Wednesday, February 13, 2013

“Их шөвөг” уралдааныг Завхан аймгийн ҮБХ тэргүүлэв

МҮБХ-ноос 21 аймгийн салбар холбоодынхоо үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх, туршлага судлах, үйл ажиллагааг нь дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Их шөвөг” уралдааныг зарласан билээ. 

Уг уралдааныг Завхан аймгийн ҮНДЭСИЙН БӨХИЙН холбоо тэргүүлэв. 

Өнгөрсөн Луу жилд манай холбоо олон зүйлийг санаачлан хийж, хэрэгжүүлсэн билээ. Тоймлон дурдвал:

1. Аймгийн ҮБХ “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөрийн хүрээнд “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээг нээн ажиллуулав. Улмаар Завхан аймгийн бүх сумдын сургуулийг бөхийн дэвжээ, бөхийн өмсгөл, гарын авалга /МҮБХ-ны “Нутгийн салхи” хөтөлбөр/-аар хангах үйл ажиллагааг УИХ-ын гишүүний хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэв.

2. Шагж Аваргын “Аварга цолыг алдаршуулах” ажлын хүрээнд Аваргын төрсөн нутагт Улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулав. Сум орон нутгийн ард иргэдийн дунд идэвхи санаачлагыг өрнүүлэв. 

3. Ирээдүйн бөхийн том цолтон төрөн гарахын бэлэгдэл болгон домогт Бөхөн шарын нуруунаа Завхан аймгийн харьяат Сумын цолтой болон залуу бөхчүүдийн чуулга барилдааныг зохион байгуулав. Уг арга хэмжээнд Жалханз хутагт морилон саатаж ном айлдсан бөгөөд урилгаар МУГТ даян аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд М.Баяржавхлан нарын тэргүүтэй хүндэт зочид оролцов...зэрэг олон болно. 

Завхан аймгийн Үндэсний Бөхийн Холбооны хамт олон:

Баруун гар талаас:

Б.Цогтбаатар /Дотоод ажилтан/., Х.Жанчивдорж /Хяналтын зөвлөлийн дарга/., М.Батбаяр /Тэргүүлэгч гишүүн, аймгийн заан/., Л.Баттөр /Н.б.дарга, аймгийн заан/., Т.Баттөмөр /Хяналтын зөвлөлийн гишүүн, аймгийн хурц арслан/., Г.Мягмарсүрэн /Дотоод бодлого хариуцсан дэд тэргүүн/., Д.Энх-Амгалан /Тэргүүн/., Ш.Баярмагнай /Гадаад бодлого хариуцсан дэд тэргүүн/., Д.Чинзориг /Хяналтын зөвлөлийн гишүүн, аймгийн хурц арслан/., Г.Батсуурь /Тэргүүлэгч гишүүн/., У.Батдаваа /Тэргүүлэгч гишүүн/., Буянтогтох /Хяналтын зөвлөлийн гишүүн, Аймгийн засуул/

1 comment:

  1. Аймаг, орон нутагтаа Монгол бөхийн спортыг хөгжүүлэх, Монгол бөхөөр дамжуулан Монгол эр хүний мөс чанар, ёс жудгийг өвлүүлэн түгээх, Аймгаасаа ирээдүйн бөхийн том цолтонг төрүүлэх үйлсэд Бие, Хэл, Сэтгэлээ зориулан хамтран зүтгэж буй Бөхийн Холбооныхоо хамт олонд баяр хүргэе.

    ReplyDelete