамбын барилдах эрхийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж гурав давсан бөхийн байг олгохгүй байхаар тогтсон байна.

    Энэ шийдвэрийг улсын заан Ч.Санжаадамбад албан ёсоор мэдэгдэхийн хамт бөхчүүд, бөх сонирхогчдод мэдээлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгасан байна.

    Мөн жаяг дэгийн багийн зарим гишүүдэд зэрэг цол ахиулан олгохоор болжээ.

    ReplyDelete
  3. ГУРВЫН ДАВАА:

    1. Н.Ганбаатар у.г - Г.Энхбилэг а.н
    2. Д.Баасандорж у.з - О.Бундхорол а.х
    3. Л.Пүрэвжав у.х - Н.Мөнх-Ирээдүй а.з
    4. Т.Санчир у.х - Х.Мөнхжаргал а.з
    5. А.Бямбажав у.х - М.Бадарч а.а
    6. Ж.Отгонбаяр у.н - Б.Чүлтэмпунцаг а.з
    7. Б.Гончигдамба у.н - П.Батмөнх а.а
    8. Ду.Батбаяр у.н - О.Батжаргал а.н
    9. Ж.Алтансүх у.н - Х.Оргилболд з.б
    10. Ч.Баянмөнх у.н - Ш.Дарханбат а.а
    11. Б.Батмөнх у.н - Б.Хашбат а.а
    12. С.Багахүү у.н - А.Сүмбээ а.а
    13. С.Батсуурь у.н - Ц.Эрхэмбаяр с.з
    14. Б.Сангисүрэн у.н - А.Хосбаяр а.н
    15. Б.Амарзаяа у.н - Х.Гантулга а.н
    16. Ц.Одбаяр у.н - Б.Ганбаатар а.а
    17. Р.Пүрэвдагва у.н - Б.Энхсайхан ц.н
    18. Ж.Амартүвшин у.н - Т.Ядамсүрэн а.н
    19. Ч.Батчулуун а.х.а - Д.Пүрэвдорж а.х
    20. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Батжаргал а.х
    21. Б.Одгэрэл а.х.а - Б.Бадамсүрэн а.з
    22. Б.Суманчулуун а.а - Э.Оюунболд а.а
    23. Б.Ганзориг ц.а - С.Ерөөлт а.а
    24. Т.Баасанхүү а.а - Б.Бат-Орших а.а
    25. Бо.Батжаргал а.а - Б.Эрдэнэхүү а.а
    26. П.Мөнхбат а.а - Д.Энхбат а.а


    www.undesniibukh.mn

    ReplyDelete