Monday, January 21, 2013

Хурц арслан Мөнгөнбаатар аймгийнхаа нэрэмжит барилдаанд түрүүллээ


Сүхбаатар аймгийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн энэ сарын ээлжит барилдаан /2013.01.20/ болж өнгөрлөө.

Барилдааныг МҮБХ, тус аймгийн ЗДТГ, “Жавхлант” бөхийн дэвжээтэй хамтран зохион байгуулав. 

Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Шарын МӨНГӨНБААТАР
 
Үзүүр: Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Газар холдинг” ХХК-ийн бөх аймгийн арслан Лувсандоржийн ЦЭРЭНТОГТОХ 

Их шөвөгт: Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Нью хаппи” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Чулуунбаатарын Батчулуун., Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 337-р анги, “Доолт” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Бат-Очирын ОДГЭРЭЛ нар шалгаран барилдав. 

Дөрвийн даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.н Б.Хаш-Эрдэнэ
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.н А.Хосбаяр
3. а.х.а Ш.Шинэбаяр – а.н Х.Алтансүх
4. а.х.а Б.Одгэрэл – а.х Б.Батжаргал
5. а.х.а О.Гантулга – а.з Б.Эрдэнэбаяр 
6. а.а Б.Хашбат – а.з Б.Бадамсүрэн 
7. а.а Б.Дэлгэрсайхан – а.а Ж.Шийрэвмөнх
8. а.а Ж.Мөнгөн – а.а С.Ерөөлт
9. ц.а Б.Ганзориг – а.а Г.Ганцоож
10. а.а Б.Хадбаатар – а.а А.Саруулсайхан
11. а.а Л.Нямбаяр – а.а Д.Тангад
12. а.а Л.Лха-Очир – а.а Э.Ванданцэрэн
13. а.а Л.Цэрэнтогтох – а.а Б.Ганхуяг
14. а.а П.Мөнхбат – а.а А.Давааням
15. а.а Н.Ганзориг – а.а Давж.Батбаяр
16. а.а Д.Энхбат – а.а Б.Эрдэнэхүү

Тавын даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.а С.Ерөөлт
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Б.Хадбаатар
3. а.х.а Ш.Шинэбаяр – а.а Б.Дэлгэрсайхан
4. а.х.а Б.Одгэрэл – а.а Д.Энхбат
5. а.х.а О.Гантулга – а.а Д.Тангад
6. ц.а Б.Ганзориг – а.а П.Мөнхбат
7. а.а Л.Лха-Очир – а.а Н.Ганзориг
8. а.а Л.Цэрэнтогтох – а.з Б.Бадамсүрэн

Зургаагийн даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.а Н.Ганзориг
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х.а Ш.Шинэбаяр
3. а.х.а Б.Одгэрэл – а.а Д.Тангад
4. ц.а Б.Ганзориг – а.а Л.Цэрэнтогтох

Долоогийн даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.а Л.Цэрэнтогтох
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х.а Б.Одгэрэл

Наймын даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Л.Цэрэнтогох

2 comments:

  1. Дэлгэрэнгүй дүйзийг: http://garid.hiimori.mn/list/%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%BD%D1%83%D1%83%D0%B4/view/1464

    ReplyDelete
  2. Suhbaatar1/21/2013

    Hurts araslanguud sain barildaj ee, munguuduu amjilt on

    ReplyDelete